Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуу болон нийтийн эзэмшил газар дур мэдэн байршуулсан 293 ТҮЦ-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дүүргийн найман байршилд 18 ТҮЦ дахин байршуулсан зөрчил гарсан юм. Иймд дүүргийн холбогдох төрийн байгууллагууд хамтарсан долоон ажлын хэсэг дүүргийн найман байршилд ажиллаж, дахин тавьсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж дууслаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ дахин байрлуулсан 5 иргэн өөрсдөө нүүлгэн шилжүүллээ.
Баянгол дүүрэгт ТҮЦ чөлөөлсөн байршлууд:
• 5-р хороо, 3-р эмнэлгийн автобусны буудал-2 ТҮЦ,
• 16-р хороо, Модны 2 автобусны буудал-1 ТҮЦ
• 16-р хороо, Баруун 4 зам автобусны буудал-1 ТҮЦ,
• 17-р хороо, Модны 2 автобусны буудал-2 ТҮЦ
• 20-р хороо, 5 шар автобусны буудал-2 ТҮЦ
• 20-р хороо, Сүлжмэл автобусны буудал-1 ТҮЦ
• 24-р хороо, Алтай хотхон автобусны буудал-1 ТҮЦ
• 29-р хороо, Хархорин автобусны буудал-2 ТҮЦ
• 29-р хороо, Саппоро автобусны буудал-1 ТҮЦ
• 29-р хороо, Цамбагарав автобусны буудал-1 ТҮЦ
• 29-р хороо, Эрчим хүчний гудамж Говь-2 автобусны буудал-1 ТҮЦ,
• 32-р хороо, Хорооллын эцэс автобусны буудал-1 ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүлээд байна.
Сэтгэгдэл (1)