Маргааш 11.00 цагаас ой хээрийн түймэрт нэрвэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд руу тусламжийн цувааг яаралтай хөдөлгөх болсон талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МАХН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон нарийн бичгийн дарга нар оролцоно. Хурал МАХН-ын төв байранд болно.