зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Жигжид: Бензин, түлшинд онцгой албан татвар ноогдуулна

2015-5-28
0
ЖИРГЭХ

        Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо.

 

Тэрээр “2015 он гарснаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг УИХ-аар шийдүүлэх шийдвэрийг гаргуулсан. Цаашдаа Монгол Улс хэдэн хувь эзэмших тухай асуудлууд үлдээд байгаа. Энэ чиглэлээр хөрөнгө оруулагч талтай манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг яриа хэлэлцээр явуулж байна. Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулсан байгаа. Энэ бол стратегийн ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод улс 50 хүртэл хувь эзэмших, хувийн хэвлийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын 34 хүртэлх хувийг нь улс эзэмших заалт байдаг. Үүнтэй дүйцүүлээд стратегийн ордын хувьд ашигт малтмал ашигласны тусгай төлбөр гэдэг ухагдахууныг гаргаж ирсэн” гэлээ.

 

Түүнчлэн “Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа хууль гэж хардаг. Урсац бүрэлдэх эхийн хувьд хамгаалтад авна гэдэг зарчим баримтална. Ойн сан бүхий газар бол ойн хуулиараа асуудлыг шийдэх, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хувьд бүсийг нь шинэчлэн тогтоогоод дотор нь холбогдох арга хэмжээг нь авч, нөхөн сэргээлт хийнэ гэсэн үндсэн зарчмууд тусгасан. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны 30 хувийг нь  орон нутагт хувиарлах боломж нээгдэж байгаа. 30 хувиа 100 хувь гэж авч үзвэл түүний 70 хувийг нь нийслэлд, 20 хувийг нь аймагт, 10 хувийг нь сумд нь хувиарлахаар зохицуулалт орж ирж байгаа юм. Ингэснээр уул уурхайг орон нутагт хөгжүүлэх нөхцөл бололцоог нь хангах хууль эрх зүйн орчин бүрдэж байна” гэв.

 

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хийсэнтэй холбогдуулаад нэлээд олон талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж ажиллаж байгаа аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газраар оруулж, холбогдох шийдвэрийг нь гаргуулдаг байна.

 

Тухайлбал, “Увс 1”, “Хэрлэн тохой XXVIII” зэрэг талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Мөн “Богд IV” “Онги V” талбайд “BG group”-тэй хамтран ажиллахаар болсон байна.

 

Бензин түлшинд онцгой албан татвар тогтоох асуудал шийдэгдсэн гэв. Ингэснээр улсын төсөвт 222 тэрбум төгрөг хуримтлагдах төсөөлөлтэй байгаа гэлээ. Энэ хуримтлагдсан мөнгийг цалин хөлсөнд ашиглах боломж нээгдэж байгаа аж. “Монгол Улсын нийт нутаг дэсгэрийн 71,5 хувьд нь хайгуул болон ашиглалт хийхийг хориглосон байгаа. Бид үлдсэн 19,9 хувь буюу 31 сая га  талбайд хайгуулын тусгай зөвшөөөрөл олгохоор судалж гаргаж ирсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхдөө өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар өгч байгаа. Мөн шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр ажилласан байгаа.

 

Монгол улсын нутаг дэвсгэрийн 13,4 буюу 20,9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 234 тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Энэ үйл ажиллагаа явагдсантай холбогдоод улсын төсөвт тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 13,2 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөр 510 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс 531 сая, өргөдлийн дугаар, цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 748 сая төгрөг тус тус улсын төсөвт орсон байна.   Монгол улсын нутаг дэвсгэрийн 6,5 хувь буюу 10,2  сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгоно. Нийт найман талбайд олгохоор зарласан. Хоёр талбайд 7 аж ахуйн нэгж санал ирүүлсэн. Үлдсэн зургаан талбайд санал ирээгүй” гэлээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 04-ны өдрийн 2016 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Үүний дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 26-наас хойш 50 талбайд зургаан удаа сонгон шалгаруулалт явуулсан.

 

Монгол Улсын геологийн салбарын үйл ажиллагаа бол уул уурхай эрдэс баялагийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ салбарыг хөгжүүлснээр улс орны эрдэс баялагийн нөөцийг тогтоох, нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд хоёр төрлийн судалгааний ажлыг тогтмол явуулж байна. 1:50000 масштабын геологийн зүураглал, ерөнхий эрлийн ажил, 1:200000 масштабын иж бүрдэл зураг зохиох ажил юм. Энэ ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг. 1:200000 масштабын иж бүрдэл зураг зохион ажил бол нийт нутаг дэвсгэрийн 82 хувийг хамарсан. Үүнийг 100 хувьд хүргэхээр төлөвлөж байна. 1:50000 масштабын геологийн зүураглал, ерөнхий эрлийн ажил нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг хамарсан үүнийг 2016 оны дунд үед 41 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Геологийн хайгуулд жил бүр улсаас хөрөнгө хувиарладаг. 2013 онд 7.3 тэрбум төгрөг, 2014 онд 10 тэрбум, 2015 онд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

Оюутолгой төсөл олны анхаарлын төвд байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг сүүлийн 3 сарын хугацаанд эрчимтэй ажилласны үр дүнд энэ сарын 18-ны өдөр Дубай хотноо Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын талаас “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК компани, хөрөнгө оруулагч талтай гарын үсэг зурсан. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаарх санал зөрүүтэй байсан асуудал болон хөрөнгө оруулалтын гэрээний зарим тодорхой бус байсан заалтуудыг ойлгомжтой болгож, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх боломж бүрдсэн. Улмаар Монгол Улсын эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлсэн. Энэ төлөвлөгөөгөөр Оюутолгой төслийн нийт орлогын 54 орчим хувийг Монголын тал хүртэхээр болж, тус компанийн санхүү, үйл ажиллагнаанд Монголын тал хяналт тавих тогтолцоог бий болгож, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед гурван хувь байхаар тогтсон. Мөн 4.2 тэрбум ам.долларыг төслийн зээлд зарцуулахаар тохирсон байна.

 

Нүүрсний салбарын зах зээл уналттай байгаатай холбогдуулан Уул уурхайн сайддын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг 14 хоног тутамд хуралдаж, голлох үйлдвэрлэгч, экспортлогчидод тулгамдаж буй асуудлыг судлан, гарц шийдлийг олох ажил зохион байгуулж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын дагуу тооцох авах болсон. Мөн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний гаалийн коджилтийн ажлыг ГЕГ-тай хамтран хийсэн. Одоо Нүүрс хөтөлбөр боловсруулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцож авах Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-т хүргүүлэх, нүүрсний зах зээл, экспортод учирч байгаа хүндрэлийг судлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

 

Манай салбарын бас нэг томоон ажил бол газрын тос, уламжлалт болон уламжлалт бус тосны эрэл хайгуул, олборлолт юм. Монгол Улс 1990 оноос хойш газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын талбайг ялгах эрлийн ажлыг хийсэн. Үүний үр дүнд нийт 31 талбайг ялгаж, одоогоор 2 талбайд олборлолт хийж байна. Жилд нэг сая тонн орчим газрын тос олборлож, БНХАУ руу гаргаж байгаа. 2014 оноос өмнө эрлийн тав, 2014 оноос хойш эрлийн 11 талбайд гэрээ хийсэн. Уламжлалт газрын тосны судалгааны чиглэлээр 2013 оныг дуустал 9.7 сая ам.доллар зарцуулж хэд хэдэн ажил хийсэн. 2014 онд  2 сая ам.доллараар эрэл хайгуулынэ ажилд зориулдсан. Энэ онд 9975 физик цэгт хүндийн хүчний судалгаа хийх, эрлийн ажилд 6.4 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн.

 

Нүүрсийг хийжүүлэх ажил бол бидний хийх гол зүйл. Нүүрсийг бол 4 хэлбэрээр ашиглах бодлого барьж байгаа. Нэгдүгээр байгальд байгаа түүхий нүүрсийг дотооддоо ашиглахын зэрэгцээ гадаадад эскпортлоно. Хоёрдугаарт, нүүрсийг хагас боловсруулах буюу угааж баяжуулан экспортод гаргах юм. Гуравдугаарт, гүн боловсруулалт хийж, нүүрснээс байгалийн хүү, шатахуун гаргаж авах ажлыг хийнэ. Дөрөвдүгээрт, нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станци барьж, түүгээрээ орон нутагаа эрчим хүчээр хангахын зэрэгцээ тодорхой хэсгийг нь эскпортод гаргах гэсэн үндсэн зорилго тавин ажиллаж байна. Энэ дотроос нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр БНХАУ болон ЯПон, БНСУ зэрэг технологийн өндөр хөгжилтэй оронтой хамтран ажиллах хэлэлцээ хийж байгаа. Үүний нэг нь 2013 оны 10 сард БНХАУ-тай хамтран Нүүрс хийжүүлэх Санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш Хятадын хөгжил дэвшил, шинэчлэлийн хороо, Уул уурхайн яам хооронд Санамж бичиг байгуулсан. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотыг нүүрсний хийгээр хангах Хотын хий төслөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Төмрийн хүдрийн экспортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Манай улс жил 10 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргах боломжтой гэж үздэг. Зөвхөн төмрийн хүздэр хэлобэрээр нь экспортод гаргахаас илүү дотооддоо боловсруулах, ган үйлдвэрлэх бодлого барин ажиллаж байгаа. Төмрийн хүдрийг экспортлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн гэрээний үнэд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах болсон. Түүнчлэн Монголын ган нэгдэл, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоог БНХАУ-ын холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллаж ирсэн.

 

Шинэ Засгийн газрын байгуулагдаж, цацраг идэвхит ашигт малтмалыг Уул уурхайн яам харъяалах болсон. Монгол Улсад бол цацраг идэвхит ашигт малтмал хайх, ашиглах 56 тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс хайгуулын 54 ашиглалтын хоёр зөвшөөрөл байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгж байгаагийн 12 нь гадаадын 3 нь дотоодын хөрөнгө оруулалттай байна. Ураны 12 ордын хэмжээнд 128 мянган тонн геологийн нөөц, 1.5 сая тонн таамаг нөөц тогоосон байна.

 

Манай салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур юм. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ний 18.7 хувь, эскпород гаргаж буй бүтээгдэхүүний 83 хувь, улсын төсвийн орлогын 21.9 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас татварын орлого байдлаар улсын төсөвт 1 их наяд 346 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн ашигт малтмалын газар 44.6 тэрбум, Газрын тосны газар 288.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 

Цаашид уул уурхай, эрдэс баялагийн салбарт хэд хэдэн зүйл хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тосны хуулийг шинэчлэн найруулсантай холбогуудлан голлох бүтээгдэхүүний талаар хөтөлбөр боловсруулах шаардлагатай болсон. Үүний дагуу Зэс, Төмөр, Алт, Нүүрс, Жонш, Цайр-холимог металл, Газрын ховор элемент гэсэн хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Түүнчлэн, Үндэсний геологийн алба байгшуулах, Эрдэс баялагийн бирж байгуулах, эрдэм шинжилгээний байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зэрэг ажил хийхээр төлөвлөж байна гэлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Нефтийн үйлдвэр барих  асуудал ямар түвшинд  явж байгаа бол. Дарханд баригдах газрын тосны үйлдвэрийн төсөл яагаад  зогссон бэ?

 

-Нефьт боловсруулах үйлдвэр нь шинэ Засгийн газрын зохион байгуулалтаар аж үйлдвэрийн яаманд харьяалагдаж байгаа. Тиймээс манай яамнаас бүх асуудал Аж үйлдвэрийн яаманд шилжсэн. Өнгөрсөн хугацаанд Японы хамтын ажиллагааны хүрээнд жилд  хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгаа хийгдсэн.  Энэ талаар зураг төсөл нь хүртэл бэлэн болсон. Гэхдээ хоёр шалтгааны үндсэн дээр энэ  төсөл хэрэгжээгүй, зогссон. Нэгдүгээрт, төсөвт өртөг нь бидний төсөөлж байсан өртгөөс маш их хэмжээгээр нэмэгдсэн. Хоёрдугаарт, Монгол Улсад олборлож байгаа түүхий тосон дээр түшиглэж, нефтийн үйлдвэр барих хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн. ҮАБЗ-өөс Монголд олборлож байгаа түүний тосоо шууд ашигла гэсэн нөхцөл тавьсан. Гэтэл “Дархан-Уул аймаг, Дорнодын Тамсаг хоёрын хооронд шууд шугамаар холбоход 1000 км зайтай. Үүнийг яаж холбох вэ гэдэг асуудал эдийн засгийн хувьд үр ашиг муутай. Энэ бүхнийг харгалзаад дээр төсөл зогсонги байдалд орсон. Аж үйлдвэрийн яамнаас зүүн, өмнөд, баруун бүсэд газрын тосны үйлдвэр барих судалгаа хийсэн. Эхлээд өмнө бүсдээ газрын тосны үйлдвэр байгуулах чиглэлээр  эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байна. Сэдвийн хувьд залгамж холбоо  уламжлалыг  хадгалж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 

 

-“Мон-93” бензинийг яагаад нийлүүлэхээ больсон бэ. Үнэ өртөг өндөр байв уу?

 

“Мон-93” бензин орж ирэхгүй болсон шалтгаан нь зах зээлийн үнэтэй холбоотой.  ОХУ-тай бид  тогтвортой, удаан хугацааны туршид маш сайн үнийн хэлэлцээр хийж чадсан.  Энэ нь Мон-93 бензинээс хямд  үнэтэй авах хэлэлцээ байсан гэж ойлгож байна. Тийм учраас ОХУ-аас хямд бензин аваад хэрэгцээгээ хангаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь нийт олборлож байгаа газрын тосныхоо хэмжээтэй уялдаад хувь харьцаа нь өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл манай газрын тосны олборлолтын хэмжээ их болох тусам, хувь нэмэгдэж, бага байвал багасна. Энэ нь нөгөө тал бүх хөрөнгө оруулалтаа хийж, эрсдлийг нь даадаг.  Харин манай зөвхөн зөвшөөрөл өгдөг. Энэ зарчим дээр тулгуурласан гэрээ. Өнөөдрийн байдлаар манай авах хувь 24 хувь байгаа.  Өнөөдрийн байдлаар гэрээ хэлэлцээр ямар хэмжээнд яригдаж байгааг мэдэхгүй байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • bataa (66.58.202.234)
    jigjidiig shudarga sain hyn gej olon jil bodoj yavsan hymyys iim hyn bsnyg ni odoo medlee dee.er ni ene hyn aristai nohdyydeer mongol dyyren bsn umuu esvel shunaltainuud ni ingeed mal bolood ner nyyree udam sudraa baasand hutgaad bn uu
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.11.14)
    Өөрийн чинь толгойг Монгол улсын газар нутаг гэж бодвол чи ч мөн их шарх сорвитой хүн танихын аргагүй,чиний толгойг гадныхан дураараа сийчиж байхаар болсноо мэдэж байна уу.Газрын баялагын ашгаас нь сум орон нутагт нь өгч сум орноо хөгжүүлэхэд нь зарцуулна гэж битгий ядарсан иргэдээрээ тоглож толгойг нь угаа л даа.Ажилгүй орлого мөнгөгүй иргэд чинь мөнгөтэй болохын тулд гадныханд газар нутгаа ухуулах шийдвэрийг гаргах болно шүү дээ Өөрөө л болж байвал маргаашаа ирээдүйгээ үр хүүхэд ач зээ гуч нараа хэрхэн амьдрах талаар бодох ч үгүй шүү дээ.Буруу шийдвэр гаргаж гадны гар хөл болж байхаар,сайдаасаа сайн дураараа огцор
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    10 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    33 мин
  • Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
    37 мин
  • Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
    48 мин
  • Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
    53 мин
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 15 мин
  • Хувирал: Огтлолцох цаг
    1 цаг 15 мин
  • Төрийн банк: Модыг мод(а) болгоё
    1 цаг 43 мин
  • Түүхэн дэх хамгийн шилдэг Монгол сагсанбөмбөгчид: Хичээсэн, амжилтад хүрсэн, одоо оргил руу тэмүүлж буй залуус
    1 цаг 51 мин
  • УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 59 мин
  • Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    2 цаг 7 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    2 цаг 12 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ
    2 цаг 22 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 27 мин
  • Сайн дураараа амьдралаа ДУУСГАХ үйлчилгээ
    2 цаг 32 мин
  • "Мазаалайтай номын баяр"-ын тухай таны мэдэх ёстой БҮХ зүйл
    2 цаг 32 мин
  • Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
    2 цаг 33 мин
  • PGL Astana 2025: "The MongolZ" баг "NAVI"-г хожиж, 3-0 харьцаатайгаар плей-оффт шалгарлаа
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, ялимгүй цас орно
    2 цаг 45 мин
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 47 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК