Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: Мөнгөө бариад Монголд ирэх тэнэг хүн байхгүй

2015-5-12
0
ЖИРГЭХ

        УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Ж.Эрдэнэбат Үндсэн чиглэлийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Үүний дараа гишүүд үг хэлж, асуулт асуусан.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Яг одоо Монголд эдийн засгийн хүндрэл, хямрал тулгамдаад байна. Улсын төсөв алдагдалтай, мөнгөний бодлого алдаатай, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авч байгаа бодлого ч алдаатай. 2015 онд хувийн хэвшлийнхэн ихээхэн өр төлбөрийг ачааллыг нуруундаа үүрэх нь. Энэ хүндрэл 2016 ондоо дамнаад үргэлжлэхээр байна. Тэгэхээр та нар эдийн засгийн хүндрэл, хямралыг даван туулах асуудлаа энэ төсөлд хэр тусгасан юм бэ” хэмээсэн юм. 

 

Түүний асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулахдаа “Эдийн засаг хүндэрсэн нь үнэн. 2016 оны Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл нь эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдаж байгаа. Цаашид бид томоохон бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх бололцоо хумигдаж байна. Тиймээс орж ирж байгаа баримт, бичгүүдэд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх асуудал тусгагдаагүй. Мөн бид цаашид дотоод зах зээлээс өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн орлого бүрдүүлдэг байдлаа зогсооно. Ер нь бол 2016 оны Үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байх үед яам, агентлаг, орон нутгаас маш олон санал ирсэн. Гэхдээ бид аль болохоор асуудалд ул суурьтай хандаж, “мөрөөдлийн жагсаалт” болгохгүй байхын төлөө ажилласан” гэв. 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан асуудалд нилээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд “Бүхнийг сайн, сайхан болгож засч залруулах гэж хамтарсан биз дээ. Сангийн сайд МАН-аас томилогдсон. Гэтэл одоо МАН-ынхан сайдаа суулгаад асуулт, асууж харилцан ярилцаж байгаа нь ямар учиртай юм. Засгийн газар аль болох хөрсөн дээрээ бууж, ул суурьтайгаар асуудлыг хэлэлцэх ёстой шүү. Тэгээд эдийн засгийг сайжруулна гэхээр манайхан хуучнаараа л сэтгээд, гаднаас мөнгөтэй хүн ирээд, Монголыг сайхан болгочихно л гэж яриад байх юм. Америкийн элчин сайд Монголд хөрөнгө оруулах шаардлагагүй гээд зарлачихлаа. Үүний дараа мөнгөө бариад, Монголд ирэх тэнэг хүн байхгүй. Мөнгөтэй хүн орж ирээд, улсыг сайхан болгочихно гэдэг сэрүүн зүүднээсээ салаач. Хямралаас монголчууд өөрсдийн хүчээр л гарна. Өөрсдийн хүчээр гарах тэр бодлого, нөхцөлтэйгөө нийцсэн бодлого хэрэгжүүл” гэсэн.

 

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийг хүндрүүлсэн хүн нь ийм шүүмжлэл хэлээд сууж байдаг. Харин ч Сангийн яам алдаагаа олж харсан байна. Дотоодын өрөө тэглэе гэж байна. Энэ нь сайн санаачилга. Эдийн засаг хүндэрчихээд байхад юун дотоодын нөөц бололцоогоо ашиглаж, өөрсдийн хүчээр асуудлыг шийдэх вэ. Бидэнд өөрсдийн хүч байхгүй байна. Тэгэхээр бодлогын ажлуудаа цэгцэлж, том төслүүдээ явуулах ёстой" гэв.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.20.66)
    Хүрэлбаатар гишүүн маш зөв хэлсэн байна
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.113)
    Уих-ын. Энэ 76 гишүүнийг ард түмэн сонгохдоо бидний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэж улс орноо хөгжүүлээд өгөөрэй гэж даалгасан болхоос засгийн газар байгуулчихаад түүнийгээ шүүмжилээд суугаад байгаарай гээгүй биз дээ. Ийм орон тоо бөглөсөн хариуцлагаас зугатсан мэдлэг боловсрол муутай ёс зүйгүй хүмүүсийг дахиж төрийн хаалга бүү татуул дахин бүү сонго ард олон монголчуудаа!
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    1 цаг 43 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    5 цаг 44 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    7 цаг 8 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    8 цаг 40 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    9 цаг 27 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    9 цаг 43 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    9 цаг 50 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    10 цаг 8 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    10 цаг 38 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    11 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    11 цаг 42 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    11 цаг 43 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    11 цаг 46 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    12 цаг 29 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    12 цаг 36 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    12 цаг 42 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    13 цаг 30 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    14 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    14 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК