Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

2015-4-21
0
ЖИРГЭХ

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

 

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар одоогийн үйлдвэрүүдийн нөөцөлдөг 3000 орчим тн ноолуур дээр нэмж 1670 орчим тн түүхий ноолуур бэлтгэнэ. Нэмж авсан ноолуураас жилийн хугацаанд 864 тн самнасан ноолуур бэлтгэж экспортлох боломжтой. Самнасан ноолуурыг экспортод  гаргаснаар 77,5 сая ам.доллар буюу 154 тэрбум төгрөгийн экспорт хийж, 54 тэрбум төгрөгийн орлого нэмж олох боломжтой гэж тооцоолж байна. Түүхий ноолуурыг 100 хувь дотооддоо боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нэмэлтээр хөнгөлөлттэй зээлийн 300 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байдаг байна.

 

Манай улс 2014 онд 19,2 сая ямаанаас 7000 орчим тн ноолуур бэлтгэжээ. Энэ нь түүхий ноолуурын дэлхийн хэрэгцээний 40 хувийг бүрдүүлдэг бол 50 хувийг нь БНХАУ, үлдсэн 10 хувийг бусад улс нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй жижиг, дунд, том үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл хийж үүнээс 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолж  байна. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан хэлбэрээр буюу өртөг бага шингээж экспортолсон нь нийт экспортын 85 хувийг бүрдүүлж байна. Ноолууран түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал 2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийх боломжтой юм.

 

Зарим аймагт гарсан ой хээрийн түймэр болон малын гоц халдварт өвчинтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна

 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр тус нэгийг олгоно. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгоно. Мөн Түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгож, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. Засгийн газрын энэ хуралдаанаар улсын нөөцөөс олгосон гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах болон гэр тээвэрлэн хүргэх шатахууны зардалд нийт 470 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий комдандлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн байлдааны зургаан машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд даалгалаа. Мөн Ой, хээрийн түймэртэй тэмцэх болон мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хохирлыг арилгах, хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг эмчлэх болон бусад зардалд зориулан 842 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар Улаанбаатар хот орчим болон 14 аймагт нийт 86 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нэг хүн нас барж, 7 хүн гэмтжээ. Түймрийн улмаас байгаль экологи болон эд хөрөнгөд учирсан нийт хэмжээг тогтоохоор Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, орон нутгаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Эдгээр түймрийг унтраахад онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд оролцсон нийт 6000 орчим хүн, 650 орчим машин, мотоцикль дайчлагдан ажиллажээ. 

 

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олголоо

 

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө  хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор боллоо. Тус компанитай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээ дуусгавар болоход төмөр замын суурь бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Төмөртэйн уурхайгаас жилд 3 сая тн-оос доошгүй төмрийн хүдэр олборлож, “Болд төмөр ерөө гол” ХХК болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын шугамаар дамжуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлснээр жилд 1,5 саяас доошгүй тн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмалыг үйлдвэрлэж, төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн  салбарыг хөгжүүлж, улмаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Уул уурхайн сайд дараах асуудлуудаар танилцуулга хийлээ

 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож буй ажлын талаар Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулга хийж байгаа юм. Тэрээр ААН, иргэд, олон нийтийн байгууллагад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна гэлээ. Нийт хуульд хамрагдсан 488 тусгай зөвшөөрлөөс өнгөрсөн долоо хоногт хүсэлт ирүүлсэн 316 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай 201, ойн сантай давхцалтай 13, ус бүрэлдэх эхтэй давхцалтай 60 тусгай зөвшөөрөл байна. Жагсаатаар БОНХАЖЯ-д хүргүүлсэн бөгөөд хилийн зааг тогтоох, ажлын хэсгүүд томилох зэрэг ажил хийгдэж, зөвлөлдөж байгаа юм байна. 

 

Хувьцааны төлбөрийг аваагүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэнэ

 

Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын 1503 984 иргэн 1583 628 456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилт хийсэн байна. Гэтэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн бөгөөд эдгээр иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргажээ. Энэ дагуу дээрх иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгалаа. Засгийн газрын энэ хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой”-н ХК-ийн байгуулах хөрөнгө оруулалт болон холбогдох бусад гэрээ, хэлцлийн нийт дүн нь урьдчилсан байдлаар тус компанийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан тэнцлийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй байхаар байгаа тул их хэмжээний хэлцэл гэж үзсүгэй хэмээн Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

 

Энэ тогтоолыг гэрээ, хэлцэл байгуулахдаа баримтлан, үр дүнг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад даалгалаа.

 

Товч мэдээ

- Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 


- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хууль зүйн яам хуулийн төслийн талаар яамдаас санал авч, санал дүгнэлтийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан бөгөөд уг саналыг хууль санаачлагчид уламжлах нь зүйтэй гэж үзлээ.


- УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, төсөл санаачлагчид зарим саналыг уламжлахаар тогтлоо.


- Монгол Улсын Хөгжлийн банк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Банк хоорондын нийгэмлэгийн “түнш банк”-ны эрх авах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа. 


- Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталж, энэ ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.


- 2015 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд урьдчилгаа нөхцөлгүйгээр худалдаж, борлуулалтын орлогоор 2015 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд зөвшөөрлөө.


- Олон улсын байгууллага, гэрээ, конвенцын итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай “Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа.
- Газрын тосны хайгуулын тухай “Увс I” талбайд Газрын тосны газар болон “Монголиа гладвилл Увс петролиум” ХХК-ийн, “Хэрлэн тохой XXVIII” талбайд Газрын тосны газар болон “Хонгконг Вэллэк индастриал” компанийн хооронд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.


- Газрын дор хүхрийн хүчлээр уусган уран олборлоход мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралтаар баталж, 2016 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    6 цаг 1 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    10 цаг 2 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    11 цаг 25 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    12 цаг 58 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    13 цаг 45 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    14 цаг 1 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    14 цаг 7 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    14 цаг 26 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    14 цаг 55 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    15 цаг 36 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    16 цаг 0 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    16 цаг 0 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    16 цаг 3 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    16 цаг 46 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    16 цаг 54 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    17 цаг 0 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    17 цаг 48 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    18 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    18 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК