НАМЗХ-ны 7-р бага хурал болж Ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Тэмүүлэнг сонгосон байна. Тус холбооны дүрэмд Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж болно гэж заасанчлан тэрээр Ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаанд гүйцэтгэх юм байна. Уг нь тус холбооны Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажиллаж байсан юм. Харин тэрбээр тус холбооны жинхэнэ Ерөнхийлөгч болох Л.Оюун-эрдэнийг Харвардад суралцах хойгуур суудлыг нь булаах оролдлого хийсэн гэгдэж буй. Улмаар уг асуудал нь намын удирдлагуудын чихийг халууцуулж орхижээ. Тиймээс НАМЗХ яаралтай бага хурлаа хуралдуулж Н.Номтойбаярыг огцруулсан энэ. Мөн энэ хурлаар Их хурлаа хэзээ хуралдуулах вэ гэдэг шийдвэрийг хэлэлцэж, гаргасан байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)