"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь Авлигалын хэргээр шалгагдан, шоронд хоригдоод байгаа. Тэгвэл түүний оронд Ч.Сайнбилэгийг өнөөдөр томилсон байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвллөл өчигдөр хуралдаж Чулуунбатын Сайнбилэгийг Гүйцэтгэх захирлаар томилох тогтоолыг гаргажээ. Тэрбээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм. Мөн “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилжээ.
Т.Хулан