Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний чухал хэсэг юм

2015-5-04
0
ЖИРГЭХ

        Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод өнөөдөр эхлүүллээ.

 

Төрийн ордонд болсон уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр  “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг улсынхаа нийслэлд хүлээн авч байгаад их баяртай байгаагаа үгийнхээ эхэнд тэмдэглэв.

 

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн эгнээнд багтаж, эвслийг тэргүүлж, энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгааг тэрээр үнэллээ. Монгол Улс 3 сая хүн амтай. Интернэт хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн. Гар утас хэрэглэгчид давхардсан тоогоор 5 сая байдгаас 1,8 сая нь ухаалаг систем хэрэглэгчид гэдгийг тэрээр онцоллоо.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө 20-25-хан жилийн өмнө ярьдаг утас маш ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсныг дурсаад сүүлийн богино хугацаанд Монголд онлайн систем асар хурдтай нэвтэрч монголчууд ийнхүү хүн амаасаа олон гар утастай болсныг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Тэрээр өөрөө малчны гэрт төрсөн, эмч хэрэгтэй боллоо гэхэд хоногийн 24 цагт ч хөтөлгөө мориор явж эмчид дуудлага хүргэдэг байсныг мөн дурслаа.

 

Тэгвэл одоо дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ганцхан хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4,3 сая фейсбүүк мессежийг бичилцэж байна. 160 сая ам.долларын өртөг бүхий гүйлгээ Амазон.комоор хийгдэж байна. Мөн 138 мянган видео бичлэг юүтүбт орж байна. Энэ бол гайхамшиг гэдгийг тэрээр үгэндээ онцлов.

 

Мөн онлайн эрх чөлөө бол дэлхий нийтийн хэрэглээ боллоо. Онлайн эрх чөлөө нь бүх нийтийн үнэ цэнэтэй хэрэглээ болж чадлаа. Үүний зэрэгцээ цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь  маш чухал. Хэдийгээр нээлттэй улс, нээлттэй засаг байгаа боловч аюулгүй байдлыг хангаагүйгээс сөрөг талууд гардаг.

 

Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Бид үүнийг ойлгох ёстой. Түүний зэрэгцээ онлайн ертөнцөөс үүдэлтэй олон асуудал гарч ирж байна. Монгол Улсад интернэтийн эрх чөлөө, ил тод байдал бий болсонтой холбоотойгоор хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага гарах тохиолдол байдаг. Гэлээ ч гэсэн олон улсын жишиг, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв гэж бодож байна. Тиймээс интернэт хэрэглэж байгаа хувь хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй байх нь хамгийн чухал. Та интернэт, твиттер, фейсбүүкт тавьсан мэдээллийнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Түүнийг чинь хүүхдүүд, бусад хүмүүс бас бусдад дамжуулж түгээдгийг бодолцох ёстой.

 

Онлайн эрх чөлөөг хөгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалах зүйл биш, бие хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл юм. Засаг, төрийн үйл ажиллагаанд хүмүүсийн дуу хоолой, чөлөөт сэтгэлгээг оруулах нь зөв юм. Хүмүүс эрх чөлөөг эдлэх тусам илүү бүтээлч байж чаддаг. Илүү бүтээлч болсноороо илүү хариуцлагатай байж чадна. Өнөөдрийн хүмүүс маш олон мэдээлэл дундаас ихийг олж мэдэж, мэдээлэлтэй болох тусам илүү үнэ цэнэтэй болж байна.

 

Ямар ч Засгийн газар хүмүүсийнхээ төлөө илүү хариуцлагатай байх ёстой. Тиймээс эрх чөлөөт төрийг эрхэмлэх нь хамгаас чухал. Ингэснээр иргэд үнэтэй болно. Ардчилал бол суралцах процесс юм. Иргэд хардах, шүүмжлэх эрхтэй, Тэглээ гээд тэдний эрхийг зөрчиж, хязгаарлаж болохгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ нь ардчилсан нийгмийн онцлог давуу тал юм.

 

Одоо бидний өмнө сорилт тулгарч байна. Өнөөдөр гар утас, нийгмийн харилцаа, олон нийтийн мэдээллийн сүлжээ зэрэг нь нийгмийг хөдөлгөөнд оруулахад хялбар дөхөм болгож байна” гэлээ. Үүндээ тэрээр “Арабын хавар” зэрэг сүүлийн үеийн хөдөлгөөнүүдээс иш татав.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ 1989-1990 оны ардчилсан хөдөлгөөний манлайлагч, удирдагчдын нэг байснаа мөн дурслаа. Тэр үед Монголд ганц телевиз, 6 сонин, хэдхэн тооны сэтгүүл байсан. Социализмын үед улсыг засаглахын тулд хэвлэл, мэдээллийг нь барьж байх хэрэгтэй байсан. Одоо тийм боломжгүй болсон. Ердийн иргэн хүн өөрийн твиттер, фейсбүүк,  олон нийтийн мэдээллийн сүлжээгээрээ дамжуулаад өөрийн хэвлэх, нийтлэх орон зайтай болсон. Олон мянган жилийн түүхтэй төр гэдэг уламжлалт сэтгэлгээ өнөөдөр  онлайн хэрэглээ, олон нийтийн мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр өөрчлөгдөж байна гэдгийг онцоллоо. Онлайн хөгжсөнөөр техник хангамж нь өөрчлөгдөхгүй,  программ хангамж нь өөрчлөгдөж байна. Анхны гар утас овор хэмжээ том байсан бол одоо жижиг, ухаалаг болсон гэв.

 

Үгийнхээ төгсгөлд тэрээр онлайн хөгжил нь нийгмийн, хүний, эдийн засгийн хөгжил, хүний эрхийн нэг чухал хүчин зүйл юм. Онлайн эрх чөлөө, мэдээллийн технологийн хөгжил хоёр нягт уялдаатай юм гэдгийг онцлов.

 

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн төгсгөлд мөн товч үг хэлсэн юм.

 

Нээлтийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Онлайн эрх чөлөө эвслийн энэ удаагийн хурал чухал арга хэмжээ болж байна.

 

800 жилийн тэртээ Монголын эзэнт гүрэн морин өртөөгөөр мессенжерийн үүргийг гүйцэтгэж байлаа. 30 км тус бүрт өртөө байрлуулж, морьдоо солин Монголын их хаад, Монголын төрийн захидал харилцааг цаг алдалгүй түргэн шуурхай залгуулж анхны интернэтийн үүрэг гүйцэтгэж байв. Нэг долоо хоногийн дотор Бээжинд хүрч, 30 хоногийн дотор Европ тивд хүрдэг байв.

 

Монгол Улсын нийгэм, эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас хамааралтай байгаа нь үнэн хэдий ч 20 жилийн дараа гэхэд Монголын эдийн засаг мэдлэгийн эдийн засаг, програм хангамж, мэдээллийн технологиос ихээхэн хамааралтай болно гэдэгт итгэлтэй байгаа. Монголчууд авьяслаг, чадварлаг ард түмэн. Тэр зорилтын төлөө Монголын маш олон залуус өндөр мэдлэгийн төлөө шамдан суралцаж байна.

 

Мөн өнөөдрийн энэ арга хэмжээнд Олон улсад өндөр нэр хүнд бүхий дэлхийд тэргүүлэгч технологийн компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Microsoft, Google, Oracle гэх зэрэг тэргүүлэгчид иржээ. Та бүхэнд хандаж хэлэхэд Монгол Улс ардчилсан, нээлттэй, итгэлтэй, хариуцлагатай улс, Монгол Улс мэдээллийн технологи, цахим хөгжилтэй хөл нийлүүлэн дэлхийтэй зэрэгцэн алхаж байгаа. Манай орны байршил бол Ази тивдээ ихээхэн онцлог, хоёр том хөршид та бүхний бүтээгдэхүүн үйлчилгээ гарах боломжтой чухал газар. Ийм учир Монголын мэдээллийн технологийн компаиудтай хамтран ажиллах, мөн дата центр мэдээллээ найдвартай газар хадгалах итгэлтэй улс болж түншлэн хамтран ажиллах боломж байна. Энэ бол маш том том зах зээлүүд биднийг хүрээлж байна.

 

Ирээдүйд Facebook, twitter, linked in гэх мэт нийгмийн том сүлжээнүүдийн дата мэдээллийг Монгол Улс  найдвартай хадгалах, хамтран ажиллах хүсэлтэй байна. Технологийн тийм боломж, эзлэхүүн манай оронд байна.

 

“Онлайн эрх чөлөө” эвслийн үндсэн оффисийг Улаанбаатарт нээх санаачилгыг бид бүх талаар дэмжих болно.

 

800 гаруй жилийн тэртээ Их эзэн Чингис хаан хэлэхдээ “Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад дэлхийг засаглах хэцүү” гэж хэлсэн шиг онлайн эрх чөлөө эвслийг улам олон орны төлөөлөл, дэмжлэгтэй болгож зөв засаглаж зөв ажил хэрэг хэрэгжүүлж өндөр амжилтанд хүрэхийг хүсэн ерөөе.

 

Та бүхэн Монгол Улсад тавтай саатахыг хүсье.

Арга хэмжээнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.20.93)
    Hudalchdorj
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (181.47.105.142)
    21r zuun hediin garsnaar hvmvvs ali hediin tsahim ertuntsud bair suuria ezeljee, en n ch niigmiin diilenh huwi boljee, ard tumnii duu hooloi bolj bui online ertuntsduu bayrlalaa
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    2 цаг 51 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    6 цаг 52 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    8 цаг 15 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 цаг 48 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    10 цаг 34 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    10 цаг 50 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    10 цаг 57 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    11 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    11 цаг 45 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    12 цаг 26 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    12 цаг 49 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    12 цаг 50 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    12 цаг 53 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    13 цаг 36 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 цаг 44 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    13 цаг 50 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    14 цаг 38 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    15 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    15 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК