УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр татварын эрхзүйн орчин, цаашид хийх арга замын талаар мэдээлэл хийж байгаа юм. Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд “Бид хэрэглээний татварт суурилсан татварын шинэчлэлээ хийнэ. Татварыг нэмэхгүй байх бодлого баримталж байна. Татварын тэгш бус орчин өнөөдөр үйлчилж байгаа. Тиймээс татварын орчныг сайжруулах, бизнес эрхлэлтийг дэмжинэ” гэв.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт, асууж байна.
Т.Энхэлээ