Засгийн газраас төрийн байгууллага, дарга нарын унадаг шатахуун их зарцуулдаг, автомашиныг хураах ажлыг эхлүүлээд байгаа. Тодруулбал, 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашиныг төрийн албанд явуулж байгаа бол түүнийг хураах, оронд нь жижиг оврын машинаар сольж байгаа юм. Энэ хүрээнд нийт 50 гаруй автомашиныг хураан авчээ. Өнөөдрийн байдлаар Төр захиргааны автобаазад төрийн байгууллагуудаас хураасан нийт машины талаас илүү хувь нь жийп, ланд крүйсэр маркийн шатахуун их зарцуулдаг машин байна.
Одоо хураагдсан байгаа 50 гаруй автомашины 31 нь жийп, ланд круйсер маркийнх, хоёр нь пургон, нэг старекс, бусад нь жижиг оврын автомашин байгаа аж.