Засгийн газрын хуралдаанаар Эрүүл, мэндийн салбарын шинэчлэлтэй холбоотой хуулийн төслийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Мөн Үйлдвэржилтийг дэмжих хуулийг төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар болжээ.
Тухайлбал, Ариун цэврийн хуулийг Эрүүл ахуйн хууль болгож шинэчлэх, Эрүүл мэндийн тоног, төхөөрөмж, үзэл баримтлалтай холбоотой хуулийн төслийг шинэчилж УИХ-д өргөн барихаар болжээ. "Үйлдвэржилтийг дэмжих" хуулийн төслийн тухайд Монгол улс үйлдвэржилтээ дэмжих зайлшгүй хэд, хэдэн шалтгаан байгаа гэж үзэж байгаа юм.
Тус хуулинд Экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж, ахуй нэгжүүдэд 10 жилд нэг удаа хөнгөлөлттэй зээл олгох, Шинэ технологи нэвтрүүлсэн бол татварын хөнгөлөлт олгох, ДНБ-ийн 2 хувьтай тэнцэх хөрөнгийг жил бүр Аж, үйлдвэрийн салбарт зарцуулахаар тусгажээ.
Т.Энхэлээ