Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд энэ сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Үүнтэй холбогдуулан Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өнөөдөр бараалхана.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна.
Сэтгэгдэл (2)