зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт

2025-8-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монголын хөгжмийн ертөнцөд шинэ эргэлт хийдэг ховорхон уран бүтээлчдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа 1967 онд Улаанбаатар хотноо төржээ. Тэрбээр өдгөө 58 настай. 

БАРИМТ 2

Тэрбээр нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байв. Т.Ариунаа багадаа ихэд даруухан хүүхэд байсан гэдэг. Хичээлдээ нэлээд сайн, хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн байжээ. 

БАРИМТ 3

Бага байхаасаа л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ. Анх 15 настай охин “16 нас” дуугаараа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд түрүүлж 1980- аад оны үеийн  дунд сургуулийн сурагчдын “шүтээн” болсон юм.

БАРИМТ 4

Мөн “16 нас” дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм. Ийнхүү тэрбээр 1983 онд эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн Алтан фондод дуугаа бичүүлсэн. 

БАРИМТ 5

Тэрбээр 10 дугаар ангийн сурагч байхдаа л сонингийн нүүрийг зургаараа чимж явсан. Тухайлбал, “16 нас”, “Цэнхэр аялал”, “Сурагчийн жил”, “Сүүлчийн хонх” зэрэг дуу нь Үндэсний телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгийн үзэгчдээс үргэлж захиалгыг авдаг байв. 

БАРИМТ 6

Т.Ариунаа “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” гэсэн Монголын орчин цагийн урлагийн хоёр том хамтлагийн гишүүн байсан. Тодруулбал, тэрбээр 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагийн гишүүн болсон. Тухайн үед “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баян Монгол” чуулгатай хамтран 18 аймгаар аялан тоглолт хийж байжээ. 

БАРИМТ 7

Ийнхүү 1986 онд  “16 нас” нэртэй пянзаа гаргасан юм. Монголдоо хамгийн анхны пянз гаргаж байсан бие даасан дуучин болж байв.  Энэ нь Соёл-Эрдэнэ хамтлагтай хамтран тоглосон пянз байжээ. 

БАРИМТ 8

Тэр жилээ буюу 1986 онд Болгар улсын дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар явжээ. Эргэж ирэхдээ багын даруухан зангаа гээж, гал цогтой дуучин болчихсон байв. Тэрбээр бие даасан уран бүтээлээ 1990-ээд оноос хийж эхэлжээ. 

БАРИМТ 9

1989-1990 онд буюу оюутан ахуй цагтаа дуучин Т.Ариунаа Югослав улсад орой болгон дуулж 100-500 маркаар цалинждаг байжээ. Анх удаа маркаар цалинжиж байсан монгол дуучин. Дээд тал нь 1000 марк хүртэл цалин авч байсан. 

БАРИМТ 10

1995 онд Т.Ариунаагийн хамгийн анхны клип болох Амласан хайр дууны клипний  зардлыг түүний аав хувиасаа гаргаж байжээ. Нийт 1000 доллараар бүтсэн тус клипийг “On and Off” продакшн бүтээсэн байна. Мөн 1996 оноос хойш бүжигчидтэй хамтарч эхэлжээ. Анхны бүжигчдийн нэг нь MMP Түвшин байв. Тэр бүх тоглолт дээрээ өөрийн бүжигчидтэй бүжиглэсээр ирсэн юм.

БАРИМТ 11

Тэрбээр хамгийн анхны цомгоо 1996 онд “Эрос №1” хэмээх нэрэйгээр гаргасан юм. Цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадсангүй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нэлээд амжилт авчирсан. Анхны цомгоо гаргаснаас хойш “non stop”-оор ажиллаж эхэлсэн. 1997 онд “Зөвхөн чиний тухай” гэсэн хоёр дахь бие даасан цомгоо гаргав.

БАРИМТ 12

Харин 2001 онд “Чи минь” хэмээх хамгийн алдартай цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Нарны хаан хүүхэд”, “Санааны чимээ”, “Аялгуу чиний увидас”, “Чи минь” зэрэг одоо ч аялагддаг дуунууд нь орсон юм. Түүний дараа жил буюу 2002 онд “Хаврын шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life” хэмээх хоёр цомгоо гаргасан юм. Мөн дууныхаа клипэнд нэлээд шинэчлэлтийг авчран барууны өнгө аясыг нэвтрүүлж өгсөн нь олонд их таалагдсан. 

БАРИМТ 13

Тэрбээр 2003 оны аравдугаар сарын 30,31-нд, 11 дүгээр сарын 1, 2-нд “Миний шинэ орон зай” тоглолтоо тоглосон. Мөн Югослав, Япон, Солонгос, Америк зэрэг орноор аялан тоглолт хийж байсан. 

БАРИМТ 14

Тухайн үед Өвөр Монголд “Талын монгол айл” дуу хамгийн олон сонсогчтой дуу болж, хит болж байв.  Өвөр Монгол айлд ороход “Талын монгол айл” дуу байхгүй юм биш биз дээ гэдэг яриа ч гарч байсан гэдэг. 

БАРИМТ 15

Монголын дуу хөгжмийн ертөнцөд хамгийн анх “агаарт ниссэн” дуучин болж байв. Тэр 2000 оны “Чи минь” тоглолт дээр агаарын үзүүлбэр үзүүлж байсан юм. 

БАРИМТ 16

1997 онд “Ариун сэтгэл сан” гэх хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн Төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулжээ. “Ариун сэтгэл сан” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа, анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүрэн хэмжээний тоглолт хийж байснаараа Монголдоо анхдагч болсон юм. 

БАРИМТ 17

Т.Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлэхийг уриалсан энэ сайхан уран бүтээл НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн хамгийн шилдэг дуу”-гаар шалгарсан байна.

БАРИМТ 18

Түүний зураг Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд орсон байдаг. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна.

БАРИМТ 19

Тэр клипний зураг авалтаа хийхээр 2004 онд Өмнөговь аймгийн Хэрмэн цав гэдэг байгалийн гайхамшигт тогтоцтой газрыг зорьж байсан нь Монголдоо зураг авалт хийхээр явсан хамгийн хол зам нь байжээ. Тэр газар “Би” дууны клипээр хамгийн анх дэлгэцээр гарч байв.  2000 орчим км замыг туулж, зураг авалтаа хийсэн тус клип нийт 10 гаруй сая төгрөгөөр бүтсэн байна.

БАРИМТ 20

2005 онд хийгдсэн “Хөх монголын үр сад” дууны клип Монголд хамгийн өндөр өртгөөр бүтсэн клипний жагсаалтын 2 дугаарт ордог. Тус клип хамгийн олон хүн оролцсон клип болсон бөгөөд бүжигчид, алдартай жүжигчид, Херо студи, орлон тоглогчид, 500 цэрэг, арын албаныхан гээд нийт 800 орчим хүний баг бүрэлдэхүүн оролцсон билээ. Үүнд 40 гаруй алдартай жүжигчид тоглож байсан юм. 

БАРИМТ 21

2006 онд “Дурлал шиг асна” тоглолт УБ паласт 4 өдөр дараалан болж байв. Тоглолтыг өдөр тус бүр 3500 хүн буюу нийт 14000 хүн үзсэн байна. Энэ тоглолт дээр Quiza зэрэг залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилласнаараа онцлог. Мөн энэ тоглолт дээр гадаад хөгжимчид авч ирснээрээ бас Монголдоо анхдагч болж байсан юм. ОХУ, Сингапураас нэг басс, нэг соль гитарчин урилгаар ирж тоглож байв. 

БАРИМТ 22

“Гайхамшигт үдэш” тоглолтын үеэр дуучин Т.Ариунаа 22 дууг ам барилгүй шууд дуулж, түүн дээрээ давхар бүжиглэж байсан юм. Тоглолтод ямар ч нэмэлт хамтлаг, дуучид дуулаагүй. Хамгийн олон бүжигтэй тоглолт байжээ. Харин “Best of Ariunaa” тоглолтын үеэр Т.Ариунаа нийт 33 дуу ам барилгүй дуулсан рекорд тогтоож байв. 

БАРИМТ 23

Монголын дуучдаас анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнг хоёр үдэш дараалан дүүргэсэн дээд амжилтыг эвдсэн байдаг. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа том тоглолт хийсэн Монголын цор ганц эмэгтэй дуучин юм.

БАРИМТ 24

Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 13 тоглолт хийсэн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 23-нд улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь удаагийн бие даасан "Зүрх асна" тоглолтоо хийх гэж байна. 

image

Монголын хамгийн хамгийн гэх тодотголтой олон түүхийн эзэн бол МУГЖ Төмөрийн Ариунаа юм. Тэрбээр урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан тухайгаа наймдугаар сарын 23-нд болох “Зүрх асна” супер шоу тоглолтоороо харуулж бас мэдрүүлэх аж. Иймд түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
"Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна
    11 мин
  • Говийн хамгийн том эвент “Элсний баяр 2025”-ийн хөтөлбөр
    26 мин
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
    1 цаг 5 мин
  • Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ
    1 цаг 33 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
    1 цаг 48 мин
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
    1 цаг 59 мин
  • Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
    2 цаг 14 мин
  • МИАТ: Итали руу дамжин нислэг үнэгүй
    2 цаг 23 мин
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    2 цаг 37 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    3 цаг 6 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    3 цаг 7 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    3 цаг 16 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    3 цаг 26 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    3 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 38 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 51 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    19 цаг 46 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    20 цаг 0 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    20 цаг 4 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    20 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
24 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК