Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны зөвлөл Л.Гантөмөр сайдыг хууль бус томилгоо хийсэн гэж үзжээ

2015-6-08
0
ЖИРГЭХ

     Үндэсний хэмжээний хамгийн том сургууль болох МУИС гэх том айл өнгөрсөн жилжингээ хэрүүлтэй өнжсөн. Сургууль нэгтгэх, нэгтгэхгүйгээс эхлээд шинэчлэл хийх хийхгүй байх, салбар сургуулиуд, тэр дундаа МУИС-ийн захирлын томилгоо хүртэл үүнд багтсан. Гэтэл түр намжаад байсан захирлын томилгооны асуудал дахин сөхөгдлөө.

 

        МУИС-ийн Багш нарын холбоо сургуулийнх нь захирлыг хууль бусаар томилсон гэх гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргасан байна. Холбооны зүгээс “БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн тушаалаар 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр МУИС-ийн захирал А.Галтбаярыг ажлаас чөлөөлж, оронд нь Р.Бат-Эрдэнийг шууд томилсон. Уг нь төсөвт байгууллагын дарга, эрхлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах хуультай. Гэтэл салбар яамны сайд нь хуулиа зөрчөөд шууд томилгоо хийсэн” гэж үзжээ. Тиймээс Л.Гантөмөр сайдын энэ томилгоо хууль зөрчиж байгаа эсэх талаар Төрийн албаны зөвлөлд хандсан байна.

 

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн сарын 26-ны өдөр энэ хариултыг ирүүлжээ.

ТАЗ “Төрийн үйлчилгээ, албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын дагуу төсөвт байгууллагын дарга эрхлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах журам үйлчилж байгааг анхааруулсан. Гэтэл томилгооны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймд МУИС-ийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг үүрэг болгож байна” гэжээ.

 

Тиймээс МУИС-ийн багш нарын эсэргүүцэж буй, захирал Р.Бат-Эрдэнийг хууль бус томилгооноос чөлөөлж дахин МУИС-ийн захирлыг шинээр сонгох асуудал хэлэцэгдэх нь ойлгомжтой боллоо.

 

Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөрт хууль бус томилгоо хийж Монголын хамгийн том төрийн сургуулийг үймүүлсэнд нь ямар хариуцлага тооцохыг ард түмэн харж байна.

 

БАГШ НАР VS ЗАХИРАЛ Р.БАТ-ЭРДЭНЭ болсны шалтгаан

 

МУИС-ийн багш нар Р.Бат-Эрдэнэ захирлыг асар их эсэргүүцэж байна. Тус сургуулийн багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэнгийн ярьснаар уг хууль бус захирлыг эсэргүүцэхээс өөр аргагүй дараах нөхцөл байдал үүсчээ.

 

1. Өмнө нь оюутнууд мэргэжлээ сонгож элсээд тэр мэргэжпийнхээ дагуу 4 жил сурдаг байсан. Гэтэл одоо ерөнхий боловсролын сургууль, коллеж шиг эхний жил бүх оюутан ерөнхий хичээл үздэг болчихсон. Эхний жил 90 гаруй хичээлээс сонгож үзнэ. Дараагийн жил авсан оноогоороо уралдаад хүссэн ангидаа орно. Оноо чинь хүрэхгүй байна гээд огт сонирхдоггүй ангид нь оруулах нөхцөл бүрдчихсэн.

 

2. МУИС-ийн шинэчлэлд багш нарын саналыг огт тусгаагүй. Ерөөсөө л дээрээс даалгасан шинэчлэлийг хийх ёстой гэдэг хандлагаар ажиллаж ирсэн.

 

3. МУИС-ийн харьяанд байсан Улаанбаатар их сургуулийг Засгийн газрын тогтоолгүйгээр салбарын сайд нь дур мэдээд гаргачихсан. Гэтэл тэр сургууль магистр, докторын сургалт эрхлэх л зөвшөөрөлтэй байсан. Өөрөөр хэлбэл бакалаврын сургалт эрхлэх зөвшөөрөлгүй сургууль руу 300 гаруй оюутан явуулчихсан. МУИС-д элссэн 300 гаруй хүүхэд Улаанбаатар хотын их сургуульд ямар дипломтой төгсөх нь эргэлзээтэй л сурч байна.

 

4. МУИС-д МХЕГ-аас шалгалт хийгээд оюутан шилжүүлэх, төгсгөхдөө удирдлага ийм, ийм алдаа гаргажээ гээд дүгнэлтийг өнгөрсөн оны 6 сард гаргасан. Тэгтэл өнөөг хүртэл Мэргэжлийн хяналтын газрын даалгасан актыг биелүүлээгүй.

 

5. 2014 элсэлтээр тусгай зөвшөөрөл аваагүй 5 мэргэжлээр элсэлт зарлачихсан. Жишээлбэл тухайн үед зарласан Био инженер бэлтгэх хөтөлбөр өнөөг хүртэл батлагдаагүй. Био инженерийн ангид сурна гээд хууртагдаад элсчихсэн, нэгдүгээр курст сурч байгаа оюутан яах билээ.

 

6. Өнгөрсөн хавар гаргасан энэ алдаагаа энэ жил дахиад давтаж байна. Өөрөөр хэлбэл, магистр докторын хөтөлбөрөө зарлахдаа БСШУЯ- ны “Магистр, докторын хөтөлбөрт баримтлах нийтлэг шаардлага”-ыг зөрчсөн хөтөлбөрөөр элсэгчид авчихсан. Магистр, докторт сурч байгаа оюутнууд төгсөхөд манай сургуулийн хөтөлбөрийг хүчингүй болгочихвол хариуцлагыг хэн хүлээх билээ.

 

Жил бүр 5000 орчим оюутан элсүүлдэг Монголын үндэсний хамгийн том сургууль дээр дороо хөлөө олохгүй хагаралдаж байна. Хууль бус захирлыг халж шинээр захирал сонгон шалгарууллаа гэхэд өнгөрсөн хугацаанд гарсан энэ алдаануудыг хэн засч, хэн хариуцлага хүлээх нь бодох асуудал юм. Хууль зөрчиж захирал томилсон Л.Гантөмөр сайд, захирлынхаа үүргийг биелүүлэхдээ хууль зөрсөн Р.Бат-Эрдэнэ захирал нарт хэзээ хариуцлага тооцох вэ?

Г.Үжин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Даваа-Очир багш (112.72.13.173)
    Уг нь хамгийн зөв шийдвэр. Хууль хааяа хөгжлийн тушаа болох юм даа. Ер нь энэ сайдын дээд боловсролын салбарт хийсэн бүхэн маш зоригтой, үр дүнтэй шийдлүүд шүү. Ялангуяа тэр 800 хол давсан замбраагүй мэргэжлийг цэгцэлж 180 болгосон нь маш чухал амжилт.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • ШОУ ШОУ (112.72.13.173)
    Худлаа хууль мууль яриад цаанаа Гантөмөрийг харлуулах улс төрийн шоу л байгаашд. Угаасаа Бат-эрдэнэтэй зэрэгцэх мэдлэг туршлагатай хүн дээд боловсролын салбарт байхгүйг бүгд мэдийшд. ШОУ ШОУ
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.66)
    Гантөмөр өөрөө боловсролын мэдлэггүй дээр нь түүний багийнхан бас таг. Улс орны боловсролоор ёстой тоглосон шиг болж байна. Гантөмөр өөрийн гарын дорх нөхдөөр сургуулийн удирдагыг сольж бужигнуулсан. Түүний нэг Багшийн их сугуулийн захирал Мөнхжаргал. Энэ нөхөр маш их мөнгөний сонирхолтой хүн. Хөтөлбөр шинэчлэх нэрээр хувийн дансандаа асар их мөнгө төсвөөс төсөл нэрээр авч завшсан үрэн таран хийсэн гэх зэргийн булхайтай юм тун ч их дээ.
    2015 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (112.72.13.139)
    БСШУЯ ныханд өөрсдийн бүтээсэн Дунд боловсролын гэрчилгээ чинь яагаад дандаа батлуулж байдаг хүнд итгэгдэхээ больсон бичиг вэ гадаад улсад итгэгдэхээр юм өгчиж болдоггүй юм уу лайтай юм
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • ма (103.26.195.158)
    АН-хан хүмүүсийг өөрсөд шигээ энд тэнд бөгс долоогоод л юу ч хийхгүй хоолоо олж иддэг гэж боддог юм. Ялангуяа энэ Боловсролын Яамнд байдаг хэдэн сагсуу юмууд.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • hi (122.201.22.37)
    Odoo ene bugdiig neg mur bolgoh cag ni bolson.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Наад товариш бол Сайханбилгийн шахааны хун. Гантоморийг дээрээс дарамтлаад томилуулсан бгаа
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (103.9.90.225)
    gantumur huud hariutslaga tootsoj ogtsruulah heregtei.
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.163)
    hairan surguuli yairan
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.170.68.19)
    TAZ s zohion bguuldag dargin sonson shalgaruulalt yamarch hereggui bieldeggui. 2,3 t orson humuus ter darga soligdvol daraagin huniig sanal bolgono gesen huulitai ch hezee tegj bgaagui.tegehleer songon shalgaruulalt gej enee,teree bolj humuusiig uimuulhee boli
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • үнэнч (112.72.11.67)
    Лав л ховд их сургуулийн захирлыг бас шууд томилсон шүү дээ. Томилогдсон хүн нь сургуулиа яаж удирдаж байгааг ТАЗ,яам тамгын газар нь мэдэрдэг юм уу.Заавал өргөх бичиг, гомдол саналаар ажлаа явуулдаг ханахын ёс вэ?
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.22.201)
    ЭНЭМУУ БАЛАЙРСАН САЙДАА ЗАЙЛУУЛААЧЭЭЭЭЭЭЭ
    2015 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    12 цаг 2 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    15 цаг 57 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    16 цаг 2 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    16 цаг 5 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 8 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    16 цаг 17 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    19 цаг 25 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    Уржигдар 15 цаг 52 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Уржигдар 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Уржигдар 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Уржигдар 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Уржигдар 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Уржигдар 12 цаг 37 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК