Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Н.Энхболд уг хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцээгүй байгаа, түүнчлэн төслийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа талаар экспертийн албаны дүгнэлт гарсан учраас нухацтай ярилцах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр уг асуудал хойшлогдов.