зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ

2025-8-22
0
ЖИРГЭХ

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт  дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ. 

Энэ удаагийн мэс заслыг тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон удирдан хийсэн бөгөөд БНСУ-ын Самсунг эмнэлгийн баг зөвлөн ажилласан байна.

Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дөрөв дэх тохиолдлоо хийж байна. Энэ удаагийн мэс заслыг мөн дурангийн аргаар хийж байна.

Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг хийхдээ долоон дурангийн аргыг ашигласан бөгөөд үүний дөрвөн тохиолдлыг хоёрдугаар эмнэлэг хийж байна.

Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж сургалтыг тогтмол авахаас гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төслийг хэрэгжүүлж байна. 

Бид цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс заслыг хийх, робот мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж эхэлсэн." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон:

"УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ эхлүүлээд дөрөв дэх мэс заслаа хийлээ. Энэ онд таван элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөсөн.  Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D  дурангийн аргаар хийх зарчмыг баримтлан ажиллана. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон.

Ингэснээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжихөд маш том дэмжлэг болсон. Бидний хувьд эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, чадавхжуулах зорилгоор УНТЭ, ХСҮТ-ийн хамт олонтойгоо тасралтгүй ажилласан. Үүнээс гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмч нараа сургах, Монголдоо сургалтаа авах ажлыг эрчимтэй хийж байгаа.

БНСУ-ын Канбук Самсунг эмнэлгийн эмч, профессор Kim Jongman:

2019 онд ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байх үед бид тусалж эхэлсэн.  Таван жилийн өмнөөс тус хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөн бэлдэж эхэлсэн байсан. Тэр хугацаандаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон хэд хэдэн эмч нар манай эмнэлэгт ирж, сургалтад хамрагдсан. Тухайн үед эмч нарын чадвар хэдий сайн байсан ч гэсэн элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх мэдлэг нь бага байсан.

Монголчуудын хувьд элэгний хавдрын өвчлөл ихтэй учраас эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж, өвчтөнийг эдгээх чин хүсэлтэй, эмчилгээндээ маш их анхаарал хандуулж, мэс заслаа ч гэсэн сайн хийж байсан нь ажиглагдсан.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хийгдэж эхэлж байна. Тухайн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийж байгаагаараа маш онцлогтой байна. Дурангийн мэс засал хийдэг эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн байна. Эрүүл донороос элгийг тайрч авахдаа дурангийн мэс заслыг ашиглах нь донорын ирээдүйн амьдралд маш чухал. Тус эмнэлгийн зүгээс эмч нараа чадавхжуулах хүрээнд манай эмнэлэг дээр урт болон богино хугацааны маш олон сургалтад хамрагдаж байсан. Эмнэлгийн системийг ч гэсэн маш сайн мэдэж байгаа болохоор өөрсдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол эмч нарын тухайд олон улсад ч гэсэн өндөр түвшинд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2 цаг 2 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2 цаг 7 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2 цаг 9 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2 цаг 50 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2 цаг 59 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    3 цаг 13 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    3 цаг 21 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    3 цаг 46 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    3 цаг 56 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    4 цаг 3 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    4 цаг 51 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    4 цаг 55 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    5 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 10 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    5 цаг 29 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 42 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
    5 цаг 52 мин
  • 355.000 ам метр талбайг ариутгалаа
    6 цаг 17 мин
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ашиг нэмэгдэж, үйлдвэрлэл өссөн хагас жил
    21 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3041 өвджээ
    22 цаг 55 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК