Цаг уурын байгууллагаас ирэх арав хоногийн цаг агаарын ерөнхий төлөв мэдээг гаргажээ.
26-30-ны хооронд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 9 дүгээр сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 02-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
27-30-ны хооронд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 09 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
26, 27-нд бага зэргийн аадар бороо, 29,30-нд бороо орно. Дуу цахилгаантай. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
27-30-ны хооронд сэрүүсч шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, бусад хугацаанд дулаахан шөнөдөө +8...+11 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.