БАРИМТ 1
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн 1.3 га талбайн дээр нь 3141 ам.метр ногоон байгууламж, 340 мод бургас, сандал, саравч, ил театр хэсэг, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн.
БАРИМТ 2
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн 3 давхар, тусдаа зоорийн давхар бүхий оффис, 109 машины дулаан зогсоол, инженерийн дэд бүтцийн иж бүрэн хийцлэлтэй.
БАРИМТ 3
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажлыг 12 дугаар сард дуусгах гэрээтэй. Харин 3 давхар үйлчилгээний төвийн барилгын ажлыг 10 дугаар сарын 15-нд дуусгана.
БАРИМТ 4
“Урт цагаан” төслийн нийт талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж байна.
БАРИМТ 5
Хотын төвд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дутагдалтай байдаг учир иргэдийн саналын дагуу Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн, дулаан зогсоолыг цогцоор нь барьж, нийт ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
БАРИМТ 6
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн зай талбайгаар харьцангуй бага боловч олон улсын ангиллаараа залуучууд, гэр бүлд зориулсан Рио Тинтогийн цэцэрлэгт хүрээлэнтэй адил төлөвлөлттэй.
БАРИМТ 7
Хотын төвд анх удаа 300 метр урт үргэлжлэх, 7400 метр квадрат талбайд орчин үеийн дулаан гараашийг сүүлийн үеийн тоноглолтойгоор барьсан.
БАРИМТ 8
Урт цагааны далд гарааш нь агааржуулалт, галын иж бүрэн системтэй, цахилгаан машины цэнэглэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн машинаа тавихад тохиромжтойгоор зай талбайг шийдэж өгсөн.
БАРИМТ 9
Хуучин Урт цагааны нийт талбайг 2 дахин ашиглаж, В1 давхартаа болон түүний дээд давхарт аль алинд нь бүтээн байгуулалт хийсэн.
БАРИМТ 10
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэн нь зөвхөн цэцэрлэгт хүрээлэн төдийгүй 3 давхар үйлчилгээний төв, доороо 109 машины зогсоолтой Барилгын хөгжлийн төв, мэргэжлийн олон экспертээр баталгаажуулсан төсөвтэй.