Хотын төвөөр нэг хөглөрөх үеэ элээсэн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өнгөрсөн хавраас эрчимтэй зохион байгуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн ТҮЦ-үүд тойрсон дуулиан тасрахгүй байна. ТҮЦ нүүлгэж, явган хүний зам талбай чөлөөлөхийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар юм. Тэд нүүлгээд байгаа ТҮЦ-үүдийг дахин авчирч, байрлуулах ажлыг хийдэг аж. Хамгийн сүүлд “ТҮЦ-ийг нь буцааж авчирч, хуучин байрлалд нь тавьж өгнө” гээд 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг авсан байна. Тэр байтугай ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нийслэлийнхний гадаа очиж жагсаал хийх, эсэргүүцэх ажлыг зохион байгуулж байгаа гэх мэдээлэл байна.