Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аль ч сайдын үед ад үзэгдэх болсон Замын цагдаагийн газрыг дахин өөр газар харьяалуулна

2015-5-11
0
ЖИРГЭХ

        Аль ч сайдын үед ад үзэгдэх болсон Замын цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяалалд шилжүүлээд байгаа.

 

Энэхүү шийдвэрийг Хууль зүйн экс сайд Х.Тэмүүжин сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан нь саяхан. Нэг хэсэгтээ л татан буугдана гэх  айдастай явсан замын цагдаагийн алба хаагчид одоо л шинэ байдалтайгаа дасан зохицож байгаа. Гэтэл дахин тэднийг өөр газарт харьяалуулна гэх шум тарж эхэллээ.


Энэхүү шийдвэрийг шинэ сайд Д.Дорлигжав гаргаж байгаа нь ойлгомжтой. Түүний хувьд Х.Тэмүүжингийн хийсэн ажлуудыг нэг нэгээр нь, хэсэг хэсгээр нь баллуурдсаар байгааг олон нийт нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа билээ.


Тэгвэл энэ удаад  Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт харьяалуулаад байсан Замын цагдаагийн газрыг  Нийтийн хэв журам хамгаалах газрын харьяанд байгуулахаар шийдвэрлэж буйг эх сурвалж мэдээллэв.

 

Х.Тэмүүжингийн үед Замын цагдаагийн газрыг үндсээр нь татан буулгах гэж байгаа мэт яриа дэгдэж байсан. Ингэхдээ бүр “4600 гаруй албан хаагчтай тэдний 60 гаруй хувь нь удирдах албан тушаал эрхэлдэг” гэх зэргийн мэдээлэл тархаж байсан.  


Тэгвэл үүнд Замын цагдаагийн газраас “Хэрэв бид ийм орон тоотой бол өнөөдөр хүн бүрт хүрч үйлчилж жолооч нарыг замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчүүлэхгүйгээр нэг уулзвараас нөгөө уулзвар хүртэл 20 цагдаа гэрэлтүүлгийн шон шиг ярайтал зогсон ажиллах байсан биз. Гэтэл бодит амьдрал дээр Замын цагдаагийн газар 1990 оны бүтэц орон тоогоор одоог хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа. 1990 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо 8.5 дахин, авто замын сүлжээ 1.4 дахин өсөөд байхад Замын цагдаагийн албан хаагч 0.2 дахин өссөн байдаг. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд Замын цагдаагийн 822 алба хаагч ажиллаж байгаагаас байцаагч 346, цагдаа зохицуулагч 476 байна. Үүнээс Нийслэл хотод 436 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд үүнээс байцаагч 201, цагдаа зохицуулагч 235 байна. Улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчдын 6.2 хувь нь удирдах албан тушаалтан байгаа”  хэмээн тайлбарлаж байсан билээ.

 

Гэвч Замын цагдаагийн газрыг нүсэр бүтэц, зохион байгуулалттай, ажил хийдэггүй олон албан хаагч байдаг мэтээр олон нийтийн дунд “бор шувуу”-г хэн нэгний зүгээс нисгэсээр өдгөө уг газар аль нэг газрын харъяа болж орхигдсон билээ.

 

Ийн аль ч дарга, сайдын үед ад үзэгдээд байдаг Замын цагдаагийн газартай холбоотой тодорхой баримт, санал сэтгэгдлүүдийг бид дараагийн удаад цувралаар хүргэх болно.

 

Харин энэ удаад дахин өөр газар харьяалуулахаар болж байгааг онцоллоо.

 

Дашрамд хэлэхэд, МУ-ын Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153 тоот тогтоолоор баталсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-т зааснаар 350 автомашин тутамд 1 замын цагдаагийн алба хаагч, 150 км тутамд 1 байнгын хяналтын пост байхаар зааж өгсөн. Энэ тогтоолын хэрэгжилтээр өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаагийн алба хаагчдын тоог 3 дахин нэмэгдүүлэх, техник хэрэгслийг 2.8 дахин нэмэгдүүлж байж өнөөгийн нөхцөл байдалд дөхөж очихыг учир мэдэх хүмүүс хэлж байна.  


24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.70.37.54)
    Нэг л эрх ашгийн зөрчил байна даа
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Ёстой л хоёр талруу шидлээд байна даа
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Баатар (203.169.50.21)
    Цагдаагийн 3 дэд дарга нарыг солих нь зөв үүнийг олон алба хаагч нар дэмжинэ байх.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Гарамаа (112.72.13.193)
    зөвхөн комиссар гэгч яг генерал шиг хувцастай шинэ цолтон 30 гаруй болчихсон цохиж явааг мэдэж байгаа хүн байна уу. Шившиг. Тэмүүжин ичиг ичиг
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Рагчаа (112.72.13.193)
    2012 оны 7-р сараас хойш 2 жил гаруйхны хугацаанд ЦЕГ-ын даргыг 3 удаа сольсон байна. Яагаад солиод байгааг жирийн цагдаа би ойлгохгүй юм. дарга нарын ярих нь сайд гэдэг эрх мэдэлтэн л бүгдийг шийддэг гэх юм. мөн дэд дарга нарыг 2- 3 удаа сольжээ. Нийслэл, дүүргийн дарга гээд яривал 2- 3 удаа сольсон гээд тооцвол 300-гаад томилгоо болсон гэж дарга нар ярихыг сонсож байна. Яагаад солиод байгааг Ерөнхийлөгч та хариулахыг хичээнгүйлэн хүсье. ЭЦГ-ын даргыг 3 -удаа , МБГ-ын даргыг бас 3 -удаа сольсон байна. Бас хэрэгтэй хэрэгггүй бүтэц дарга нарын тоо урьдпахаасаа хэдэ дахин нэмэгдэж, улсын хөрөнгө үрэгдсээр байгааг тэр Тэмүүжин үү , Эсвэл энэ Дорлигжав хариуцах уу. Бид нар өөрсдөө ч ойлгохоо болилоо. ЭЦГ- гэж байсаар байхад дахиад нэг гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулаад даргыг нь комиссар болгосон, Бас мэргэжлийн зөвлөгөө өгөх газар ч гэнэ үү баахан дарга нарыг нэмсэн, хамгаалалтын газар гээд бараг 10-аад дарга нэмэгдсэн гээд яривал ёстой дарга нарын цагдаа болж байгаа шүү. зөвхөн тусла
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Баатар (112.72.13.193)
    Дорлигжав сайд болоод ажлаа сайн хийж байсан ЦЕГ-ын 3 дэд даргыг үндэслэлгүй сольжээ. Бас ЦЕГ-ын даргад шахалт үзүүлж, НЦГ, МБГ, ЭЦГ-ын дэд дарга нарыг сольсон байна. Дарханы даргыг сольжээ. Бүтцийн өөрчлөлт нэрээр дахиад л халаа сэлгээг үргэлжлэх юм байна. Ерөнхийлөгч Элбэгдорж үүнийг анхааралдаа аваасай.Хэн нэгэн гарч ирээд мэргэжлийн ажилтнуудыг сольж бужигнуулахаа болимоор юм . Арай дэндэж байна даа. Энэ төрд улсад эзэн байна уу.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.29)
    Тэмүүжин гэдэг хүн харъалал гэж юу байдгийг мэдэхгүй хүн дээ
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.38.18)
    Замын цагдаа сайн ажиллаж байгаа. Түүнийг нь алдуулахгүй байвал сайнсан.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (103.26.193.50)
    АН-ын хоорондын дотоод зөрчил, өш хонзогнол улс орныг бүүр хэвтүүллээ, энэ увайгүй малнуудыг 12 онд сонгосондоо харамсаад барахгүй нь, алдаагаа засна аа
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.194.114.171)
    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж дээ.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (122.201.21.50)
    Ажлаа л хийцгээ. Тал нь зурагтаар гарч хоол хийж , амьдрал ахуйгаа ярьж, дуу дуулж. Үлдсэн нь замын голоор алхаж , дуртай газраараа зам хөндлөн гүйж машин тэргэнд дайруулчих гээд, замын голд утсаар ярьж хор найруулж пээдийсэн хогийн шаарнууд...
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.120.242)
    4600 албан хаагчтай гэж төсөв авдаг байсан байж таараа салбарын сайд нь төсөв цалин формын хувцасны нормийн тоог үндэслэж хэлэсэн байгаа тэгвэл байхгүй хүмүүсийн нэр дээр сул цалин нэмж авдаг гэсэн үг
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.103.208.63)
    Тэмүүжин хүү ч ярихдаа л сүрхий болохоос хийхдээ базаахгүй нь үнэн юмаа. Харин Дорлигжав нь түүнээс дээрдэх нь үү, үгүй юу? Улс төрчид ч мэнэжер биш л дээ, юмыг самрахаас биш, цэгцэлнэ гэж байхгүй.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    1 цаг 44 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    5 цаг 45 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    7 цаг 9 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    8 цаг 41 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    9 цаг 28 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    9 цаг 44 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    9 цаг 51 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    10 цаг 9 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    10 цаг 39 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    11 цаг 20 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    11 цаг 43 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    11 цаг 44 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    11 цаг 47 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    12 цаг 30 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    12 цаг 37 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    12 цаг 43 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    13 цаг 31 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    14 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    14 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК