Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийн боловсруулалтын явцыг мэдээллээ.
Тэрбээр "2026 оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсролд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулж байна. 2026 оны Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирсэн. Үүнд 11,3 их наядын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг тодотгон хянаж 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ" гэв.