Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН: Тавантолгойн гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлнэ

2015-4-13
0
ЖИРГЭХ

        УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж энэ талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.

 

Бүлгийн хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга З.Энхболд мэдэлэл хийсэн байна. Ерөнхий сайд Засгийн газраар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тухайлбал, Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар ажиллаж байна.

 

Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссоноос гадна бүлгийн хурлаар гишүүд энэ долоо хоног байнгын хороо болгон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар ярилцаж саналаа нэгтгэсэн байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Үүний дагуу Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр хэлэлцэж байгаа юм. Одоо мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг бол шинэчилсэн хуулиар Хүний хөгжил санд 65 хувийг, орон нутагт 30 хувийн орлого төлөх юм. Бүлгийн гишүүд уг хуулийн төслийн талаар ярилцаад орон нутаг төвлөрүүлж байгаа хөрөнгийг чухам ямар зүйлд зарцуулах талаар тодорхой заалт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Тодруулбал уг хөрөнгийг зарцуулахад туайн орон нутгийн иргэдийн саналыг авч байх ёстой бөгөөд аливаа улс төрийн, Үндэсний баяр наадмаас бусад баяр, ёслолын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахыг хориглох юм байна. Зарим иргэдийн зүгээс ашигт малтмалын хөрөнгийг ингэж орон нутагт төвлөрүүлснээр улсын төсөв бүрдүүлэлтэд нөлөөлөх байх гэсэн таамаг байгаа хэдий ч Сангийн яам болон бусад мэргэжилтнүүдийн зүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт томоохон төслүүд дээрх  орон нутагт орох ашигт малтмалын тнөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн заалтад хамаарахгүй юм байна. Тиймээс өнөөдөрийн хуралдааны үеэр бүлгийн гишүүд чухам ямар төслүүдийг том төсөл гэдэгт багтаах талаараа хуулинд тодорхой заалтууд оруулах ёстой хэмээн үзжээ.

 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж эрчим хүч болон төмөр замын салбарт авсан зээлийг улсын өрд хамруулахгүй байх асуудал юм. Энэ талаар бүлгийн гишүүд мөн санал нэгдсэн бөгөөд энэ салбаруудад авч байгаа төслийн зээлийг тухайн аж ахуйн нэгж, банк өөрсдөө хариуцдаг учраас төрд ямар ч хамаарал ирдэггүй. Тиймээс улсын өрд хамруулахгүй байж болно хэмээн үзсэн гэж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж хэллээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Бүлгийн хурал дээр улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонссон гэлээ. Одоогоор уг өвчний нөхцөл байдал ямар байгаа болон хэрхэн намжаах асуудлаар ярилцав уу?


-Улаанбурхан өвчин устсан гэж байсан ч дахин сэдэрлээ. Вакцинжуулалт муугаас болж энэ өвчин дэгдсэн. Одоогийн дэгдэлтийг нь намжаахад хэрэгтэй эм, тарианаас эхлээд бүхий л зүйлээр хангаж ажиллахыг Онцгой байдлын газар болон Эрүүл мэнд, спортын яаманд үүрэг болголоо.

 

-Уул, уурхайгаас олсон мөнгийг орон нутгийн хөгжлийн санд оруулахдаа юунд  захиран зарцуулахыг нь нарийн зааж өгсөн үү? Тухайлбал, юунд зарцуулж болох, болохгүй гэсэн заалт байна уу?

 

-Уул, уурхайгаас орж ирсэн ямар ажилд зарцуулах саналыг сумын иргэд гаргана. Сумын иргэдийн саналыг хэлэлцэж, хэрэгжүүлээд явна. Харин улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, ТББ-ууд, Үндэсний баяр наадмаас бусад арга хэмжээ, иргэдийн саналыг тусгаагүй зүйлд тус мөнгийг хэрэглэхийг хориглосон байгаа. Мөн ямар нэгэн өр зээлийн төлбөрт төлөхгүй. Уул, уурхайн том төслүүдээс орж ирэх мөнгө улсын төсөвт орж ирдгээрээ ирнэ. Харин зарим хөрөнгө төсөв рүү бус орон нутаг руу орно.

 

-Төсөв рүү ордог мөнгө орон нутгийн сан руу орохоор Төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

 

-Төсөвт нөлөөлөхгүй. Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа орон нутагт мөнгө нь орж иргэдэд нь ашигтай байх хувилбар гарч ирнэ.


-Бүлгийн өнөөдрийн хурал дээр Тавантолгойн асуудлаар дахин ярилцсан уу?


- Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ.


- АН-ын бүлэг Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?


-АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж байгаа. АН-ын гишүүд өөр, өөрийн байр сууринааас хандана.


-Эрчим хүчний байгууллагуудын тавьсан өрийг улсын өрд тооцохгүй гэсэн хуулийн заалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа гэсэн. Үүнийгээ тодруулаач?


-Эрчим хүч, Төмөр замын өрийг улсын өрөнд хамааруулахгүй гэж байгаа. Тус хоёр чиглэлийн төслийг тухайн зээл авч байгаа аж, ахуй нэгж, зээл өгч байгаа банк хоёр хариуцлагыг нь үүрнэ. Түүнээс улс ямар нэгэн баталгаа гаргаагүй. Тиймээс аж, ахуй нэгж, банк, даатгал нь хариуцлагаа бүрэн хүлээнэ.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.247.12)
    neg ix evdexgui gej u gej baigaa um be er ni evdex xereggui shdee tegvel geree geree bish bolnodoo
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 8 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 9 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    12 цаг 32 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 5 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    14 цаг 51 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 8 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    15 цаг 14 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    15 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 2 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    16 цаг 43 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 7 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 7 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 10 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    17 цаг 53 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 1 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 7 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    18 цаг 55 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    19 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    19 цаг 41 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК