Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийн 13, 14 дүгээр илтгэлийг хэлэлцлээ

2015-4-28
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.28/ хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэл 14 дүгээр илтгэлүүдийг хэлэлцлээ.

 

Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дүгээр илтгэлийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулав.

 

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дугаар илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагуудын хийсэн судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэдээс Комисст хандан гаргасан гомдлыг үндэслэн боловсруулжээ. 13 дахь илтгэлд хөдөлмөрлөх эрхийн асуудал, тухайлбал барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл, аюулгүй орчин болон хорих анги, цэргийн анги дахь албадан хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар Комиссын хяналт шалгалтын дүнг үндэслэн тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргаан их гарч байгаатай холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлохыг зорьжээ. Мөн энэхүү илтгэлд Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлын баталгаа төр, хувийн хэвшлийн салбарт хэрхэн хэрэгжиж буйг судалж оруулсан байна.

 

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дүгээр илтгэлд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзжээ. Мөн Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрхийг хамгаалагчдын үүрэг, оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлон үзэж, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар, хувь хүний эрх чөлөөтэй байх, өмчлөх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлыг судалж цаашид авах арга хэмжээний талаар тусгажээ. Тухайлбал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болон цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг хамруулан авч үзсэн хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулсан юм.

 

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13, 14 дүгээр илтгэлтэй холбогдуулан Хүний эрхийн дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ё.Отгонбаяр танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, 13 дугаар илтгэлд жендерийн асуудал, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албадан хөдөлмөр эрхлэлт гээд олон чухал асуудлыг хөндсөнд талархаж байна гээд УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд тус Комиссын санал туссан эсэхийг лавлаж байлаа. Мөн тэрбээр, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын зөвшөөрөл, шүүгчийн захирамжаар шийдэх бус үүнд хуулийн зохицуулалт байх ёстой гэж үзээд Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг яагаад таг болов хэмээн тодруулсан.

 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд санал өгөх талаар бидэнд мэдэгдээгүй. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж эхлэх үеэс манай Комиссоос ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Манай саналууд туссан байгаа гэж хариулсан. Тэрбээр, мөрдөн байцаагч сэжигтнийг хойшлуулшгүй арга хэмжээ авах нэрээр 24 цагаар хорьж, ингэхдээ прокурорт танилцуулж зөвшөөрөл авдаг. Энэ хугацааг шүүгчийн захирамжаар 72 цаг хүртэл сунгадаг. Гэтэл мөрдөн байцаагчид хойшлуулшгүй арга хэмжээ авч байна гээд сэжигтнийг Баасан гарагийн орой аваачаад хорьчихдог, Шүүгчийн захирамж амралтын өдрүүдэд гарахгүй хугацаа алддаг хэмээгээд зүй нь цагдан хорих газрын дарга 24 цагийн хугацаа дуусангуут суллах, үүнийг зохицуулсан заалт байх ёстой гэж хэлж байлаа.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, ХЭҮК-оос Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал аваагүй юм байна гээд тус Комиссоос гаргадаг зөвлөмж хэр үр ашгаа өгч байгаа вэ гэж асуусан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль буруугаар хэрэглэгдэх магадлал бий эсэхийг лавласан юм. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн хариулснаар, тус комиссоос 2013 онд 20 хуулийн төсөл, 2014 онд 15, 2015 он гарсаар 12 хуулийн төсөлтэй холбогдуулан хүний эрхийн зөрчил байгаа эсэх асуудлаар саналаа өгсөн байна. Тэрбээр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд юуны түрүүнд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлж байлаа. Алганы амт үзүүлэх гэсэн уламжлалт хүмүүжлийн арга байсаар байгаа өнөө цагт соён гэгээрүүлэх нь хамгийн чухал зүйл гэж нэмж хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, ХЭҮК-оос сэжигтнүүдийг хорьж цагдах, мөрдөн шалгах асуудлаар гарч буй алдаа завхралд анхаарлаа хандуулснаар хүний эрхийг зөрчдөг асуудал багасч байгаа юм байна гээд өдөр тутам хүний эрх зөрчигдөж байгаа асуудалд анхаарлаа хэр хандуулж байгааг сонирхсон. Эрхэм гишүүн, зам дээр орхисон машиныг ачдаг, олгосон газраа Засаг даргын захирамжаар буцаан хураан авж байгаа зэрэг асуудлын талаар тухайлан асууж байсан. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Комиссоос 14 удаагийн илтгэл бичихдээ хүний эрхийн бүхий л асуудлыг тусгаж ирсэн. Химийн зориулалттай бодис савлан авчирдаг хөх өнгийн саванд гэр хорооллын иргэд ундны усаа зөөн ууж байгаа асуудлаар ч холбогдох байгууллагуудад хандаад байна гэж хариулсан юм. Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ХЭҮК зөвхөн хэрэгт холбогдоод шалгагдаж буй хүмүүсийн эрхийн асуудлыг яриад байна хэмээгээд гэмт хэргээс болж хохирсон иргэдийн эрхийн асуудал орхигдоод байгааг сануулж байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний эцэст, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дэх илтгэлүүдтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол боловсруулан батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (183.81.171.135)
    яг үнэн цэрэги цагдааг дайчлаад ажиллуулж зохион байгуулж чадахгүй хүрэлсүх огцор
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    гал түймэр унтрааж байгааг хараад ОБЕГ-ын ажилчдыг их гайхлаа яаж унтраах аргаа огт мэдэхгүй, захын малчид ч мэддэг аргыг мэдэхгүй даанч дээ улсын хөрөнгөөр тоглоод дуусч байна хүрэлсүх огцор огцор
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    зөв зөв сөх-үүд дээврийн засварын мөнгө гэж төсвийн хөрөнгөөр авилга хээл сөх-ийн гэсэн инженерийн мэдлэг мэргэжилгүй бохир мөнгө шүтсэн , авилга хахууль болж , бүтээсэн юмгүй суугчдыг хохироож байгааг хүний эрхийн комиссын дарга шалгах хэрэгтэй шүү ээ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    3 цаг 48 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    7 цаг 49 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    9 цаг 13 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    10 цаг 45 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    11 цаг 32 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    11 цаг 48 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    11 цаг 55 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    12 цаг 13 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    12 цаг 43 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    13 цаг 24 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    13 цаг 47 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    13 цаг 48 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    13 цаг 51 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    14 цаг 34 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    14 цаг 41 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    14 цаг 47 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    15 цаг 35 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    16 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    16 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК