Үерийн дараа элдэв халдварт өвчний тохиолдол нэмэгддэг тул айл өрх, иргэд та бүхэн дараах эрүүл ахуйн зөвлөмжийг дагаж өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.
- Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах;
- Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх;
- Хог хаягдал, бохир лаг шаврыг цэвэрлэхдээ усны гутал, нүдний шил, амны хаалт, ахуйн зориулалтын цэвэрлэгээний бээлий өмсөх, цэвэрлэгээ хийж дууссаны дараа бохир хувцас, хэрэгслийг угааж цэвэрлэх;
- Гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ орохдоо заавал тайлах;
- Хөрсний халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
- Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах;
- Гудамж талбайд үхсэн амьтанд хүрэхгүй, оролдохгүй байх, хариуцсан мэргэжлийн байгууллагад хандан түргэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх;
- Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх;
- Үер болсон газрын булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;
- Ус нөөцлөх савыг ойрхон давтамжтай угааж цэвэрлэх, бохирдохоос сэргийлэх, тагтай байлгах;
- Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгах;
- Хоол хүнсний сав суулга, хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх (аяга таваг угаагч шингэнээр угаасны дараа, цэвэр усаар зайлах, буцалгаж халдваргүйжүүлэх);
- Гарын ариун цэвэр сайтар сахих, бохирдсон тохиолдол бүрт, жорлон ариун цэврийн өрөө орсны дараа, хоол хүнс бэлтгэх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах;
- Үерийн усаар бохирдсон гэр ахуйн эд зүйлс, хувцас хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх;
- Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах