Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монгол улсын хөрөнгө оруулалт, бизнесийн боломжууд” бизнес уулзалтад оролцлоо

2015-7-02
0
ЖИРГЭХ

         Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлал эхэллээ. Тэрээр өчигдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлсэн юм. Энэхүү уулзалт бол Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах гурван том уулзалтын нэг бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгууллаа.

 

Уулзалтад Ерөнхий сайдыг дагалдан ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Лондонгийн Хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдсан уг бизнес уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Лондонгийн Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч ноён Хавиер Руле, “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцож үг хэлсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Лондонд би олон удаа ирж байсан. Гэхдээ Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Танай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, АНУ-д ажлын айлчлал хийлээ. Миний тэргүүлж байгаа Засгийн газар “Эдийн засаг” гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдийн засгийг солонгоруулахад олон салбарт хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Уул уурхай бол зөвхөн нэг өнгө нь юм. Монгол Улсад Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг хөрөнгө оруулах маш олон салбар байна. Манай улс өнөөдөр дэлхийн ноолуурын зах зээлийн гуравны нэгийг нийлүүлж байна. Хөрөнгө оруулагчид цөөн хүн амтай улсад хөрөнгө оруулаад ашигтай эсэх талаар асуудаг. Монгол Улсад хөрөнгө оруулах хамгийн том давуу тал бол  байршил юм” гэдгийг онцоллоо.

 

Өнөөдөр Монголд Английн томоохон компаниуд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Монгол Улстай олон салбарт хамтран ажиллах боломж байгааг хэлээд хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхний өмнө манай улс нээлттэй байна гэдгийг онцлоод Английн бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриаллаа.

 

Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле манай хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ач холбогдлыг онцлоод Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах тухай “Ажлын мастер гэрээ”-нд 2011 оны 4 дүгээр сарын 7-нд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хүрээнд хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхийг олон улсын стандартад хүргэхийг зорьсон юм. Хоёр Хөрөнгийн бирж хоорондын стра­тегийн хамтын ажил­лагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд 2014 оны есдүгээр сарын 9-нд Лондон хотноо гарын үсэг зурсан. Хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа хэллээ. Мөн ирэх гурван жилд хоёр бирж стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалж, программ хангамжийн үйлчил­гээг 90 хувиар хөнгөлнө. Олон улсын “FTSE Mongolia” индексийг гар­гахад хоёр тал хамтарч ажил­лахаар болсон. Энэ­хүү ажлыг амжилттай зохион байгуулснаар Мон­голын хө­рөнгийн зах зээ­лийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч байх болно. Улмаар Монголын Хөрөнгийн биржийг олон улсад гаргахад манай бирж бүх талаар тусалж дэмжин хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

 

Бизнес форумын хоёрдугаар хэсэгт хэлэлцүүлгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  Н.Мөнхбат, Европын Сэргээн босголт банкны Удирдах гишүүн Рикардо Пулити, Монголын Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Д.Ангар, Ард Файнэншл группийн ерөнхий захирал  Ч.Ганхуяг нар тус тус оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын талаар хэлэлцлээ. Энэхүү бизнес форумд Монголын 30 гаруй компанийн төлөөлөгч, Английн талаас нийт 100 гаруй бизнес төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд форум хоёр талын бизнес төлөөлөгчдийн уулзалтаар үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    21 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    22 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    25 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 8 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 15 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    1 цаг 21 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 9 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    2 цаг 51 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    2 цаг 56 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    3 цаг 0 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 9 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    3 цаг 17 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    15 цаг 37 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 6 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    19 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    19 цаг 20 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    19 цаг 26 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    20 цаг 44 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    20 цаг 48 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК