Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Оюутолгой”-н хууль бус гэрээг ил болгохыг шаардаж байгаа гэв

2015-5-06
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Рио Тинтотой байгуулсан гэх "Эвлэрлийн гэрээ"-ний асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  асуулга хүргүүлсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ нар дээрх асуулгынхаа талаар мэдээлэл өглөө.

 

Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга: -Оюутолгой үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хичнээн хэмжээний ашиг олсон. Мөн хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн, тэр нь гэрээн дээрх үүргээ биелүүлж чадсан уу гэдгийг тодруулахыг бид хүссэн. Мөн Засгийн газраас Рио Тинто компанитай "Эвлэрлийн гэрээ" байгуулж 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, татварын 30 сая ам.долларын өр зэргийг цайруулах санал тавьсан гэдэг мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Үнэхээр харилцан бие, биедээ буулт хийхээр болсон юм уу гэдэг талаар Ерөнхий сайдаас тодруулга авахыг хүссэн  юм. Үүнээс гадна баялгийн нөөц ашигласны татвар буюу рояалти татварыг Оюутолгой компани Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин бага төлдөг. Энэ татварыг ижил болгох талаар өмнөх Засгийн газраас эхлүүлсэн ажлыг Шийдлийн Засгийн газар үргэлжлүүлж байгаа юу гэдгийг асуумаар байна. Олон нийтийн эрх ашгийн төлөө тавьж байгаа энэ асуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт бас тавьсан. Бидний амьжиргааг дээшүүлнэ гэж итгэж найдаж байсан Оюутолгойн гэрээний асуудлыг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэж байж бусдыг хохироох асуудал бага гарна.

 

УИХ-ын гишүүн Л.Цог: -Тавантолгой, Оюутолгой бол Монголын эдийн засагт том нөлөө үзүүлнэ. Оюутолгойн гэрээ хууль зүйн утгаараа хүчин төгөлдөр бус. Энэ дүүрч гэж бодъе. Тэгээд одоо мөрдөгдөж буй гэрээнд баримтын шалгалт хийхэд гурван багц зөрчил илэрсэн.  ТЭЗҮ батлахаас өмнө хайгуул хийхэд гарсан 700 сая долларыг зардалдаа оруулсан. Мөн борлуулалтын бүх мөнгийг гадагш нь урсгаж байгаа гэх мэт. Тэгээд баримтын шалгалт хийсэн материалаа хоёр жил гаруй нуусан. Бид нуусан чигээр нь олоод Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгөөд гурван сар болж байгаа ч одоог болтол хэлэлцээгүй байна. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ гэрээг нууж байгаагийнхаа цаана тэр орд, газар, гэрээгээ барьцаалж магадгүй байдал үүссэн. Яагаад гэхээр ийм санал тавьсан юм байна лээ. Тэгэхээр энэ бүхэнд үнэхээр болгоомжтой хандах хэрэгтэй болж байна.

 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг Оюутолгой компанийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгасан. Энэ бол тухайн ажлын хэсэгт амаргүй байсан гэдэг нь ойлгомжтой. Энэ шалгалтаар хоёр тэрбум ам.долларын хэтрэлттэй гэдэг нь тогтоогдсон. Үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ямар ч баримт байхгүй. Наашаа Монголоор орж ирээгүй, хаашаа хэний дансанд хийсэн нь ч тодорхойгүй. Энэ мэт зөрчлүүд гарсан байтал үүнийг хэлэлцүүлэхгүй ингээд хав дараад байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь зөв хийж, зөв голдрилд нь оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан гишүүд одоо энд сууж байна. Тиймээс ард түмний эрх ашгийн төлөө энэ гэрээний асуудлыг яаралтай шийдэж ил болгох ёстой гэж үзэж байна. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.126.89.199)
    Аварага Батэрдэнэ, Уяанга сайн байна, ард түмэн та нарыг дэмжиж байгаа. Бурхан ивээг. Амжилт хүсье.
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    ene 3 ch yu yarival niited taalagdah ve gedgee sain meddeg bolson humuus dee
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Элч (202.126.89.199)
    тухайн үед оюу толгойн гэрээг хийлцсэн этгээдүүийг баривчилж авах хэрэгтэй жишээн баяр батболд баярцогт сайханбилэг зоригт гэх мэтийн нохдыг ххххххх 2.одоо нэг юм ухаан оровуу аль эсэхүл ээлжит жүжигүү ххххххххххх инээд хүрэх юм 3.энэ булихайнд оролцсон хүний оронцог болгон гарч ирэх болон ххххххххххх одоо дөнгөж тоглоом эхлэж байна базар ваань
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Элч (202.126.89.199)
    тухайн үед оюу толгойн гэрээг хийлцсэн этгээдүүийг баривчилж авах хэрэгтэй жишээн баяр батболд баярцогт сайханбилэг зоригт гэх мэтийн нохдыг ххххххх 2.одоо нэг юм ухаан оровуу аль эсэхүл ээлжит жүжигүү ххххххххххх инээд хүрэх юм 3.энэ булихайнд оролцсон хүний оронцог болгон гарч ирэх болон ххххххххххх одоо дөнгөж тоглоом эхлэж байна базар ваань
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • MGLHUU (203.160.55.86)
    DEMJIJ BAINA. EZEN N YUMAA MEDEJ EREG N USAA HASHDAG GEJ ERTNII SAIHAN UG BAIDAG DAA. EZEDEES N NUUJ UIL AJILLAGAA YAVUULJ BAIGAA ENE GEREEG BULHAITAI LUIVRIIN GEREE GEHEE S OOROOR HELH UG ALGA DAA ENE GEREEG HIISEN HUMUUS ZOHIH YAL SHIITGELEE HULEEJ ENE GEREEG MONGOL HUN MONGOL ULSAD EELTEI ULDEJ NAALDAH YUMTEI BOLGOJ SAIJRUULAHIIG MONGOL HUN BUR BODOJ HELJ SHAARDAJ BAIGAA. TA HED MIN TUUSHTAI DORVITOIHON SHAARDAJ TEMTSEEREI. OLON TUMEN CHIN DEMJIYE.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.195.189)
    Оютолгойн анхны херенге оруулалт 4 тербум байсан энэ бол бас л нэмж л хэлсэн тоо доо уун дээрээ нэмээд 7тэрбум болгосон одоо гуний уурхайн хер .оруулалт гээд 1.5 тэрбумыг ямарч баримтгуй нэмж бна гэдэг бол монголчуудыг хэтэрхий дээрэлхэж бна даа дээр нь негее гэрийн нохой чонотой нийлэхээрээ ямар аюлтай байдагийн тод жишээ дээ дээрхи гишуудийн яриад бгааг дэмжиж бна
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • hahahha (188.64.247.13)
    man iin deeremchid odoo udahgvi songuuld neriig ni devshin manduulj baisan baterdeneee horgooono chono shig borgoooj ehlene iim l lalaruud tur manaj bgaa yum daaa
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж Европын топ 5 клубын бүрэлдэхүүнийг худалдаж авах боломжтой бла. Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж Ерөнхий боловсролын 2666 сургууль барьчих бла. Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж Монголын 170 сумын эмнэлэг BENZ G CLASS машинтай болчих бла. Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж 500 ортой орчин үеийн хүүхдийн эмнэлэг 133-ыг барьчих бла. Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж Харвардын их сургуульд 10 000 оюутан 5жил сургах бла. Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж Монголын бүх сумдыг ШИНЭ СУМ төсөлд хамруулах бла. Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (186.124.214.185)
    АлдагсанБоломж 450 мВт-ын чадалтай ДЦС 5г барьчих бла . Гацаагүй ч бсан болоосой..
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.187)
    Ard tumeng hairladag nereer id nariig ulam horloj bnada oorsdiin neg tsalingaas tsalingiin hoorond amidruulaad uzeh yumsan
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.142.223)
    Oyutolgoin geree zuragdaad 2011 ond manai ulsiin ediin zasag deed tsegtei hurj bsn heden teneg nohduud garch ireed l uen tosliig ywuulahgui bga bolohoos herwee hewiin ajilj bsn bol manai ediin zasag iim bolohgui l baisan
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.13.45)
    OT gatsaah l yum bol manaih damppurlaa zarlana gedgiig medej bga boluu ed nar
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.79)
    үлгэр ярих цаг эхлэлээ гэдэг шиг л манай хэдэн нөхдүүд хэсэг дуугуй байлаа одоо жоохон ард түмний нэрийг барьж донгосоод байхъя гээд л гараад ирдэг байхаа
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (162.243.198.241)
    bolioch de bolioch heden shou hiideg humuus ene uls orniig budaa bolgoj bna neg yum yrihaar ingene tegne gej surduulsen humuus tegj ih muulj suuhiin orond oorsdooo teguul geree bolowsruulaad ireech chadku yum baij
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • yduu hun (112.72.11.112)
    Uyangaa tsogoo guij bna ta hoer ajilgvi bga ard tvmend ajil olj ugj chadhuu mungu hooltoi n zalguulj chadhuu yu ch chadahgvi baij bitgii hudlaa shudraga tsarail dvhvv ternii orond oyutolgoi yagad .2dahi shat n ehlehgvi bnaa ediin zasag hymarj bn ard tvmen chin ajilgvi orloggvi bna gej asuulga tavibal jinhene sain uls torchid baih bolno ta nar arai l ard tvmneesee tasartsan bndaa ard tvmnii amidral ymar hetsvv ajilgvi orloggvi bgaag medehgvi l bnda
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • mongol (203.194.114.189)
    Bugdiig il tod huuliin daguu hurdan shiideed ugoochee. On jil hurdan yavj bna
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    boon helwer hooson humuus suuj bn a ardiin baatar boloh geed ydtsan naad seruun zuudneesee sereed mongoliig neg hardaa OT gatsaand orood mongol uls ymar baidald orj bna
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    2 цаг 55 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    6 цаг 56 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    8 цаг 19 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 цаг 52 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    10 цаг 38 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    10 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    11 цаг 1 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    11 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    11 цаг 49 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    12 цаг 30 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    12 цаг 53 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    12 цаг 54 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    12 цаг 57 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    13 цаг 40 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 цаг 48 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    13 цаг 54 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    14 цаг 42 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    15 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    15 цаг 28 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК