Зарим хүмүүс зэрлэг амьтны эд эрхтэнг биед сайн хэмээн идэх нь бий. Тэгвэл амьтаны эд эрхтэн хүнийг эмчлэхгүй гэдгийг ЭЦА-аас анхааруулжээ. Тодруулбал, зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг аж. Тухайлбал, тарвага нь элэгний өвчин үүсгэгч гепатит Е вирусыг тээдэг байна.