УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцлээ.
Анхны хэлэлцүүлгийн шатанд нам эвслийн бүлэг гишүүдээс гарсан 100 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.
Эрүүгийн хуульд тусгасан баялаг бүтээгчдийг яллах асуудлаар завсарлага аваад байсан МАН-ын бүлэг энэ асуудлыг шийдүүлэхээр тохиролцож чаджээ.
Мөн энэ хууль тусгаад байсан сэтгүүлчийг бусдыг "гүтгэсэн" зүйл ангиар эрүүгийн хуулиар шийтгэх, хорих заалтыг Эрүүгийн хуулийн төслөөс хасах санал УИХ-аар дэмжигдлээ. Энэ саналыг Ц.Оюунгэрэл гишүүн гаргаж байсан билээ.
Сэтгэгдэл (1)