Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монгол Улсад гэр бүл судлал чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ганцхан сургууль болох Олон улсын Улаанбаатарын их сургуультай гэрээ байгуулж дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
“Гэр бүл судлал – Е031403” магистрын хөтөлбөрт суралцаж буй төрийн албан хаагчдад сургалтын төлбөрийн 30 хувийн тэтгэлэг олгох;
Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр одооажиллаж буй мэргэжилтнүүдийг давтан сургах богино хугацааны сургалт зохион байгуулах;
Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга зүй, гарын авлага боловсруулах чиглэлээр хамтран ажиллах;
ОУУБИС дээр байрлах “Гэр бүлийн зөвлөгөө, боловсролын онол арга зүйн төв”-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, бэхжүүлэхэд хамтран ажиллах юм.
Энэхүү гэрээ нь хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэл дэх хамтын ажиллагааг дэмжихэд чухал алхам боллоо.