Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2015-4-23
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ.

 

Хууль санаачлагчийн илтгэлд, өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг. Уул уурхайн салбараас орон нутагт шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлснээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан талаар дурдсан байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, З.Баянсэлэнгэ, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Ц.Дашдорж, С.Оюун, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ.

 

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, улсын төсвөөс орон нутгийн төсөв рүү мөнгө шилжүүлэх тухай асуудал яригдаж байна. Энэ хуулийг дэмжээд явбал улсын төсвийн орлого буурах юм. Улсын чанартай томоохон төслүүд, иргэдийн цалин, тэтгэвэр, халамж бүгд улсын төсвөөс хийгддэг. Өнөөдөр улсын төсвийн орлого бага байгаа учраас Засгийн газар зээл аваад явж байгаа. Улсын төсвийнхөө орлогыг бууруулаад орлого бүрдэхгүй байна гээд зээл аваад, үнэт цаас гаргаад байдаг мөртөө улсын төсвийн орлогыг бууруулах асуудлыг оруулж ирж байгаа нь бодлогын алдаа болж байна. Өнөөдрийнх шиг санхүүгийн эх үүсвэр муу, төсвийн орлого бүрдэхгүй байгаа, дээр нь данхайсан зардлаа хасч чадахгүй байгаа ийм нөхцөл байдалд эх үүсвэрээ төвлөрүүлж, үргүй зардлуудыг танаж байж хямралаас гарна. Одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслүүд эсрэгээрээ, мөнгө төвлөрүүлэх асуудал байхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, цаг хугацааны хувьд орон нутагт шийдвэрлэх асуудал мөн үү гэвэл биш. Орон нутгийн хөгжлийн сан нь цаашлаад аймгийн, сумын хөгжлийн сан гээд явдаг. Хөдөө, орон нутагт өгсөн хөгжлийн сангийн мөнгөөр өнөөдөр юу хийсэн талаар судлаад үзээрэй. Арван хэдэн саяар жорлон хийдэг, хоёр зуун саяар цэцэрлэгт хүрээлэн нэртэй хашаа барьж гэрэлтүүлэг хийж байгаагаас өөр цаашлах юм байхгүй гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, энэ хууль өөрөө хөгжлийн бодлогын концепцын хувьд цоо шинэ хууль гэж харж байгаа. Мөнгийг төвлөрүүлэх асуудлыг гишүүд ярьж байна. Бид байхгүй байгаа мөнгийг л төвлөрүүлнэ, хуваана гэж яриад байгаа. Гэтэл энэ нь мөнгөний цоо шинэ эх үүсвэр олохын тулд санаачилсан хуулийн төсөл. Энэ эрх мэдлийг өгснөөр аймгууд өөрсдийнхөө орон нутагт уул уурхайг хөгжүүлэх, тэгснээр иргэдээ ажилтай, орлогтой болгох, орон нутгийнхаа эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд орон нутаг өөрөө ажиллая гэж байгаа. Харин зарцуулах мөнгийг Монгол Улсын нэгдсэн хөгжлийн бодлогод нийцүүлж зарцуулалт хийж чадах уу гэдэгт онцгой анхаарах ёстой. Хуулийн төсөлд мөнгийг яг юунд зарцуулах талаар тодорхой харагдахгүй байна. Иймд яаж хөгжлийн нэгдсэн бодлоготойгоо нийцүүлэх, хэн шийдэх, орон нутагт цэцэрлэг, сургууль ямар нэг обьект барилаа гэхэд чанар, стандартын асуудалд яаж анхаарах асуудлыг тодотгосон юм.

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өгсөн хариултдаа, орон нутагт очиж байгаа хөрөнгийн хэмжээ сургууль, цэцэрлэг бариад байхаар их хөрөнгө байх боломжгүй. Нийт 30 хувийн орлогын 20 хувь нь аймагт, 10 хувь нь суманд очих юм. Аймгийн түвшинд орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барих бололцоотой. Гэхдээ энэ нь нэгээс хоёр цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө хуваарилагддаг. Цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагт хийх бололцоо хомс байгаа. Иймээс хуулиа мөрдөж ажиллах шаардлагыг орон нутгийн удирдлагад тавина. Хуулийн төсөлд аймаг, орон нутагт очих мөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус байгаатай санал нэг байна гэлээ.

 

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ч.Улаан нар үг хэлэв.

 

Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 58, 3 хувийн саналаар дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • иргэн (202.179.11.58)
    Улсын төсөвт хуримтлагдсан хэдэн төгрөгөө ингэж жижиглэж тарааж цацаж байх хэрэг байна уу. Сум болгонд бий болгосон Орон нутгийн хөгжлийн сан-гаас зарцуулж байгаа мөнгөнийхөө үр дүнд олигтойхон шалгалт хийгээд үзэх хэрэгтэй биш үү.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 52 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    13 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 31 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 43 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК