Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайхан: Тавантолгойн гэрээг УИХ яаралтай шийдэж өгөх байх

2015-4-23
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтээс хойш багагүй маргаан үүсгээд байсан Тавантолгойн гэрээний төслийг ийнхүү УИХ-д өргөн барьсны дараа Монгол Улсын сайд,  М.Энхсайхан, Дэд ажлын хэсгийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхан "УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцээний үйл явцыг тухай бүрт Засгийн газар, УИХ, ҮАБЗ-д танилцуулж ирсэн. Олон нийт болон улс төрчдийн зүгээс санаа зовсон олон саналуудыг ирүүлсэн, тухай бүрт нь бид мониторинг хийж байгаа.  Засгийн газраас оруулж байгаа материал бол нээлттэй. Бид олон түмнээс нууцлаад байх зүйлгүй, агуулгын тухай болон гэрээний төслүүдийн талаар мэдээж нээлттэй хэлэлцүүлгүүд явагдана. Гэхдээ бас анхаарах ёстой асуудал байгаа. Тэр нь юу гэхээр гэрээний бэлтгэсэн текст хэлбэрийг ил болгох боломжгүй. Учир нь  Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниуд бүгд Токио, Шанхай, Хонгконгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд учраас хувьцаа эзэмшигчдйин эрх ашгийг хөндлөө гэдэг гомдол гаргах ноцтой байдал бий болгодог. Тиймээс бид энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь Ерөнхийлөгч энэ асуудлыг байнга анхааралдаа авч ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Тавантолгойн хэлэлцээ гэрээний төслүүдийн эргэн тойронд хэрүүл битгий гараасай гэж хэлж байсан. Түүний энэ үгийг УИХ болоод Засгийн газрын гишүүд анхааралдаа авах байх. Монголчууд бид  одоо том төслүүдээ босгох цаг болсон, одоо бүгдээрээ том төслүүдээ хамтдаа босгоцгооё гэж уриалмаар байна" гэв.

 

Мэдээлэл хийсний дараа Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.

 

-Тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ гэсэн. Тэгэхээр анх Засгийн газраас гаргасан 14 хоногийн хугацаандаа багтахааргүй болж байх шиг байна?

 

-УИХ-ын нээлтийн ажиллагаанаас тоолж эхлэх юм бол цаг хугацаа нилээд алдсан. Гэхдээ УИХ үүнийг шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна.

 

-УИХ-аас хэд хэдэн төрлийн тогтоолын төслийг өргөн барьсан гэсэн?

 

-Засгийн газрын зүгээс үндсэн зургаан тогтоолын төслийг өргөн барьсан байгаа. Эхний тогтоол нь Засгийн газраас бэлтгэсэн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд үүрэг болгосон төсөл байгаа. Бусад таван төсөл нь урьд өмнө Тавантолгойг тойроод УИХ-аас гарсан нэр томьёоноос эхлээд өөр хоорондоо зөрчилтэй олон тогтоолын төслүүдийн зөрчлийг арилгахтай холбоотой байгаа. Тухайлбал, нэг тогтоолд нь Ухаахудаг-Гашуунсухайт гэж байхад нөгөө тогтоолд нь Тавантолгой-Гашуунсухайт гэж байх жишээний. Тэгэхээр нэр томьёоны хувьд хүртэл асуудал тарьж мэдэхээр ийм асуудлуудыг цэгцлэхээр оруулсан.

 

-Өргөдлийн байнгын хорооноос  хүргүүлсэн Эрдэнэс Тавантолгойн Монголын ард түмний эзэмшиж байгаа 20 хувийн хувьцааг хөрөнгө оруулатын гэрээнд тусгах ёстой гэсэн саналыг оруулсан уу?

 

-Өргөдлийн байнгын хороон дээ энэ талаар 3000 гаруй санал ирсний дагуу  Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнийх нь дагуу  Засгийн газар хуралдаад шийдвэрээ гаргачихсан байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг эзэмшиж байгаа хэдий ч тэрийгээ мөнгө ч болгож чадаагүй, хувьцаа хэлбэрээр ч авч чадаагүй байгаа иргэд төсөл эхлэхээр хаягдчих вий гэсэн үүднээс байнгын хорооноос энэ саналыг оруулсан юм байна лээ. Бид хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй нийт нэг сая нэг зуу орчим хувьцаа эзэмшигчдийг эргэж бүртгэх даалгаврыг өгчихсөн байгаа.

 

-УИХ-ын дарга тогтоолын төслийг буцаахдаа Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэний гарын үсгийг цуглуулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

 

- 1072 ширхэг хувьцаа Таван толгойн компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө гарсан шийдвэрүүдээр саналын идвэхгүй хувьцаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 93 орчим хувийг Засгийн газар өмчилнө. Тиймээс Засгийн газар гэрээ хэлэлцээр хийх даалгавар өгсөн байх ёстой гэж УИХ-ын Тамгын газар хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газар хуралдаад Тавантолгой компанийн дийлэнх хувийг эзэмшиж байгаа учраас өөрийнхөө шийдвэрийг гаргаж өгсөн. Ингэснээр дутуу байна гэж үзсэн бичиг баримт бүрдсэн.

 

-Гэрээнд Монголын талын хүлээх хариуцлага их  харин хамтарсан консерциумын  хүлээх хариуцлага бага байна гэсэн шүүмжлэл гарч байна?

 

- Энэ гэрээг хүмүүс хараад манай талын хүлээх үүрэг хариуцлага их бичигдээд нөгөө талын үүрэг бага бичигдсэн байна гэдэг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, консерциум гадны хөрөнгө оруулагч Монголын талын бүх хууль тогтоомжийг бүгдийг мөрдөнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 400 гаруй хууль, 60 гаруй бизнесийн хууль тэр бүгдийг мөрдөнө. Хэдийгээр ганц өгүүлбэр харагдавч тэр бүгдийг мөрдөх зүйлийг бичнэ гэвэл хязгааргүй юм харагдана. Бид яагаад илүү үүрэг авсан юм шиг бичдэг юм бэ гэвэл байгуулах гэрээ банкин дээр очоод мөнгө босгоно. Мөнгө босгоход тухалсан гэрээгээр Моноглын Засгийн газар ямар үүрэг хүлээж вэ гэдгийг  банкууп харна уу гэхээс 400 гаруй хуулийг уншгих гэж суухгүй. Техникийн хуювьд пропорцийг нь харахаар манай талынх их юм шиг боловч бүх хууль тогтоомж мөрдөнө гээд бичсэн учраас концепцийн хувьд зөв харж чадвал энэ бүхэн алга болно.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.31.172)
    Энхсайханы энэ төслөөр гэрээг батлаж болохгүй энэ төслөөр гэрээ батлагдах бол МУ н тусгаар тогнол газар нутгын бүрэх бүтэн байдалд ноцтой аюул учирна гэдгийг гишүүд сайн бодох ёстой хэрэв гэрээг батлах юм боло хэдэн үеээрээ түүхэнд хараалгах болно
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (103.26.192.146)
    Ene Enkhsaihan gej hun er ni manai Mongol hunbish gedeg ni unen um bish uu.. Ene hund Mongoliig geh setgel baigaa gej uu..
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (185.64.196.100)
    Hørøngø oruulagchid geed uhchih geed Mongoliin erh ashig hamaagui uy .Negd eh oron ard tumnee tabij sur .Uuniig Zorig helsen,bas deer ued øbøg deedes min helj baisan um za
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 53 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    13 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 31 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 43 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК