УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч хойшлуулав.
Төсвийн байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтээ ирүүлээгүй байгаа аж. Иймээс уг асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэнгүй.