Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Энэ айлчлал унтаа байсан эдийн засгийн харилцааг сэргээж чадна

2015-5-11
0
ЖИРГЭХ

        Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг Чингисийн талбайд албан ёсоор угтаж авсан.

 

Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийсэн юм. Уг уулзалтын талаар хоёр орны төрийн тэргүүнүүд мэдээлэл хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол, Болгарын хооронд унтаа байсан эдийн засгийн харилцааг сэргээж чадна

 

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Росен Плевнелиев ээ. Болгарын анд нөхөд, энд ирсэн хүмүүсийн өдрийн мэндийг айлтгая. Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ айлчлал ойн жил болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдөр би эрхэмсэг хүндэт Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн байдлаар уулзалт хийж, хоёр орны хоёр талын сонирхсон асуудлуудаар маш амжилттай хэлэлцээр хийж чадлаа. Манай орны хоорондын харилцаа түүхэн суурьтай харилцаа байгаа юм. Бидний өмнөх үеийнхэн энэхүү суурийг тавьсан. Бидний үеийнхэн энэ харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Манай урлагийн олон авьяастны олонх нь Болгар улсад төгссөн байдаг. Спортын олон алдартнууд мөн тус улсад төгссөн байдаг. Олон геологичид, эмч нар, эрдэмтэд Болгар улсад мэргэжил эзэмшсэн байдаг. Нийтдээ 5000 гаруй хүн тус улсад мэргэжил эзэмшсэн байдаг юм. Өнөөдөр Болгар Улсын Ерөнхийлөгч улс төр, эдийн засаг, бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн явдалд туйлын талархаж байгаа. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр талын бизнес уулзалт болно. Болгарын тал Монгол орныг Европын холбооны хүрээнд болон олон улсын хүрээнд маш идэвхтэй дэмжиж байдагт талархлаа илэрхийлье. Европт бид Болгарыг өөрийн хамгийн дотны, хамгийн сайн анд нөхөр гэж үздэг. Мөн Монгол Улсыг тус бүс нутагт Болгар Улс мөн тэгж үзэж харилцана гэдэгт найдаж байна. Өнөөдөр бид богино хугацаанд тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж чадлаа. Энэ бүхэн бас манай хоёр орны баримт бичиг зурсан салбаруудын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байх болно. Эрхэм Ерөнхийлөгч болон хамт дагалдан яваа зочдыг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсч байна. Баярлалаа” гэсэн юм.

 

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев: Өнөөдөр Улаанбаатар хотод хийсэн уулзалт амжилттай болсон гэж үзэж байна


 
“Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч танд биднийг халуун дотноор хүлээн авсанд гүн талархаж буйгаа илэрхийлье. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд энэхүү айлчлал тохиож байгаад их баяртай байна. Болгар, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд их амжилттай хөгжиж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод болсон уулзалт амжилттай болсон гэж үзэж байна. Монгол Улс бол манай улсын Ази дахь хамгийн найдвартай түнш бөгөөд бидний дотны анд нөхөд юм. Болгарын талаас өнгөрсөн жилүүдэд үзүүлсэн тусламжаар Монголын 500 иргэн Болгарт дээд боловсрол эзэмшсэн. Мөн 3000 гаруй хүн БНБУ-д мэргэжил дээшлүүлсэн байдаг. Энэхүү айлчлалын уулзалтын үеэр хоёр орны харилцааг эмийн үйлдвэрлэл эрчим хүч, газар тариалан, хүнсний болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт мөн өндөр технологи болон дэд бүтэц байгуулах зэрэг бусад салбарт бидний яриа хэлэлцээ үргэлжилнэ. Болгар улсын их хурал Монгол, Европын холбоо хоёрын хоорон дахь гэрээг баталсан. Ингэснээр Болгар Монгол болон, Болгар Европын холбооны харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны харилцаа мөн гадаад харилцааны салбарт үргэлжлэн хөгжинө гэдэгт найдаж байна. Ирэх 2016 онд Улаанбаатар хотод болох Европ, Азийн уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол орны нэр хүнд дэлхий дахинд улам бүр өснө гэж бодож байна” гэсэн юм.
 
Энэ үеэр мөн Монгол Улс болон Бүгд Найрамдах Болгар улс хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын болон Болгар улсын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан юм.
 
 
Түүнчлэн хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээнд хоёр орны хөдөө аж ахуйн сайд нар гарын үсэг зурав.
 
 
Мөн Болгар улсын дээд боловсролын сургалтын байгууллагад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тухай хоёр орны боловсролын байгууллагуудын хэлэлцээнд манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайд Т.Тулга болон Болгар улсын Боловсролын сайд нар гарын үсэг зурлаа.
 


Мэдээлэл хийсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


 
-Болгар улс боловсрол, тэр дундаа мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд дээгүүр байрт ордог. Монголын оюутнууд Болгар улсад суралцахад визийн асуудал хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг өнөөдөр ярилцав уу?


 
-Мэдээллийн технологийн салбар манай улсад өндөр хөгжсөн уламжлалтай гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, дэлхийн шилдэг фирм Microsoft компанид манай олон мэргэжилтэн ажилладаг. Программ хангамжийн чиглэлд Болгарын мэргэжилтнүүд амжилттай ажиллаж байгаа. Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой. Болгарын Монголын хотын тээврийн үйлчилгээнд программ хангамжаар туслан ажиллаж байна. Энэ бол зөвхөн эхлэл. Энэ харилцаа цаашид өргөжинө гэдэгт итгэлтэй байна.


 
-Ойрын хугацаанд Консулын газраа нээх боломж бий юу?


-Болгарын Элчин сайдын яам Улаанбаатарт ажиллаж байгаа. Гадаад явдлын яамнаас Элчин сайдын яаман дээрээ Консулын газар нээхээр ажиллаж байна. Цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд олон ажил хэрэгч санаачилга гаргаж байна. Элчин сайдын яам амжилттай ажиллаж чадна гэж итгэж байна. Болгар улс шилжилтийн үедээ байна. Тиймээс бүх зүйлийг шийдэх боломж хараахан бүрдээгүй байна. Энэ бүх саад тотгорыг арилгахын төлөө шаргуу ажиллаж байна.
 


-Хэлэлцээрийн үеэр бизнесийн салбарт хамтран ажиллах асуудлыг нэлээд хөндлөө. Энэ хүрээнд чухам юу хийх талаар тодорхой яригдсан зүйл байна уу?


 
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев:- Улаанбаатар хотын дарга манай Софи хотод айлчилна. Тэр үеэр өөрийн улсдаа нэвтрүүлсэн метрогоо үзүүлнэ. Манай улсад нэвтэрсэн метро нь Европдоо шилдэг технологитой метроны тоонд зүй ёсоор орно. Мөн эмийн үйлдвэрлэлийн салбарт Болгар улс маш их туршлагатай. Тиймээс Монголд хамтарсан эмийн үйлдвэр байгуулахаар яригдаж байна. Энэ салбар ирээдүйтэй хөгжих боломжтой. Болгар улс нар, салхи, усан цахилгаан станцын салбар, хүнсний үйлдвэрлэлийн салбарт арвин туршлагатай. Тиймээс хамтарсан үйлдвэр байгуулж Хятадын зах зээлд гарах өргөн боломж байна гэж харж байна. Цаашлаад Батлан хамгаалахын үйлдвэрлэлээр нэлээд хөгжсөн. Манай батлан хамгаалахын сайд хүрэлцэн ирсэн. Тиймээс энэ чиглэлээр хэлэлцээ явагдах байх гэж найдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Яагаад энэ айлчлал чухал вэ гэдгийг гурван зүйлээр тайлбарлъя. Манай хоёр улс уламжлалт эдийн засгийн харилцаатай байсан. Энэ харилцаа унтаа байдалд ороод олон жил болж байгаа. Энэ унтаа харилцааг сэрээхэд энэ удаагийн айлчлал ихээхэн түлхэц болно. Болгар улсын Ерөнхийлөгчийн айчлал унтаа харилцааг сэрээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дээрээс нь манай хоёр улсад хоёуланд нь төрд мөнгө бага байгаа. Хувийн хэвшлийнхэнд мөнгө байгаа. Бас хамтран ажиллах сонирхол бий. Тиймээс энэ хоёрыг уулзуулж өгөх нь бидний үүрэг. Уулзуулснаар эндээс хамтарсан үйлдвэр, бизнесийн харилцаа үүснэ гэдэгт итгэж байгаа. Тийм боломж бий.


Хоёрдугаарт, Болгар улсаас Европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах боломж харагдаж байна. Удахгүй Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Болгарт ажиллана. Энэ салбарт өөр шинэ боломж байгааг харуулж чадна гэж бодож байна. Хотын дарга Э.Бат-Үүлийг Болгарт айлчлуулах талаар ярьж байна. Э.Бат-Үүл дарга хурдтай, өртөг бага, богино хугацаанд барьсан метрог үзэж, туршлага судална. Энэ салбарт цаашдаа маш их боломж харагдаж байгаа. Мөн боловсрол, байгаль орчны салбарт хамтран ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    1 цаг 47 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    5 цаг 48 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    7 цаг 11 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    8 цаг 43 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    9 цаг 30 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    9 цаг 46 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    9 цаг 53 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    10 цаг 11 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    10 цаг 41 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    11 цаг 22 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    11 цаг 45 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    11 цаг 46 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    11 цаг 49 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    12 цаг 32 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    12 цаг 40 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    12 цаг 46 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    13 цаг 34 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    14 цаг 15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    14 цаг 20 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК