Цаг үеийн асуудлаар Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлд сургууль цэцэрлэгийн 139 барилга, байгууламж баригдаж байгаа. Одоогоор 15 барилга нь ашиглалт ороод, есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээн авахад бэлэн болсон. Энэ онд багтаагаад 20 барилгыг ашиглалтад оруулна. Ингэснээр бид энэ намар 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжыг нэмэгдүүлж байна.
Дараа жил дахин 30 сургууль барих газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд явж байна. 2027, 2028 гэхэд нийслэлд сургуулийн хүртээмж, анги дүүргэлт хэвийн хэмжээнд очно. Сургуулиудын өвөлжилтийн бэлтгэл ажил, анги засвар 82 хувьтай байна. Сургууль цэцэрлэгийн шугам сүлжээний ажил 56 хувьтай явж байна" гэв.