Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчид чууллаа

2015-4-27
0
ЖИРГЭХ

        Аж үйлдвэрийн яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ хамтран  “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээг энэ сарын 25-нд амжилттай зохион байгууллаа. Анх удаа хөрөнгө оруулагчид Замын-Үүд чөлөөт бүсэд чуулсан нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байв.

 

Чуулга, уулзалтад гадаад, дотоодын нийт 100 орчим хөрөнгө оруулагч оролцож, татварын орчин, УИХ-аас баталсан Чөлөөт бүсийн тухай хуулиар ямар давуу талууд бий болсон,  Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэхэд  ямар бодлого барьж байгаа талаар  цогц мэдээллийг авлаа. Мөн бизнес эрхлэгчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа төслүүдээ танилцуулсан юм. 

 

Тэдгээр нь тээвэр ложистик, худалдааны цогцолбор төв, гурил, тэжээлийн үйлдвэрлэл зэрэг хүнс хөдөө аж ахуйн салбарт хамаарах төслүүд байв. Чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, БХБЯ, БНХАУ-ын Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гуо Ган, Эрээн хотын дарга Лю Чин нарын тэргүүтэй бизнес эрхлэгчид, бусад  албаны хүмүүс оролцлоо.

 

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулах ажлыг эхлүүлж, 900 га талбайг хамруулахаар болсон юм. Ингэхдээ дэд бүтцийг барьж байгуулахад улсын төсвөөс 6.4 тэрбум, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 58.8 сая ам.долларыг тус бүр зарцуулжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын хүрээнд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын систем бүрэн шинэчлэгдэхийн зэрэгцээ “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 30.9 хувь нь дэд бүтцэд бүрэн хамрагдах юм. Төслийн ажлыг  ирэх долдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгасан юм.

 

Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэнээр хөрөнгө оруулагчид ажлаа эхлэх таатай суурь нөхцөл бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд  чөлөөт бүс “саалиа бэлдэхээр саваа зэхжээ”. Тиймээс чэнэ удаад Аж үйлдвэрийн яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж, хууль, эрх зүйн орчин, цаашид ямар бодлогоор чөлөөт бүсийг хөгжүүлэхээр зэхэж байгаагаа танилцуулж, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжуудыг дуулгасан нь онцгой ач холбогдолтой байсан юм. Үндсэндээ Замын-Үүд чөлөөт бүсэд ажил эхлэхэд бэлэн болжээ.

 

Д.Эрдэнэбат: Ирэх зургадугаар сард төслийн сонгон шалгаруулалт дуусна

/Аж үйлдвэрийн сайд/

-Нийт хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчдийг урьж, нээлттэй чуулга, уулзалтыг зохион байгууллаа. Хөрөнгө оруулагчдад хүлээлт үүссэн байсан нь чуулга, уулзалтын үеэр мэдрэгдэж байна. Бид яагаад Замын-Үүдэд чуулга, уулзалтыг зохион байгуулсан юм гэхээр бодит байдлыг харуулахыг зорилоо. Дэд бүтцийн хувьд ямар ажлууд хийгдсэн юм, хөрөнгө оруулалтыг хэзээ, яаж эхлүүлэх вэ гээд бизнес эрхлэгчдийн  асуултад хариулт өгсөн чуулга уулзалт боллоо. Замын-Үүд чөлөөт бүсийн нийт 900 га газрын 1/3 нь дэд бүтцийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, дэд бүтцийн хувьд хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Төслийн сонгон шалгаруулалтаар газрын асуудлыг шийдвэрлэх журмаа танилцууллаа. Алтанбулагт нэг муу жишээ тогтсон шүү дээ. Тэнд яагаад ажил яваагүй юм гэхээр ямар ч дэд бүтэцгүй газрыг дуудлага худалдаагаар зарсан нь алдаа байсан. Хөрөнгө оруулагчдыг хуурч болохгүй. Харин Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд хөрөнгө оруулалт эхлэхэд бэлэн болсон. Ирэх зургадугаар сард  төслийн сонгон шалгаруулалт дуусна, долдугаар сараас ажил эхлэх бүрэн боломжийг олгоно.

 

М.Батбаяр: Дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн

/БХБЯ-ы газрын дарга/

-Чөлөөт бүсийн асуудлаар бид маш олон жил ярьсан. Монгол Улсын хөгжлийн нэгэн чухал хөшүүрэг болох чөлөөт бүсийн талаархи яриа өнөөдөр ажил хэрэг болж байна. Замын-Үүд эдийн чөлөөт бүсийн ажил эхлэхэд үндсэндээ бэлэн болсон. Чөлөөт бүсийн эзэмшлийн 900 га газар бүхий маш том хот сүндэрлэнэ. Үүнийг дагасан мэргэжлийн суурь судалгаа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд олон ажил хийгдсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр дулааны цахилгаан станц, ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэргийг байгуулж дэд бүтцийг шийдвэрлэлээ. Нийт 10 гаруй км автозам тавигдлаа.  

 

Гоу Ган: Хятадын талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулахад бэлэн байгаа

/ӨМӨЗО-ы Худалдааны танхимын орлогч дарга/

-Монгол, Хятад улс хамтарч экспорт хийх ёстой. Түүнээс биш өөр хоорондоо бараа, таваараа наймаалцах асуудал биш. Монгол Улсын түүхий эд, Хятадын шинэ технологид тулгуурласан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гуравдагч зах зээлд экспортод гаргах хүсэлтэй байгаа. Замын-Үүд, Эрээнийг уялдуулан хөгжүүлэх  ёстой. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад бэлэн байна. Хөрөнгө оруулагчдын анхны чуулга уулзалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон алхам боллоо. Хууль эрх зүйн хүрээнд хөрөнгө оруулагчдад  таатай нөхцөл бүрдүүлсэнд баяртай байна. Хятадын талын хөрөнгө оруулагчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад бэлэн байна. Гагцхүү хууль эрх зүйн орчин тогтвортой, дэд бүтцийн хувьд найдвартай байх ёстой.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 53 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    13 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 31 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 43 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК