Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Буяннэмэх: Ард түмэн юу хүсч байна, түүний төлөө л ажиллах ёстой

2015-5-07
0
ЖИРГЭХ

        МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбооны тэргүүн О.Буяннэмэхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Танай холбооноос Таван толгойн асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Энэ ямар агуулгатай мэдэгдэл вэ?
- «МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл» нь 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Стратегийн орд болох Оюутолгойн 51 хувь буюу түүнээс дээш, Тавантолгой ордыг ард түмний мэдэлд байлгах талаар тусгасан. 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авсан. Ингэхдээ тухайн үед төрийн өмчийн 85 хувь, ард түмний мэдэлд 10 хувь буюу 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч, үлдсэн хувьцааг хувийн компанид өгсөн. Гэтэл  сүүлийн үед Тавантолгойн төрийн мэдлийн болон ард түмний хувьцааг хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нууц байдлаар гэрээг хийж, ард түмэнд ашиггүйгээр шийдэх гэсэн улстөрчдийн хувиа хичээсэн бүлэглэлийн явуургүй үйлдэл идэвхжсээр байна. МАХН-ын УИХ дахь гишүүд 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн шүү дээ. Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ил тод, нээлттэй, харилцан ашигтай, үр өгөөжтэй шийдэхийн оронд харин ч нууц байдлаар, үгсэн хуйвалдаж, улс төрийн шантааж хийн талцан, бие биенээсээ өрсөлдөн улс төрчдийн оролцоотойгоор эдийн засгийн бүлэглэлийн талд шийдүүлэхээр тэмцэлдэж байгаа нь хэрээс хэтэрлээ. Энэ нь өөрөө яах аргагүй монголын ард түмнийг доромжилсон эрээ цээргүй үйлдлүүд болоод байна. Бид нар мэдэж байгаа. Монгол Улсын Сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг нь Тавантолгойн гэрээний асуудлыг хариуцаж байгаа. Энэ ажлын хэсэг 2012 оны «Шударга ёс эвсэл»-ийн Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгана гэсэн зорилтыг гажуудуулсан. Тэгээд зогсохгүй 2.1 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж, «Энержи ресурс» компанид өгч, монголын эдийн засгийг тус компанийн хараат болгох ноцтой үйлдлийг хийж байна. Мөн Тавантолгойн гэрээний нөхцөл байдлаас шалтгаалан Эвслийн байр суурь зөрчилдөхөд хүрээд байна. Тиймээс бид цаашид Тавантолгойн  гэрээг хийхдээ ил тод, нээлттэй, харилцан ашигтай байдлаар ард түмний эрх ашигт нийцүүлэн хийж гүйцэтгэхийг УИХ-ын гишүүдэд анхааруулж  байгаа юм. Эцсийн дүндээ Монгол төрийн зөв бодлого ард түмний ирээдүйн амьдралын баталгаа болох учиртай. Бидний зүгээс гаргасан мэдэгдлийн агуулга энэ.


-УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн байр суурь зөрчилдөх нь танай намд сөрөг талтай байж мэдэх юм. Эвслийн нэгдсэн үйл ажиллагаа саармагжихад хүрч мэднэ. Та энд ямар тайлбар өгөх вэ?
-Улс төр өөрөө өргөн хүрээнд нь авч үзвэл улс орны нийтлэг эрх ашигийн төлөөх ашиг сонирхол, амбиц. Энэ утгаараа аливаа улс төрийн хүчнүүд улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж болно. Ийм жишиг манай улсад бий шүү дээ. Засгийн газраа УИХ-д суудалтай намууд хэд хэдэн удаа хамтран байгуулснаас тодорхой харж болно. Харин тэр эрх ашиг, сонирхол зөрчилдөхөд хүрвэл бас салж болно. Хамгийн чухал нь Монгол Улсын эрх ашиг. МАХН өөрөө шударга ёсыг нийгэмд тогтоох, байгалийн баялгыг ард түмэндээ өгөх, тэндээс олох үр шимийг жигд хүртээхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Тухайлбал Тавантолгой. Өнөөдөр Тавантолгойн талаарх манай намын байр суурь маш тодорхой байгаа. Тийм ч учраас Тавантолгой дээр М.Энхсайхан сайдын барьж буй бодлого манай намын бодлоготой зөрчилдөхөд хүрвэл бид өөрийн байр сууриа дагана. Улс төрийн намууд хамтарч, болохгүй бол тус тусын замаар явах нь хэвийн үзэгдэл. Хамгийн чухал нь монголчуудын эрх ашиг. Өөрөөр хэлбэл манай намын хувьд хэдхэн улстөрчдийн эрх ашгаас илүү улс эрх орны эрх ашиг, нийт ард түмний аж амьдрал чухал. Бидэнд 2012 оны сонгуулиар ард түмэндээ амласан амлалт бий. Түүнийгээ л биелүүлэхийг сонгогчид хүсч байгаа. Иргэнийхээ хүслийг дагадаггүй төр байж болохгүй. Тийм учраас бид ард түмэн юу хүсч байна, түүнийг нь бий болгож, биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ард түмний эрх ашгийг давсан улс төрийн намууд, улстөрчдийн ашиг сонирхол байж болохгүй.


-Хэрвээ УИХ та бүхний хүсч буйгаас өөр шийдвэр гаргавал яах вэ?
-УИХ гэдэг яг юу юм бэ гэдгийг эргээд бодох ёстой. УИХ-д сууж байгаа 76 хүн энэ улсын нийт ард түмний итгэлийг хүлээж, тэдний төлөө зүтгэхээр сууж байгаа илч төлөөлөгч. Тэгэхээр УИХ ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргахгүй гэж найдаж байгаа. Энэ тухайгаа манай нам удаа дараа мэдэгдсэн. Ард түмэндээ үйлчилж, тэднийхээ төлөө ажиллахгүй юм бол ийм төрөөр монголчууд яах юм бэ. Хэрвээ энэ УИХ Тавантолгойн гэрээг одоогийн явж байгаа замаар нь батлах юм бол монголчууд хэнийг төрийн түшээ болгосон юм бэ, улс орны хувь заяаг хэний гарт атгуулсан юм бэ гэдгээ баттай мэдэж авах байх. Хамгийн харамсалтай нь энэ гэрээг энэ чигээр нь баталбал монголын хүн бүрийн хүртэх ёстой баялаг ганцхан компанийн гараар гадныхны  халаас руу урсах болно. 2.1 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөсөр хаягдана. МАХН ийм зүйл болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тавантолгойн баялгын үр шимийг монголчууд бүгдээрээ хүртэх ёстой учраас бид ямар ч нөхцөлд өөрсдийн байр сууриа хамгаалж, шаардлагатай улс төрийн арга хэмжээг хэрэгтэй гэж үзвэл шат дараатай авна.


-Таны ярианд Тавантолгойн гэрээн дээр улстөрчид нууц байдлаар үгсэн хуйвалдаж байгаа тухай дурдагдлаа. Яагаад ингэж хардах болов?
-Тавантолгой өөрөө асар их мөнгөний тухай яриа. Энэ ордыг буюу энэ их мөнгийг улс орноо өөд татаж, эдийн засгаа чадавхижуулах, ард түмнийхээ аж амьдралыг өөд татахад зориулах уу, хэдхэн хүний шуналын савыг дүүргэхэд зориулах уу гэдэг л гол асуудал болоод байгааг хүн бүр ойлгож байгаа. Тийм учраас бид улстөрч, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхол оруулахгүй, зөвхөн ард түмний эрх ашгийн төлөө л шийдүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.40.205)
    Ард тїмний хїслийг биелїїлэх нь Улс тєрчдийн їїрэг гэж зєв тодорхойлсон л байна даа. Гэрээг зєв шийдїїлэх л хэрэгтэй байна даа та нар
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    2 цаг 49 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    6 цаг 50 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    8 цаг 13 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 цаг 46 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    10 цаг 32 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    10 цаг 48 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    10 цаг 55 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    11 цаг 14 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    11 цаг 43 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    12 цаг 24 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    12 цаг 47 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    12 цаг 48 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    12 цаг 51 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    13 цаг 34 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 цаг 42 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    13 цаг 48 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    14 цаг 36 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    15 цаг 17 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    15 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК