Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Модыг хулгайлсан хойно нь хулгайчтай тэмцэх үү?

2015-4-10
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

 

Хууль бусаар мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн дотор 1, 2 дугаар байрыг хуваан эзлэх болж, 2009-2011 онд нийтдээ 4000 орчим хууль бус мод бэлтгэх үйлдэл бүртгэгдсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувь болжээ.

 

Хууль бус мод бэлтгэл нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэлийг алдагдуулж буй аж.

 

Эрх зүй шинэтгэлийн хүрээнд байгаль орчны багц хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, Ойн тухай хуульд орон нутагт ойн ангийн бүтэц бий болж эерэг үр дүн гарч зарим тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хүний шууд үйл ажиллагаатай холбоотой хууль бус мод бэлтгэл шаардлагын хэмжээнд хүртэл буурахгүй, зарим нэг харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал хийдэл, зөрчил бий болгожээ.

Мод бэлтгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа орон нутагт явагддаг байтал, хяналт тавих, зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд ажилдаа хайнга ханддагаас хууль бус үйл ажиллагаа газар дээрээ таслан зогсоогдохгүй, Улаанбаатар хотод орж ирсэн хойноо зөрчил илэрдэг байна.

Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу төсөвт хамаарах бүх гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэдэг болсноор байгаль орчинд учирсан нөхөн төлбөр болон торгууль нь орон нутгийн төсвийн давсан орлогод тооцогдож, орон нутгийн төрийн санд ордог тул Засаг дарга тухай бүрт нь урамшууллын мөнгийг гарган олгох эрх зүйн боломж байхгүй байгаа аж.

Байгаль орчныг хамгаалах тухай болон Ойн тухай хуулиар зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийг урамшуулах зохицуулалт байгаа хэдий ч энэ ажилд шууд хамаарах “хууль сахиулагч”, “сайн дурын бүлэг”- мэдээлэл өгсөн иргэн хүмүүсийг нэмж оруулах саналыг иргэд байгууллагаас ирүүлж байгааг зөв санал гэж үзэн сайн дурын бүлгийг иргэн хүн зөрчлийн талаарх мэдээллийг өгдөг гэдэг утгаараа хуулийн төсөлд иргэн гэдгээр оруулсан хэмээн сайд мэдээлсэн.

Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал хохирол шаарддаг гэмт хэрэг бөгөөд хэрэг бүр тодорхой хэмжээгээр хохирлыг тооцуулах, экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож байж тухайн хэрэг нь захиргааны эсвэл гэмт хэрэг болох эсэхийг шийдвэрлэдэг аж.

Иймд олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, хуулийн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.

Гишүүд монгол орны ойн нөөц ямар хэмжээтэй байгаад хэрхэн буурсан, ойн хэдэн хувь нь хөгширсөн, нөхөн сэргээх, ойн хамгийн том дайсан хортон шавьжтай тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа. Ажлын хэсгээс тайлбарласнаар, манай орны ойн санд эзлэх газрын хэмжээ нийт газар нутгийн 12 хувийг эзэлж байснаа 11.79 болж буурсан бол ойгоор бүрхэгдсэн газрын хэмжээ нийт газар нутгийн 8.03 хувийг эзэлдэг байсан бол 7.78 болж буураад байгаа аж. Монгол Улсын ойн сангийн 78 хувь нь хөгширсөн бөгөөд ойн нөхөн сэргээлтийг байгалиараа сэргэн ургахыг дэмжихээс гадна нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж буй юм байна. Ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахад төсөв санхүүжилт дутагдалтай байгаа учир олон улсын байгууллагуудад хандсанаар хоёр төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Ирэх жил хортон шавьжны их өсөлтийн жил болох учир 2.5-3 тэрбум төгрөг зарцуулан эхний ээлжинд Завхан, Хөвсгөл, Булган аймагт 150 мянган га ойд хортон шавьжнаас хамгаалах хор цацахаар төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нар модыг хулгайлсан хойно нь хулгайчтай тэмцэх үү, мод хууль бусаар бэлтгэхтэй тэмцэх үү гэдгийг бодож үзэх нь зүйтэй хэмээж байлаа. Сайд Д.Оюунхорол, 1990 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлох явцад их хэмжээний ойг сүйтгэсэн хэмээгээд урт нэртэй хууль, урт нэртэй хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал олборлох явцад үгүй хийсэн нэг модны оронд 10 мод тарих, олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээх зардлаа 100 хувь санд байршуулах зэргийг хуульчилсан нь байгаль орчныг нөхөн сэргээхэд ихээхэн чухал шийдвэр болсон гэлээ. Эрхэм гишүүд хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүстэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг урамшуулахаар хуулийн төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд мэдээлэл өгсөн гэрчийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, байгаль хамгаалах үйл ажиллагааг уул уурхайн нөхөн сэргээлттэй уялдуулах зэрэг асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.254.127.34)
    Мод байгалийн нэг хүчин зүйл гэвэл мод сүйтгэгчидтэй хатуу төмцэх хэрэгтэй,эрүүгийн хэрэг л гэж үзмээр байгаа юм.Хөдөөний залхуу хүмүүс амьдарч чадахгүй болохоороо ой руу дайраад,амьдрал хэцүү байна мэтийн шалтаг тоочдог.Хэрэв хатуу хуультай бол тэд ой руу орохоо болино.
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.98)
    Мод утаа 2-той олон жил тэмцсэний үр дүнд захын мод нүүрсний утаа хоёр жинхэнэ хүчээ авлаадаа. Хүмүүсэй ярилцахад модыг дандаа цагдаа зохион байгуулж УБ-т оруулдаг гэх юм. Утааг зүгээр өсгөхгүй утаатай тэмцэх төсөл нэрээр төсвийн баахан мөнгө идлээ гэх юм худал байлгүй дээ. Иймэрхүү зүйлүүд олон жил нүдэн дээр ил явагдаж монголчуудын итгэл үнэмшил суларч баахан модоо барьсан, утаа үнэртүүлсэн ууртай хүмүүс л явцгаах юм даа. Бас л худал байх. Монгол хүн чинь худлаа хүн юм уу хаашаа юм. Худал байлгүй дээ
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 57 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 58 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 22 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 54 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 41 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 57 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 4 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 52 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 33 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 56 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 57 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    18 цаг 0 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 43 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 50 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 56 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 31 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК