Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэтгэврийн хэмжээг адил тэгш болгох эрх зүйн зохицуулалт хийнэ гэв

2015-4-24
0
ЖИРГЭХ

      Чуулганы хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд п

 

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.

 

Дараа нь Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Улсын Их Хурлаас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодоr нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход чиглэсэн. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна.

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоосон. 2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулгадаа нэгэн баримтыг жишээ татаж хэллээ. Түүний хэлснээр тооцоо, судалгаанаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм байна.

 

Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэж байгаа учраас Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах шаардлагыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй агаад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Эрдэнэчимэг, Су.Батболд, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, өнгөрсөн оны тооцоогоор тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогоор тэтгэврийн нэрийн данс зөвхөн бичилтийн аргаар явж байгаа, бодит мөнгөн хуримтлал хараахан бүрдээгүй. Иймээс Засгийн газраас ажлын хэсэг гарч, нэрийн дансны сангийн хуримтлалын суурийг бий болгохын тулд анхаарч, Засгийн газрын дотоод бонд, ипотекийн зээлийн эх үүсвэр, хувийн тэтгэврийн даатгалын сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр зэргийг ашиглах асуудал яригдаж байгаа. Хуулийн гол зорилго нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг биш тусдаа бие даасан сантай байх ёстой гэсэн зарчим барьж, Нийгмийн даатгалын санг хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэр бүхий урт хугацааны сан болгох зорилттой байгаа гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Р.Гончигдорж, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Ө.Энхтүвшин нар хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

 

Ингээд байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороодод шилжүүллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
"Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (112.72.13.96)
    olon huuhdeeree tetgevert guchin hedhen nasandaa garch hohirson eejuudiin tetgeveriig harj uzeechee, arai denduu doromjilson shdee, bidnii buruuaas bus huuliin aldaanaas hohirson humuus gudamjind garsan, uuniig saitar harah heregtei shuu erdene saidaa, muruuruu ajlaa hiij baigaad tetgeveriin nasandaa hursen bol unuudur arai ahiu tetgever avah bsn umaa, ene huuliin aldaag nuhun tulburuur zalruulah heregtei
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.11.66)
    Тэтгэврийн нас нэмэх юм бол шимтгэл төлөх ямар ч хэрэггүй ,Тэгээд л голио шиг азаа үзээд л хэвтсэн нь дээр..Манай улсын хувьд нэмэх биш хасах нь илүү зохимжтой. Тэгш болгоно гэвэл сайдын авдаг тэтгэврийг авбал болж л байна.Ер нь ижил ажил бүгд хийсэн биш ижил тэтгэвэр авна гэж юу байхав дээ.76 ер тэнэгтэхээ болих хэрэагтэй. Та нар өөрсдийнхөө тэнэгийг хааяа нууж байл даа
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • НАРАА (202.179.8.26)
    ТЭТГЭВЭРИЙН НАСНЫ ХЯЗГААРЫГ ЭМЭГТЭЙ НЬ 58-60 ЮМУУ, ЭРЭГТЭЙ НЬ 60-62 ЮМ УУ БОЛГОЖ ӨГВӨЛ САЙН БАЙНА. ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ САНАЛЫГ ОЛОН ХҮН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. УИХ-Д БАЙГАА ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ҮҮН ДЭЭР АНХААРЧ ҮЗМЭЭР ЮМ АА
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • НАРАА (202.179.8.26)
    ТЭТГЭВЭРИЙН НАСНЫ ХЯЗГААРЫГ ЭМЭГТЭЙ НЬ 58-60 ЮМУУ, ЭРЭГТЭЙ НЬ 60-62 ЮМ УУ БОЛГОЖ ӨГВӨЛ САЙН БАЙНА. ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ САНАЛЫГ ОЛОН ХҮН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. УИХ-Д БАЙГАА ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ҮҮН ДЭЭР АНХААРЧ ҮЗМЭЭР ЮМ АА
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Яаахаараа тэгш болгодог юм, ямар ч шимтгэл төлөөгүй хүмүүс адилхан тэтгэвэр авах ямар учир байна. Сонгууль болох гэхээр битгий мулгуу юм санаачлаад байгаарай.
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.13.71)
    TETGEBER CHINE TOLSON SHIMTGELIIN HEMJEEGEER YALGATAI TOGTOOGDOG YUM ZURGAAN ZUUN TOGROGNII TSALIIN ABCH BAISAN HUN HOERZUUN TOGROGNII TSALINTAI AJIL HIIJ BAISAN HUNEES ILUU SHIMTGEL TOLJ BAIGAA TOLSON SHIMTGELEEREL TETGEBERIIN HEMJEE TOTOOGDDOG SHUUDEE HUND OILGOGDOH UUDNEES TSALIING HAMGIIN BAGA NEGJ URUU ORUULJ BICHSEN SHUU
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    1 цаг 8 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    1 цаг 11 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    2 цаг 12 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    2 цаг 17 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    2 цаг 26 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    2 цаг 29 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    2 цаг 32 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    2 цаг 39 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    3 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    3 цаг 14 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    3 цаг 18 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    3 цаг 52 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    5 цаг 30 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    5 цаг 47 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    6 цаг 58 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    7 цаг 34 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 24 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    8 цаг 35 мин
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 47 мин
  • 2024 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрт 350 мянган төгрөг олгож байв
    9 цаг 15 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК