Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСВУ-ын Үндэсний ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015-7-01
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.

 

Мөн тэрээр УИХ-ын дарга З.Энхболдод БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг дамжуулан, ойрын хугацаанд тус улсад айлчлал хийх урилга илгээснийг уламжилсан юм. Түүнчлэн  “БНСВУ болон Монгол Улс олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны 60 жилийн түүхт дипломат харилцааг шинэ шатанд гаргах, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна. 2014 онд болсон Олон Улсын Парламентын холбооны 132 дугаар чуулганд Монголын парламентын төлөөлөгчид оролцсон явдалд гүн талархал илэрхийлье” гэлээ.

 

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын нөхцөл байдал, хөгжил дэвшилтэй танилцаад сэтгэгдэл өндөр байгааг тэрээр тэмдэглээд, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн үйл ажиллагааны талаар болон улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын даргад танилцуулав.

 

Тус улсын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 6 хувьтай байдгийг БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн онцлоод, цаашид Монгол Улстай эдийн засаг, бизнесийн харилцааг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт өргөжүүлэх хүсэлтэй байна гэлээ.

 

Мөн хоёр орны харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэн, хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал бөгөөд БНСВУ болон Монгол Улсын парламентын гишүүд, Байнгын хорооны гишүүд болон парламентын бүлгийн гишүүдийн айлчлалыг тогтмолжуулах шаардлагатай хэмээн үзэж байна.

 

Ирэх 2016 онд Монгол Улс АСЕМ-ын орнуудын уулзалтыг зохион байгуулах болсонд баяртай байна гээд БНСВУ олон улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулах туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг энэ дашрамд уламжилсан юм.

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж ирсэн бөгөөд 2014 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн үзэж байна гэлээ.

 

Мөн “Монгол Улс Зүүн өмнөд Азийн уламжлалт түнш Вьетнам Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна.

 

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан шинэ шатанд гаргах боломж байгаа бөгөөд хамтын ажиллагааг эдийн засагжуулахад хоёр тал хүчин чармайлт гаргаж хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Мөн 2 орны парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхтэй байгааг тэмдэглээд, 2015 оны 03 дугаар сард Ханой хотноо зохион байгуулагдсан Тамгын газрын нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар оролцсон. Тэр үеэрээ БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хань Фуктэй уулзаж, “Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протокол”-ыг шинэчилж гарын үсэг зурсан.

 

Цаашид  ноён Хуинь Нгок Сөн таны хэлсэнчлэн, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа, гишүүдийн харилцан солилцоог дэмжин ажиллана гэдэг итгэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд  УИХ-ын дарга З.Энхболд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, ажлын амжилт хүслээ.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    20 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    21 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    24 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 7 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 14 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    1 цаг 20 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 8 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    2 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    2 цаг 55 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    2 цаг 59 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 8 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    3 цаг 16 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    15 цаг 36 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 5 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    19 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    19 цаг 19 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    19 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    20 цаг 42 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    20 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК