Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагчид: Казиногийн хуулийг дэмжинэ

2015-4-13
0
ЖИРГЭХ

        УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж буй. Бие даагч гишүүд өнгөрөгч 2014 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт товчхондоо хангалтгүй байсан гэдгийг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

 

Тодруулбал Ц.Даваасүрэн гишүүн 2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхдээ ард иргэдэд өгсөн популист шинжтэй амлалтуудыг хэрхэн биелснийг харах хэрэгтэй гэсэн бол Х.Болорчулуун гишүүн зөвхөн Шинэчлэлийн Засгийн газрын тавьсан замууд нэгхэн жилийн дотор эвдэрсэн байгаагаар 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байсан гэдгийг хэлж болно гэсэн юм.

 

Энэ долоо хоногт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ талаар бие даагч гишүүд өнгөрсөн 25 жилд төрийн оролцоог багасгах нэрийдлээр төрийг ямар ч өмчгүй, зохицуулалтгүй болгосон гэж үзэж байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн хороо өмнөх хувьчлалын гэрээнүүдийг эхлээд дүгнэх хэрэгтэй гэлээ. Түүнчлэн төрийн өмчид менежмент хийж байгаа хүмүүс алдаа дутагдалтай ажиллаж байхад тэдэнтэй хариуцлага тооцох механизм огт байхгүй байна гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн.

 

Бие даагч гишүүд  боловсролын болон эрүүл мэндийн салбарын хувьчлалыг дэмжихгүй байгаа аж. Учир нь ард иргэдэд хамгийн ихээр хэрэгтэй эмнэлэг сургуулиуд цөөхөн хэдэн хүний гар дээр очих ёсгүй хэмээн үзэж байгаа ажээ.

 

Үүнээс гадна тэд энэ долоо хоногт хэлэлцэх Казиногийн тухай хуулийг аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг нь бодож дэмжиж байгаа бөгөөд үүнийг манай улсын орлого нэмэгдүүлэх бас нэг хувилбар гэж харж байгаа аж. Түүнчлэн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юм байна. Уг хуульд 15-60 насны нийгмийн даатгалд хамрагдаж амжаагүй хүмүүс даатгалын нөхөн төлөх боломжтой болж байгаа юм.

 

Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа гэлээ. Түүнчлэн Төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж уул уурхайн салбараас орон нутагт оруулах хөрөнгийн хэмжээг нэмэх нь нэг талдаа зөв мэт харагдаж буй боловч нөгөө талаасаа орон нутгийн иргэдэд байгалийн баялгаа зарж идэхээс өөр арга байхгүй гэсэн ойлголт төрүүлэх учраас дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өр нэмэх заалтыг оруулж ирсэн гэлээ. Үүнийгээ төсвийн тэнцэлд оруулах уу, үгүй юу?


-Төсвийн тэнцэлд оруулж тооцохгүй гэж байгаа. Тэгэхээр дамжуулан зээлдэж байгаа гадаад зээлүүдийг тооцохгүй гэсэн үг. Дамжуулан зээлэх зээлээ тооцохгүй болохоор тэр хэмжээгээр өр зээлээ нэмэх бололцоо бүрдэж байгаа.

 

-Тавантолгойн төслийн асуудлаар бие даагчид ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Бид Тавантолгойн төслийг хөдөлсөн гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн жил 5.8 сая тонн нүүрс экспортлосон байгаа. 300 гаруй сая доллар олсон байгаа. Өмнөх популист амлалтаас болж тавьсан өрийг нь дээрх мөнгөөр төлсөн болохоос биш аль хэзээний хөдөлсөн. Хэрвээ Тавантолгойн орлогыг  хүний хөгжил сангийн 20.000 төгрөг болгож өгөөгүй бол хэдэн зуун тэрбум төгрөгийн ашигтай ажиллах байсан байгаа юм. Тэгэхээр ийм бялуугаа ашигтай болоод ирэхээр нь нугасалж болохгүй. Ер нь гадаад улс орнуудын өндийдөг цөөн хэдэн баялаг байдаг. Алмааз, нефть бүтээгдэхүүн, алт, зэс нүүрсний орд. Бид нефтиэ алдсан уу алдсан. Зэс, алтаа мөн алдсан. Одоо нүүрсээ алдвал өндийх зүйлгүй болно. Тавантолгойн төсөл харилцан үр ашигтай байх ёстой. Одоогийнх нь байдал болж байна. Зөвхөн одоо байгаа хүндрэлүүдээ шийдэх ёстой. Хоёр төслийг хөдөлгөж байна гээд гадныханы гарт аваачиж өгч болохгүй. Оюутолгойг гадны 14 банкны барьцаанд өгөх гээд байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ярьж байхад 5.5 тэрбумд бүгд багтана гэж байсан. Гэтэл одоо багтахгүй болчихсон. Ахиад бидний 34 хувийн өр зээлийг нэмэх гээд явж байна. Ийм том гэрээг сайн ярьж хийх хэрэгтэй. Муу гэрээний үр ашиг муу л гардаг. Тавантолгойн Чалькотой хийсэн гэрээнд манай улс нүүрсээ их хямдхан өгөхөөр тусгасан. Гэтэл Австрали улс нүүрсээ 110 доллараар өгч байна. Манайх бол 40 доллараар өгдөг. Өнгөрсөн долоо хоног Автраличууд мэдэгдэл хийж “Монгол улс нүүрсээ Хятад руу хямдхан гаргаж байгаа нь бидний шүдний өвчин болоод байна” гэсэн байна. Тэгэхээр баялагаа ийм хямдхан өгөөд байж болохгүй юм.

 

-Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хариуцлага тооцох асуудлыг хөндөх боломжтой юу? Манайх ёс төдий хэлэлцээд л өнгөрч байна. Уг нь ажлаа муу хийсэн төсвийн гүйцэтгэгч нарт хариуцлага тооцдог болмоор байна.

 

-Төсвийн тогтвортой хуульд хариуцлага тооцохыг заагаад өгсөн байдаг. Одоо хэлэлцэж байгаа нь төсвийн үндсэн чиглэл. Чиглэлийг ч хэлэлцэхдээ хариуцлагын асуудлыг мөн ярьдаг л баймаар байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • өндөр болгох нууц (112.72.13.185)
    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ 22 000₮
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 6 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 7 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    12 цаг 31 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 3 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    14 цаг 50 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 6 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    15 цаг 13 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    15 цаг 31 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 1 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    16 цаг 42 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 5 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 6 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 9 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    17 цаг 52 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    17 цаг 59 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 5 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    18 цаг 54 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    19 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    19 цаг 40 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК