Өнгөрөгч Даваа гаригт өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хурлын үеэр хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн талаар танилцуулсан.
Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан "Долоо хоногийн хугацаанд 2542 хүнээс гурван долоо хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга авахад 63 хувь нь дэмжсэн гэсэн юм.
Үүний дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны Даваа гаригаас эхлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцох ёстой.
Гэвч иргэдээс тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулахыг дэмжих эсэх санал асуулга авсантай холбоотойгоор өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны Даваа гаригт тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Санал асуулгыг өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний 00:00 хүртэл авчээ.