Төрийн ордны их танхимд Гамшгийн эрсдлийг бууруулах өндөр түвшний хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлгийг Шадар сайд У.Хүрэлсүх санаачлан зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэг маргааш өндөрлөх бөгөөд холбогдох байгууллагын 400 гаруй хүн оролцож байна. Гамшгаас хамгаалах хамгийн чухал зүйл нь урьдчилан сэргийлэх. Тиймээс ард иргэддээ газар хөдлөлт, үер ус, гал түймэр зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх боловсролыг энэ хэлэлцүүлгээр дамжуулан олгоно гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Т.Энхэлээ