Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ

2015-5-05
0
ЖИРГЭХ

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Уг асуудлаар Ерөнхий сайд зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл өглөө.

 

Автозамын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

 

Нийслэлд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын зарим төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас  Автохудалдааны цогцолбор хүртлэх 1,7 км автозамын ажил хийгдэнэ. Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард гадаадын өндөр түвшний зочид, төлөөлөгчдийн айлчлал, есдүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны парламентийн чуулга уулзалт, ирэх онд болох АСЕМ-ын уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх автозам, замын байгууламжийн ажлыг шуурхай зохион байгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Мөн Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртлэх 17,5 км автозам, Улиастай-Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх 3,4 км автозамын өргөтгөл, чинэчлэлт, 288 метр урттай гүүр барих ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан шуурхай гүйцэтгүүлэхийг даалгалаа. 

 

“Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлнэ

 

Газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “BG Mоngolia holdings limited” компанид хэсэгчлэн шилжүүлэхийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд зөвшөөрлөө.

Газрын тосны газар болон “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанийн хооронд газрын “Богд-IV”, “Онги-V” талбайд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газар 2009 оны долдугаар сард баталсан. Өнгөрсөн хугацаанд тус компани нь энэ хоёр талбайд нийт 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс хайгуулын үйл ажиллагаанд 17 сая, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт 2 сая ам.доллар төлсөн байна. Хайгуулын үр дүнд нэмэлт хайгуул, судалгааны ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай байсан ч дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас хөрөнгө оруулалт татах хүндрэлтэй байжээ. Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэгдэн батлагдсанаар хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн тул BG, Chevron, Anadarko зэрэг газрын тосны томоохон компаниудтай хамтран ажиллах яриаг хэлэлцээ эхлүүлсний дүнд Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллах фарм-аут (Farm out) гэрээ байгуулсан байна.

Уг гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнээс 2015 онд 13,6, 2016 онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд, 1,4 сая долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулна.

Хамтран ажиллах гэрэний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг “BG Mоngolia holdings limited” компани, 22 хувийг  “Сентрал азиан петролеум корпорэйшн” ХХК эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь  “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанид үлдэх юм.

 

“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурна

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг дэмжиж, энэхүү хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад олгох Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтлоо.

 

Том хэмжээтэй дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2012 онд байгуулсан байна.

 

Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд

·  Босоо тэнхлэгийн дагуу 7,7 км замыг сайжруулах

·  Энхтайваны гүүрний өргөтгөл

·  Босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусны 14 км шугамын барилгын ажил

·  Босоо тэнхлэгийн дагуу цахилгаан тээврийн хэрэгслийн 14 км дэд бүтцийг сайжруулах

·  Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх

·  Төслийн удирдлага, зураг төсөл, институцын хөгжил

зэрэг ажлыг АХБ-ны 59,9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.

 

 Товч мэдээ

 

- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.


- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо


- Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Франц Бельгийн хамтарсан FSE компаниар гүйцэтгүүлэх асуудлыг Бельгийн талд тавьж, тус компанитай худалдааны гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа.


- Энэ оны гуравдугаар сард хуралдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд бөгөөд тус хорооны дарга Н.Төмөрхүүд даалгалаа.


- Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслийг хэлэлцэн дэмжээд протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.  


- Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин энэ сарын 13-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын  үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.


- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 19-24-нд Индонезийн Жакарта болон Бандунг хотод болсон Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


- Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн сарын 20-нд шийдвэрлэсэн. Ноолуурын салбарын зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор Засгийн газрын энэ хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    2 цаг 56 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    6 цаг 57 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    8 цаг 20 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 цаг 52 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    10 цаг 39 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    10 цаг 55 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    11 цаг 2 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    11 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    11 цаг 50 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    12 цаг 31 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    12 цаг 54 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    12 цаг 55 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    12 цаг 58 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    13 цаг 41 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 цаг 49 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    13 цаг 55 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    14 цаг 43 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    15 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    15 цаг 29 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК