Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Төмөрхүү: Засгийн газарт төлөгдөөгүй нэг их наяд төгрөгийн өр байгаа

2015-4-16
0
ЖИРГЭХ

        Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд сайд Н.Төмөрхүү оролцож салбартаа хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

 

 

Зам тээврийн салбар үндсэн дөрвөн чиглэлд бүтээн байгуулалт хийж байгаа гэдгийг мэдээллийнхээ эхэнд салбарын сайд онцлон хэллээ. Тухайлбал авто болон агаарын, усан зам тээврийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, замын барилга угсралтын салбарт норм, нормативын шинэчлэл хийх зэрэг ажлуудыг хийж байгаа аж.

 

Салбарын яам энэ жилдээ багтаж аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Богд хаан төмөр замын төслийг эхлүүлэхээр бэлдэж буй бөгөөд УИХ энэ асуудлыг дэмжвэл ажлаа шууд эхлүүлэх боломжтой ажээ.

 

Үүнээс гадна Монгол Улсыг тээврийн нэгдсэн төв болгохын тулд транзит тээврийн гэрээ хэлцлүүдийг хийж байгаа гэдгийг мөн хэлсэн юм. Манай улс их хэмжээний баялагтай, харин үүнийг тээвэрлэх ложистик, дэд бүтцийг хөгжүүлж байж бид дэлхийн зах зээлд гарах, улмаар эдийн засгаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.

 

Энэ үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгээс дараах тодруулгыг авлаа.

 

-Авто замд холбогдоогүй хэдэн аймаг үлдсэн бэ?

 

 -Авто замаар холбогдоогүй аймгууд гэвэл зүүн талд Дорнод аймаг байна. Баруун талд Ховд, Говь-Алтай, Улаангом, Улиастай холбогдоогүй байгаа. Энэ жил бид  Хятадын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгорын Байдраг, Говь-Алтайн чиглэлийн замуудыг хийнэ. Мөн Тосонцэнгэл, Улиастайн чиглэлийн замуудыг хийж гүйцэтгэхээр байгаа. Үлдсэн Ховд, Улаангом хоёрын замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвөлж байна. Ингэж чадах юм бол баруун бүсүүд бүгд нийслэлтэй автозамаар холбогдоно. Дорнод аймагт Бондын санхүүжилтээр замын ажил хийхээр төлөвлөгдөж Хөгжлийн банкин дээр эх үүсвэр нь бэлэн байгаа.

 

-Салбарын яам автозамын чанарт ер нь яаж анхаарч байгаа вэ?

 

-Одоо бидний замын барилга угсралтын ажилд барьж байгаа норм дүрэм бол хоцрогдсон, орчин цагийн шаардлагыг бол хангахгүй байгаа. Гэхдээ бид нар төсөвт өртөг, санхүүгийн эх үүсвэртээ тааруулаад норм дүрмийг барьж байгаа. Монголын цаг уур, байгаль орчны нөхцөл байдалд тохирсон үндэсний нормыг бүрдүүлэхээр бид ажиллаж байгаа. 

 

-Энэ онд нийт хичнээн километр авто зам, төмөр зам барихаар төлөвлөж байгаа вэ?

 

-Байдраг-Говь-Алтайн чиглэлд 126 километр зам тавигдана. Тосонцэнгэл-Улиастай хот руу 129 километр зам, Дорнодын 146 километр зам мөн явна. Баталгаатай эх үүсвэртэй замууд бол энэ байна. Дээрээс нь нэмээд шинэ нисэх буудал болон Улаанбаатарыг холбосон 33 километр, зургаан эгнээтэй хоёр урсгал зам хийгдэхээр төлөвлөгдөж байна. Бусад замууд бол концессийн гэрээгээр явна. Концессийн гэрээ хийгдсэний дараа замын урт тодорхой болно.  Төмөр замын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 262 километр замыг консерциумд очсон ч бай, гэрээ бүтэлгүй болсон ч бай стратегийн хувьд чухал гэж үзэж байгаа учраас дуусгана. Мөн Хөөт-Бичигтийн 200 гаруй километрийн ажил байгаа. УИХ соёрхон батлах юм бол Богд уулын 150 километр төмөр замын ажлыг эхлүүлнэ. Энэ зам бол маш их ач холбогдолтой. Бид нар Монголоор дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлье гэх юм бол ложистикийн нөхцөл, замынхаа нэвтрэх чанарыг нэмэгдүүлэх ёстой.  Ингэхийн тулд Улаанбаатар төмөр замын шинэчлэл болон нэвтрүүлэх, тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэх гээд хоёр гол ажилд анхаарах ёстой болж байгаа юм. Мөн хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний ложистикийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн Замын-Үүүдийн боомтыг сайжруулах үүднээс одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ложистикийн ажил хийгдэж байгаа. Бид нар үйл ажиллагаа эрчимжүүлж чадвал таван сая тонн ачаа нэмэгдүүлэх бодит боломж байна гэж үзэж байгаа.

 

-Манай улсад хичнээн хэмжээний концессийн гэрээ байгуулах боломж байгаа вэ?

 

-Авто замын салбарт гарсан хөрөнгө оруулалт бол маш их байгаа. Зөвхөн концесс олгогдсон тэрэнд Монголын Засгийн газраас төлөхөөр үүрэг хүлээсэн төлбөр бол нэг их наядаас гараад явчихсан байгаа. Нэмж  мөнгө гаргахад хүндрэлтэй байгаа учраас Засгийн газрын хэмжээнд ярилцаж байж эцсийн шийдээ гаргана.

 

-Энэ нэг их наяд төгрөг төлөгдөөгүй байгаа гэсэн үг үү?

 

-Төлөгдөөгүй. Төлөгдөх гээд хүлээгдэж байгаа өр гэсэн үг.

 

-Тавантолгойн хэлэлцээрт Зам тээврийн яамнаас төлөөлөл оролцож байгаа юу?

 

-Манай яамнаас оролцож байгаа. Мөн Монголын төмөр зам аас төлөөлөл оролцож байгаа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    7 цаг 8 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    11 цаг 9 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    12 цаг 32 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    14 цаг 5 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    14 цаг 52 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    15 цаг 8 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    15 цаг 14 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    15 цаг 33 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    16 цаг 2 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    16 цаг 43 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    17 цаг 7 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    17 цаг 7 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    17 цаг 10 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    17 цаг 53 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    18 цаг 1 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    18 цаг 7 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    18 цаг 55 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    19 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    19 цаг 41 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК