Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан:“АСЕМ”-ийн зочид байрлах буудлуудад 30 тэрбумын зээл олгоно

2015-4-27
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд    “АСЕМ”-ын 11 дэх уулзалт  зохион байгуулагдах гэж байгаа. Тэгвэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа уг үйл ажиллагааны талаар ажлын албаны ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан,  Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн  С.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаас зарим зүйлийг тодрууллаа.


-2016 онд  “АСЕМ” дээд түвшний  уулзалтыг Монгол Улс хүлээж авна. Энэ хүрээнд яриагаа эхлэх үү?


-Уулзалтаас өмнө арваад арга хэмжээ зохион байгуулагдана.  Нэг арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийн тоо бол 300-4500 хүртэлх. Тийм хэмжээний зочид төлөөлөгчид ирнэ гэсэн үг. “АСЕМ”-ын уулзалтыг хүлээж авна гэдэг нэр төр, хариуцлагын асуудал. Зочид маань өрхийн тэргүүний нэрээр ирээд, явахдаа гэргий нь ямар хүн байдаг вэ гэдгээр дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, зочид ирэхдээ Монгол Улс гэдэг айлд ирнэ. Явахдаа Монгол Улс гэж ямар айл вэ гэдгийг өөр өөрсдийнхөөрөө дүгнээд явна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг шиг бүгдээрээ хариуцлагатай байх хэрэгтэй байна. Бидний зүгээс Монгол Улсад болох улс  төрийн энэхүү том арга хэмжээг бэлтгэхдээ зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.


-Ажлын  хэсгүүдийн хувьд  уг арга хэмжээг хэрэн зохион байгуулах,зочдыг яаж ая тухтай байлгах дээр тодорхой шийдэлд хүрч чадсан уу?
- Бид Зочид буудлын холбоо, зочид буудлуудтайгаа уулзаж хэд хэдэн удаа уулзлаа. Нэгдүгээрт, төр засаг нь зочид буудлуудаа дэмжие, зочид буудлууд нь төр засгийнхаа хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон. Тиймээс “Хамтдаа” гэсэн уриан дор нэгдэж байна.


“АСЕМ”-ийн дээд түвшний уулзалт болсоны дараа Монгол Улсын нэр төр сайнаар дуудагдахаас гадна, Монгол Улсын экспортийн салбар болсон аялал жуулчлалын материаллаг базз бэхэжсэн, Монголын  олон арван зочид буудлуудын үйлчилгээний чанар чансаа 1-2 дээшилсэн байх чиглэлээр хамтарч ажиллаж байна. “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, хүлээж авах, зочид төлөөлөгчийг хүлээж авах байршлуудыг нь сонгож авсан.

 

-Зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоно гэж байна. Энэ нууц биш бол?

-Нуух зүйл алга. Хөнгөлөлттэй зээлийн туршлага байгаа гэж үзэж байна. Журмаа Засгийн газрын хуралдаанаар батлуулна. 3-5 жилийн хугацаатай жилийн 9 хүртэлх хувийн хүүтэй зээл олгохоор төслийн баримт бичигт тусгагдсан.  Тодруулбал,  нэг аж ахуй нэгжид 30 тэрбум хүртэлх зээл өгнө. Зочид буудлуудын эрэлт хэрэгцээг бид судалж байгаа. Урьдчилсан судалгаагаар энгийн зүйлээс эхлээд том хөрөнгө оруулалт шаардаж байна.  Тухайлбал, цагаан хэрэгсэл, ор хөнжлийн даавуунаас эхлээд харуул хамгаалалт, гаднах тохижуулалт, аяга таваг, өнгө үзэмж гээд их олон ажлууд байгаа. 40 гаруй буудлууд 40 хэдэн янзын эрэлт, хүсэлт байна. Засгийн газрын хуралдаанаар зээл санхүүжилт хийх журмаа батална. Дараа нь холбогдох банкуудтайгаа ажиллаж, шаардлага хангасан тохиолдолд Сангийн яамнаас санхүүжилтийг нь хийнэ. Энэ зээл эргээд төлөгдөнө. Төрийн хувьд сургалтын зардлыг л даана. Бусдыг нь бол зочид буудлууд зээл хэлбэрээр аваад өөрсдийнхөө үйлчилгээг сайжруулна.  Энэ зээлд хяналт тавьж шаардлага тавьж, шалгалт ч авна.

 

“АСЕМ”-ийн өндөр түвшний уулзалтад оролцох гадаадын зочид төлөөлөгчид хаана, ямар одтой зочид буудлуудад байрлах хийгээд зочид буудлуудтай холбоотой асуудлаар Зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч  С.Мөнхбатаас тодрууллаа.


-Энэ уулзалтыг хүлээж авахад зочид буудлууд маань бэлэн байна уу?


-Аюулгүй байдал, ажлын төлөвлөгөөний дагуу нийт 43 зочид буудлыг сонгож авсан.  Эдгээр 43 зочид буудлуудад 3586 өрөө, нийт 5379 ор,  үүнээс  Ерөнхийлөгчийн өрөө 37 зэргээр байгаа.


Зочид буудлууд таван дүүрэгт байгаа.  Чингэлтэй дүүрэгт 4,  Сүхбаатар дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 5,  Хан-Уул дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 5 зочид буудлууд байгаа. Эдгээр зочид буудлуудад  2015 онд багтаан нээлтээ хийх дэлхийн сүлжээний томоохон зочид буудлууд бий.


Дашрамд хэлэхэд, буудлуудыг урьдчилсан байдлаар сонгож авсан бөгөөд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэх нь ээ.  Зочид буудлууд харьцангуй урт хугацаа, бага хүүтэй зээлээр хөрөнгө оруулалт хийх  аж.   Харин төрийн зүгээс зочид буудлуудад сургалт явуулж туслах гэнэ.


Аливаа зочид буудалд 12 төрлийн гол ажил үүрэгтэй хүмүүс байдаг. Эдгээр үнэгүй сургалтыг вакумжуулсан байдлаар өндөр түвшинд хийх юм байна.


БОНХЯ зэрэг холбогдох байгууллагууд нь зочид буудлуудад “од” байлгадаг арга барил стандартаа олон улсад нийцүүлэх хэрэгтэй байгааг дээрх ажлын алба онцоллоо.  Заавал том газар одтой байхгүй. Жижиг газар мөртлөө олон “од”-той зочид буудлууд байдгийг ч дурдлаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    4 цаг 55 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    8 цаг 56 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    10 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 цаг 52 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    12 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    12 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    13 цаг 1 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    13 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    13 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    14 цаг 30 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    14 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    14 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    14 цаг 57 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    15 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    15 цаг 48 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    15 цаг 54 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    16 цаг 42 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    17 цаг 28 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК