Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний хоёрдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Үндэсний чуулганд хот, хөдөөгийн төлөөлөл болсон 700 гаруй эмэгтэйчүүд оролцож байгаа юм.
Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь хөдөлмөрийн насныхан бөгөөд 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64 хувь, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66 хувь, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71.3 хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгмийн амьдралын бүх л салбарт идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг ч тулгарах бэрхшээл олон байгаа юм. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлоход өнөөдрийн үндэсний чуулганы зорилго оршиж байна.
Сэтгэгдэл (1)