Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол: Казиногийн хуулийг үндэсний онцлогт тохируулан боловсрууллаа

2015-4-10
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байнахэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

 

Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болсон байна.

 

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 2 саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж танилцуулав.

 

Дээрх эрэлт хэрэгцээ, шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн казиногийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох зорилгоор Казиногийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн, мөн 1998-1999 онд УИХ-аас баталж, хүчингүй болгосон Казиногийн хууль, 2003-2004 онд мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг түр хугацаанд зөвшөөрч явуулсан туршлага, алдаа дутагдалд дүгнэлт хийж, зарим улс орнуудын казиногийн эрх зүйн орчин, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр үндэсний онцлогт тохируулан боловсрууллаа гэж Д.Оюунхорол сайд хэллээ. Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй байхаар тусгасан байна.

 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагаа хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу явагдах, казиногийн үйл ажиллагаанд төрөөс хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх төдийгүй энэ төрлийн үйл ажиллагаанаас олох татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзжээ.

 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа.

 

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ё.Отгонбаяр нар Монгол Улсын иргэнийг тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалтын хүрээнд казинод тоглох боломжийг бүрдүүлэх, бооцоот тоглоом, казино хоёрын ялгааг тодорхой болгох, УИХ-ын гишүүн Л.Болд Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болгохгүйгээр Зөвшөөрлийн тухай хуулиар казиногийн асуудлыг зохицуулах боломжтой гэсэн саналаа илэрхийлж байсан хэмээн Р.Гончигдорж гишүүн танилцуулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар Засгийн газар Хувийн хамгаалалтын тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, Казиногийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх, хуулийн төсөлд казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цагдаа, хүчний байгууллагатай хэрхэн хамтарч ажиллахыг нэмж тусгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах ажиллагаанд анхаарах, аюулгүй байдлыг хангах шаардлагыг хуульд тусгайлан зааж өгөх, төрийн болон төрийн бус байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагыг оновчтой зохицуулах, зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ц.Оюунбаатар нар казино байгуулах зөвшөөрлийн хураамж хэтэрхий өндөр байж болзошгүй тул холбогдох тооцоо, судалгааг сайн хийх хэрэгтэй зэрэг саналыг тус тус гаргажээ.

 

Танилцуулгын дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Эрхэм гишүүд казино байгуулснаар Монгол Улсад орж ирэх орлого, казино байгуулснаар бий болох эерэг, сөрөг үр дагаврууд, бусад орны сайн, саар жишээнүүд, казиногоос орж ирэх орлогын зарим хэсгийг нийгмийн эмзэг бүлэгт зориулах, сургууль, цэцэрлэг байгуулах зохицуулалтыг төсөлд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн казино байгуулагчийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар ч гишүүд салбарын сайд, ажлын хэсгийнхнээс тодруулж хариулт авсан юм. Д.Оюунхорол сайд, казино байгуулснаар улсын төсөвт 75-135 тэрбум төгрөг орж ирэхээс гадна, олон хүнийг ажлын байртай болгох ач холбогдолтой хэмээгээд төрийн хүчтэй хяналтын дор үйл ажиллагаа явуулах бөгөөд дээд зэргийн харуул хамгаалалт дор үйл ажиллагаа явуулах учиртай гэлээ. Жуулчдын тоо нэмэгдэн 2 саяд хүрэх зэрэг сайн талууд байгааг тэрбээр онцолсон. Монгол Улсын иргэдэд казинод орж тоглох боломж үгүй болохоор тоглоомонд дондох, эд хөрөнгөө алдах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө учрахгүй гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн. Хуулийн төслийг боловсруулахдаа гадны орнуудын казиногийн тухай хуулийг нарийвчлан судалсан гэдгийг сайд тодруулж хэлж байлаа. Гишүүдийн асуултын дараа Б.Болор гишүүн санал хэлсэн. Тэрбээр, казино эдийн засгийн хөгжилд ихээхэн үр нөлөө үзүүлнэ хэмээгээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч хөшүүрэг болно гэж гэж хэлсэн. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэхээр тогтсоноор үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • монгол хүн (202.21.106.137)
    казино ? урдахаа бүү мартаарай,шоронд явуулж байсан биш үү казинотой ороолцолдох ч сайхан санаа биш шүү оюунхоролоо эмэгтэй хүн ,багш хүн байж арай уужуу бодохгүй дээ,өөрт чинь биш гэхэд үр хүүхдэд чинь гай болох вий хө.
    2015 оны 04 сарын 12 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ БАЛАЙ АВГАЙ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ТОХИРУУЛЛАА ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БОЛ... МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЕДЭЭ МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ ИРСЭН АРД ТҮМЭН ЮМУУ??? ХУЦДАГ АВГАЙ ВЭ... ТҮҮНИЙХЭЭ ОРОНД БИД-МАНАЙ МАН НАМ ЭНЭ КАЗИНООГООС МӨНГӨ ЛУЙВАРДАЖ АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ИХ ЦЭВЭРХЭН ХИЙЖ ХУУЛЬЧЛАХ ГЭЖ БАЙНАА ГЭЭД Л ХЭЛЧИХГҮЙ....
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Үнэн (103.229.121.76)
    Ард түмээн Казиногийн хуулийг дэмжиж байгаа УИХ гишүүдийг сайн тогтоож аваарай. Казино байгуулсны дараа хар тамхи, биеэ үнэлэлт зэрэг гэмт хэргүүд гарвал тэд хариуцах ёстой. Оюутолгойн гэрээг анх байгуулахад УИХ гишүүд бас л улс орон хөгжинө, ард түмэн хувьцаагаар баяжна гээд байсан биз дээ. Гэтэл өнөөдөр яав. Ийм хуулт баталсан нөхдүүд дараа нь гарах хохирлыг хариуцах ёстой.
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    13 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 53 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    15 цаг 40 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 56 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    16 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    16 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    17 цаг 31 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 55 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    18 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    19 цаг 43 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    20 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    20 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК