Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд нар өөрсдийгөө өмөөрч нэг ч хүнийг хууль бусаар халаагүй гэв

2015-4-29
0
ЖИРГЭХ

АЖЛААС ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛСАН ГЭХ 179 ӨРГӨДӨЛ ИРЖЭЭ

 

Д.Оюунхорол, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Л.Пүрэвсүрэн, Г.Шийлэгдамба нарын сайд нар яамныхнаа ажилчдыг олноор нь халсан гэх хэл, ам өнгөрсөн саруудад тасраагүй. Тус сайдууд үндэслэлгүй, хууль бусаар ажлаас халсан гэж  ажилчид нь мэдэгдэж байгаа.

 

Тэгвэл яг уг асуудлаар Өргөдлийн байнгын хороонд “Нээлттэй сонсгол” явуулж байна. Тус хуралдаанд ажлаас халсан болон халагдсан талууд байлцаж асуудлаа ярилцав. Гэхдээ Д.Оюунхорол, С.Чинзориг, Г.Шийлэгдамба сайд нараас бусад нь ирээгүй юм.

 

Өргөдлийн байнгын хороонд 2014-2015 оны хооронд  ажлаас үндэслэлгүй халсан гэх нийт 179 өргөдөл ирсэн байна. Үүний 64 нь Хөдөлмөрийн яам болон салбарын хэмжээнд, 66 нь БОНХАЖЯ болон салбарын хэмжээнд, 11 нь Эрүүл мэнд, спортын яам, 14 нь ХХААЯ болон салбарын хэмжээнд, 5 нь Барилга, хот байгуулалтын яамны салбар, 8 нь БСШУЯ-ны салбарын ажилтан ажиллагсад байсан байна. Өргөдлийн агуулгаар нь авч үзвэл яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр гаргаж байна, тухайн албан тушаалтны чиг үүрэг хэвээр байхад албан тушаалын нэр, газар, хэлтсийн нэрийн бага зэрэг өөрчлөн бүтцийн өөрчлөлтөд оруулж байна гэх зэргээр өргөдлөө дурдсан аж. Сангийн яамнаас гаргасан мэдээгээр бол ажлаас халагдсан албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох зардалд 5 тэрбум 378 сая 313 мянган төгрөг тусгасан хэмээн мэдээлж байгаа. Тэгэхээр төрийн албаны халаа сэлгээний асуудал нь тухайн ажилтнаас гадна төсөвт ч сайн үр дагавар авчрахгүй байгаа хэрэг юм. Зарим албан эх сурвалжаас харвал, нийт төрийн байгууллагуудын хэмжээнд 1500-2000 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн гэсэн статистик гарчээ.

 

Энэхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ахалж,  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт,  Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар, бие даагч гишүүд, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх албан хаагчдыг оролцуулан явуулж байна. Энэ хүрээнд яамдын сайд нар хэлэлцэж буй асуудлаар тайлбар хийж, тодруулсан асуултад хариулт өгч байна.

 

 

САЙД НАР ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРӨВ

 

        БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Энэ бужигнаан өмнө нь байсан. Хууль зөрчөөгүй

 

- 2014 оны нэгдүгээр сарын 1 ний өдрөөс 2015 оны 4-р сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд сайд төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр салбарын хэмжээнд өөрийн хүсэлтээр-8, суралцахаар-4, тэтгэвэрт гарсан-3, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 29, өөр байгууллагад шилжсэн-7 гэрээт ажилтны гэрээ дуусгавар болсон-9, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон дээр түр ажиллуулж байсан-5хүн чөлөөлөгдсөн. Эдгээрийн 20 нь өмнөх удирдлагуудын үед гаргасан шийдвэрээр чөлөөлөгдсөн болно. Энэ бужигнаан өмнө нь байсан. 2015 оны Төсвийн тухай хуулиар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Усны сав газруудын бүтэц орон тоог 23-аар цөөрүүлж,  208 албан хаагчтай байхаар цалингийн санг баталсан. Тиймээс орон нутагт ажиллаж байгаа сав газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 29 сав газрыг 26 сав газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн.  Энэ өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 14 албан хаагчдаас 8 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр тухайн орон нутагт нь асуудал хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн томилж ажиллуулж байгаа. Өргөдлийн байнгын хороог илүү ухаалаг тогтолцоог ярих байх гэж бодсон  чинь өөр улстөр хийж байгаа юм байна. ТАЗ тайлангаа өнгөрсөн долоо хоногт  хэлэлцүүлсэн.   Халаа сэлгээ хийсэн асуудал чинь биднээс эхлэлтэй биш. Хэнтий аймгийн засаг дарга АН-ын хүн. Орон нутгийн иргэд Хэнтий аймгийн  Хэрлэн голын  сав газрыг Хэнтий аймагт байгуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг гаргасан.  Орон нутгаас ирсэн саналыг үндэслэж Сав газрын даргыг  томилсон. Тийм учраас хууль  зөрчөөгүй гэв.

 

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Би хууль зөрчиж ганц ч хүн халаагүй

 

-Хөдөлмөрийн сайдаар томилогдон ирэхэд Хөдөлмөрийн яамны 12 газар, хэлтсийн дарга, Нийслэлийи Хөдөлмөрийн газар аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн 31 дарга зарим мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 29 захирлууд  бүгд 100 хувь "түр орлон гүйцэтгэгч''-ээр ажиллаж байсан. Учир нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж албан ёсоор томилогдоогүйтэй уялдан Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүйгээс дээрх албан тушаалтнууд “түр орлон гүйцэтгэгч"-ээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн сайдаар томилогдсоноос хойшхи гурван сарын хугацаанд бүтэц, зохион байгуулалтын ажил хийсэн. Хөдөлмөрийн яамны бүтцийг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу 100 орон тоотой, 6 газар, 4 хэлтэстэй байхаар зохион байгуулсан. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Засгийн газрын 2015 оны 60 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн дарга албажиж томилогдсон. Яамны газар, хэлтсийн даргыг 100 хувь төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж бүрдүүлсэн гэв. Түүнчлэн өмнөх түр орлон гүйцтэгэгч нарыг чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн сайдын хувьд нэг ч хүнийг төрийн албанаас хууль бусаар ажлаас халаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг өөрчлөхдөө  Хөдөлмөрийн хэлтсийн  дарга нарыг салбарын сайд томилохоор заасан. Энэ дагуу Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бөөнөөр нь томилсон байдаг. Харамсалтай нь, түр  орлон гүйцэтгэгчээр томилж болно гэснийг Үндсэн хууль зөрчсөн  гэх маргаан гарсан. Хоёр жил хууль бус томилгоотой явж ирсэн.   Би хууль зөрчөөгүй,  тухайн үеийн Засгийн газар, ТАЗ буруутай.  Гомдол гаргасан хүмүүсийн буруу  биш.   МСҮТ-ийн захирлыг   сонгон шалгаруулалтын дагуу  томилох ёстой. Тиймээс холбогдох хуулийн дагуу чөлөөлөөд сургуулийн захирлуудыг томилж ажилласан. Есөн  захирал нь   түр томилгоотой биш  байсан учраас  үлдээсэн, одоо ажлаа хийж байгаа. 14 хүн МСҮТ-д ажиллах хүсэлт гаргасны дагуу ажлын  байраар хангах чиглэл өгөөд явж байна.

 

Эрүүл мэнд, спортын  сайд С.Шийлэгдамба: ӨБХ-д ирсэн  11 өргөдөл  төрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой өргөдөл биш

 

УИХ хууль гаргаж  ЗГ-ын бүтцийг өөрчилсөн. Хуучин нэрээр  байсан яам өөрчлөгдөж нийтийн биеийн тамирын бодлогыг хамт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.  Сайдын чиг үүргийн хүрээнд 16 эмнэлэг,  таван  аймаг дахь бүсийн  оношлогоо эмчилгээний төв зэрэгт нийтдээ  6137 алба хаагч ажиллаж байна.  Үүнээс өөр албанд  шилжсэн 14, чөлөөгдсөн 19, өөрийн хүсэлтээр 39 хүн байна. Өнөөдрийн байдлаар  хууль бусаар халагдсан гэсэн шүүхийн  шийдвэр ирээгүй байна. Өргөдлийн байнгын хороонд ирсэн  11 өргөдөл бол  төрийн албан хаагч хууль бусаар чөлөөлөгдсөнтэй холбоотой өргөдөл биш.  Эмчилгээний чанар, тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй хагалгааг гадаад улсад хийлгэх  тухай   өргөдлүүд байгаа. Яам   одоо таван  газар, дөрвөн  хэлтэстэй  ажиллаж байна. Энэ асуудал үүсгээд байгаа   зүйл бол Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Өмнө нь хоёр Төрийн нарийн бичгийн даргатай байсан. Хатанбаатар  гурван  шатны шүүхээр яваад үндэслэлгүйгээр халагдсан гэсэн шийдвэртэй. Эрдэнэтуяагийн хувьд  өмнө нь хашиж байгаагүй албан тушаалд  эргүүлэн  томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Өөрөөр хэлбэл,  нэг  ажлын байранд хоёр хүнийг томилох шийдвэрийг шүүхээс гаргасан. Төрийн жинхэнэ албан  хаагчийг түр  орлон гүйцэтгэх албыг 26 жил тасралтгүй ажилласан хүнийг  ажиллуулж байгаа. Одоо сонгон шалгаруулалт төлөвлөгдсөн байтал шүүхийн асуудал сөхөгдөж асуудал хойшлоод байна.  Би ажлаа аваад  нэг ч  эмнэлгийн даргыг  өөрчлөөгүй.  Шүүхэд хандсан нэг хоёр хүний асуудлын хариуцагч нь Засгийн газар. Төрийн ажилд улстөрийн өнцгөөс биш мэргэжлийн баг, уламжлалыг хэвээр үргэлжлүүлэх, удирдах ажлын туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар энэ салбарын ажлыг авч явж байгаа.

 

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:  Төрийн албан хаагчдын тоо  2011 онд  148 мянга байсан бол 2013 онд  183 мянга болж нэмэгдсэн.  2012-2013 онд   80 мянган хүн шинээр төрийн албанд ажилд орсон.  Энэ үед байнгын хороо, ТАЗ юу  хийж  байсан юм.  1996 оноос  төрийн албаны  халаа сэлгээ эхлэлтэй.

 

 

 

“Шударга ёс” эвсэлийн бүлгийн дарга Батцэрэг: Төрийн албаны халаа сэлгээ үндэсний аюлгүй байдал яригдахаар хэмжээнд хүрсэн

 

-Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн явдал их зовлонтой. Гол хэдэн намуудын өрсөлдөөн, зарим тохиолдолд тэрсэлдээн дунд төрөө үгүй хийчих шахаж байна. Аль нэг намыг нь чичлээд байх асуудал биш. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг сүүлийн хэдэн сонгуулиар ийм л зүйл болж байгаа. Төрийн албаны зөвлөлийн гаргаж байгаа дүгнэлтээр төрийн албаны халаа сэлгээ үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн жилүүдэд бид ардчилалыг бий болгоё гэж явсан. Тус сонсголын үр дүнд төрийн албан хаагчийн буруутай шийдвэрээс учирсан хохирлыг төр хариуцдаг хуулийн төслийг өөрчлөх нь зүйтэй гэж гишүүд үзэж буйгаа илэрхийллээ. Учир нь шинээр тохилогдсон сайд, дарга ямар ч хариуцлага хүлээдэггүй учраас хариуцсан байгууллагынхаа албан тушаалтныг халж, өөрийн хүнээ томилодог байдал нь хэрээс хэтэрч байгаа аж.

 

 

Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан юм. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар доорх асуултыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас асуусан юм.

 

- Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаа халсан шалтгаанаар төр долоон найман тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон уу. Хэрвээ тийм бол энэ буцаан төлөгдөх боломжтой юу?

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: - Төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төсөвт таван тэрбум орчим төгрөг тусгаад явж байгаа. Сангийн яам ямар ч асуудал дээр зөвхөн УИХ-аас батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний өнөөдрийн энэ ярьж байгаа асуудал мөнхийн сэдэв. О.Баасанхүү гишүүний яриад байгаа 2.5 тэрбум төгрөгийг ажлаас үндэслэлгүй халсан иргэдэд төр төлөхөөр болсон. Угаасаа Төрийн албаны хуулиндаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төр харицдаг. 2012, 2013 онд гаргасан буруутай шийдвэрийн хохирол 2.5 тэрбум. Өнөөдрийн гаргаад байгаа шийдвэр биш. Цаашдаа 5.3 тэрбум төгрөгийн зардлаг гаргана.

 

Б.Гарамгайбаатар С.Чинзориг сайдаас

 

- С.Чинзориг сайд та гудамжнаас хүмүүс авч ирж хоёр жил ажиллуулсан гэж хэлсэн.  Үүнийгээ баталж чадах уу. Түр орлон гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол дараагийн түр орлон гүйцэтгэгч хууль ёсных болж чадах уу?  

 

С.Чинзориг: - Би ямар ч хууль зөрчиж, хүн халаагүй Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна. Ер нь бидэнд асуудал байна уу гэвэл байна. Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байна. Харин үүнийгээ зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Б.Гарамгайбаатар гишүүний асуултад хариулахад би гудамжины гэдэг үг ерөөсөө хэлээгүй. Үг мушгиж байгаа нь харамсалтай байна. Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан. Үүний үндэслэлээр томилсон байдаг. Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон байгаа юм. Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм. Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан. Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо улстөржөөгүй. Хэлтэс дотроо хамгийн олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчыг томилсон. Тэгэхээр би ямар ч хууль зөрчөөгүй.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Хыхы (182.160.2.180)
    Сайд гэж байхгүй шдээ Хыхы Хүн халаагүй гэдэгтэй адилхан сонсогдоно Хыхы
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Хэ хэ (103.229.121.114)
    Урьд нь ажиллаж байсан хүнийгяаж халж,оронд нь оччихоод өнөөдөр гонгиноодбайгаа юм бол.намын харъяалал үйлчилж байгаа тохиололд энэ явдал цаашдаа ч тохиолдох болно.МАН-тай хамтраагүй бол ийм юм болохгүй л байсан шүү дээ.МАн-ынхан хүн биш юм уу.малнуудаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Хэ хэ (103.229.121.114)
    Урьд нь ажиллаж байсан хүнийгяаж халж,оронд нь оччихоод өнөөдөр гонгиноодбайгаа юм бол.намын харъяалал үйлчилж байгаа тохиололд энэ явдал цаашдаа ч тохиолдох болно.МАН-тай хамтраагүй бол ийм юм болохгүй л байсан шүү дээ.МАн-ынхан хүн биш юм уу.малнуудаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Хэ хэ (103.229.121.114)
    Урьд нь ажиллаж байсан хүнийгяаж халж,оронд нь оччихоод өнөөдөр гонгиноодбайгаа юм бол.намын харъяалал үйлчилж байгаа тохиололд энэ явдал цаашдаа ч тохиолдох болно.МАН-тай хамтраагүй бол ийм юм болохгүй л байсан шүү дээ.МАн-ынхан хүн биш юм уу.малнуудаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.126.91.101)
    2012 онд Засаг солигдоход бас л ингэж халсан шүү дээ, тэр үед чимээгүй л байсан шүү дээ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Улсын Их Хурлын гишүүдэд (103.229.121.74)
    Төрийн албанд тэнцээд намын ямар ба нэгэн харьяалалгүй урдах ажлаа мэддэг нөхдүүдийг халаад одоо сайд дарга нарын үгийг хууль бус байсан ч хамаагүй биелүүлдэг нөхдүүдийг юу гэж үзэх вэ !!!!. Аливаа нэгэн зүйл асуухаар хуучин нөхөрлүүгээ түлхчээд өөрөө ажлаа мэдэхгүй тул мөрөө хавчдаг байдлыг төрийнг алба гэх үү. Ер нь мэргэжлийн бус нэг л их дарга царайлсан яаманд ажилд л орж байвал юу ч хийхээс буцахгүй төрлүү сарвайдаг нөхдүүдээс төрийн албаны шалгалт дээрээс нь голлож тухайн албан тушаалтай нь холбогдуулж шалгалт авдаг болмоор байна. Дахин дахин хэлийн Төрийн алба бол Намын алба биш шүү ТӨР НЬ ТУНГАЛАГ, ТҮВШИН ОЛОН НЬ ДЭВЖИН ДЭЭШЛЭХ болтугай.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.26.164)
    zahirgaanii hergiin shuuh tatan buugdsiin muu esvel BAASANHUI iim zavtai bdag hunuu asuudal buruu bol ehleed TAZ -d draa ni shuuhed handdag praktik bii biz de ene baingiin horoo chig uurgeeree UIH-aas batalsan huuli togtoomjiin heregjilttei holbootoi asuudliig avch uzdeg bmaar yum suuldee bur shuuh shig tailbar avaad said gishuudee baitsaagaad buren erhed ni haldaad bgaa muu yu bolchood bnaa uul ni ene hun oimsond havchuulagdaad sanaandgui ordond orchihson gej bsan odoo bur deeshee usreed tolgoi deer gartsiin muu da yanz ni horvoo ch haashaa ergeed bgaan be de
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.143.152)
    ан- хан сонин тарааж бсан- халамжаар амьдрагсадыг хороонд чихсэн. тэд нар хамгийн муу муухайг хийж ан- намын нүүр царайг илэрхийлж байгаа.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.121.248)
    AN iinhaan icheech. Novshnuudaa ta nar olon huniig ajilgui bolgoo biz dee...
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.55.191.76)
    Эд нар яаж ийж байгаад л өөрсдийнхөө хүнээр соличихоод гүрийгээд байх юм даа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    3 цаг 51 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    7 цаг 52 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    9 цаг 15 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    10 цаг 48 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    11 цаг 35 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    11 цаг 51 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    11 цаг 57 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    12 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    12 цаг 45 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    13 цаг 26 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    13 цаг 50 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    13 цаг 50 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    13 цаг 53 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    14 цаг 36 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    14 цаг 44 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    14 цаг 50 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    15 цаг 38 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    16 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    16 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК