Засгийн газраас “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын Тамгын газарт өргөн барьсан ч өчигдөр буцаасан.
Мөн дутуу бичиг баримтуудыг энэ сарын 20-ны өдрийн 16.00 цагт бүрдүүлж өг гэсэн албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 20 буюу даваа гаригийн 16.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж уг асуудлыг хэлэлцээд дутуу байна гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тиймээс гэрээний төслийг өнөөдөр УИХ-д дахин өргөн барихаар болжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)