Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Мөнгөтэй хүмүүст үйлчилдэг эрүүгийн тусгай дэглэм Монголд бий болгох гэж байна

2015-7-03
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар нар өнөөдөр /2015.07.03/ Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2015.07.02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

 

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуйн нэгж, компани, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, бүх хуулийн этгээдийг эрүүгийн хуулийн субьект болгож,  48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуульд туссан олон зүйл заалт хүний эрх, эрх чөлөө шударга ёсыг зөрчиж байгаа.

 

Мэргэжлийн бус олон гишүүн асуудлын учрыг нь олохгүйгээр олонхи болж, бизнесийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, шударга ёсыг боогдуулсан хууль батлагдаж болзошгүй нөхцлийг үүсгэсэн учраас  энийг сэрэмжлүүлж, эсэргүүцэж байна.

 

Тухайлбал, хуулийн этгээдүүдийг гэмт хэргийн субьект болгож, улс орныг шоронжуулж болзошгүй  байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг УИХ Эрүүгийн хуулийг яаран хэлэлцэж, мэргэжлийн бус хүмүүсээр хэлэлцүүлж, батлуулах гэж байгааг хуульч гишүүд эсэргүүцэж байна. Дэлхийн хөгжилтэй оронд Эрүүгийн хуулийг гишүүдийн гуравны хоёроор хэлэлцэж, гуравны хоёроор баталдаг. Гэтэл Монголын парламент Эрүүгийн хуулийг гишүүдийн гуравны нэгээр хэлэлцэж байна, ажлын хэсгийн 10 гишүүнээс гурав нь сууж бусдын кнопийг хулгайгаар дараад батлах гээд явж байна.

 

УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд бас л арван хэдэн гишүүн сууж хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг хэлэлцэх процесс Үндсэн хууль зөрчих замаар явж байна. Ингэж яаруу сандруу хэлэлцэж, иргэд олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа нь буруу юм.

 

Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг ойлголт устан алга болж байгаа. Гэтэл хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татна гээд оруулж ирж байгаа, 40 гаруй зүйл ангиар. Хуулийн этгээдэд ямар гэм буруугүй хэлбэр байдаг юм бэ, ийм ойлгомжгүй зүйлүүд, ойлгомжгүй концепцийг олноор нь Эрүүгийн хуульд тусгасан учраас эсэргүүцэхээс арга алга. Тэр тусмаа ажлын хэсгийн 10 гишүүн Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн ойлголцолд хүрээгүй байхад  хүчээр батлах гээд оролдож байгаа нь өөрөө буруу.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль, шүүхийн байгууллагынхан хүмүүсээр авлига авсан гэж хэн нэгнийг санаатайгаар гүтгэсэн бичиг бичүүлж байна. Гэтэл гүтгүүлсэн хүн нь шорон гянданд хоригдож, нэр төр нь сэвтэхэд  хамгаалах хуульгүй болсон. Энэ хуулийн төслийг дэмжихгүй гээд хуралдааныг орхин гарч байхад бусдын өмнөөс кноп дарж байна. Тэр байтугай хуралдааныг орхиж гарсан байхад  ажлын хэсгийн гишүүн гэсэн нэрийдлээр асуулт асуулгахгүй байгаа юм. Энэ нь мэргэжлийн хүмүүсийг хууль хэлэлцүүлэхэд оролцуулахгүй байна гэж үзээд нэр бүхий гишүүд бид Хууль зүйн байнгын хорооноосоо албан ёсоор гарахаа мэдэгдэж байна. Яагаад гэвэл Хууль зүйн байнгын хороо мэргэшсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр мэргэжлийн бус хүнээр удирдуулаад, барьцаалагдсан хүнээр хуулийн төслөө яриулаад явж байгаа. Бүгдээрээ барьцаанд орсон байна гэж би харж байна. Тийм учраас бид эргээд ард түмэн, мэргэжлийн хүмүүсийнхээ өмнө энэ хуулийг батлахад оролцсон гэсэн бохир нэрэнд хутгалдахыг хүсэхгүй байна гэдгээ албан ёсоор мэдэгдье.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хууль зүйн байнгын хорооны гишүүд аливаа хуулийн төсөл хэлэлцэх үед хууль зөрчигдвөл сануулж, засуулах арга хэмжээ авдаг гол байнгын хороо. Энэ байнгын хороо үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн зэрэгцээ өөрийнхөө эрхлэн гаргадаг гол хуулиудын тухайд хуулийн алдаатай бодлого үйл ажиллагаа явуулж байна. Тийм учраас цаашид энэ байнгын хороонд байх ямар ч бололцоогүй боллоо. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гаргаж цагдаагийн байгууллагыг бүтэн 3 жил бужигнууллаа.

 

Шүүхийн хуулийг гаргаж Үндсэн хууль зөрчсөн бүтэцтэй шүүхээр 3 жил үйл ажиллагаа явуулсан. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргачихаад байхад тоог үсгээр солиод дахиад Үндсэн хууль зөрчсөн зохион байгуулалттай шийдвэр гаргууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дур зоргоороо авирлах арга хэмжээг таслан зогсоох талаар ямар ч арга хэмжээ авалгүй 3 жил болж байна. Эцэст нь Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийг ирцгүйгээр, хүний кноп дарах байдлаар хүчээр батлах далд ажиллагаа явуулж, байж болшгүй зүйл хийгээд байгаа учир бид аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж байна.  Эрүүгийн хуульд байсан эд хөрөнгө хураах ялын төрлийг байхгүй болголоо. Жишээ нь , галт зэвсгийн,  хар тамхины наймаанаас олсон орлогыг хурааж, хүнийг нь шоронд хийж, нийгмийг аюулгүй болгодог эд. Гэтэл эд хөрөнгө хураах ялыг байхгүй болгосон. Дээрээс нь тооцооны нэгж гэдэг зүйлийг гаргаж ирлээ. Хаана ч байхгүй тооцооны нэгж гэдэг зүйл гаргаж ирлээ. Тэр нь 2000 төгрөгтэй тэнцэнэ гэнэ.  Хэн ч тайлбарлаж чадахгүй зүйлийг Эрүүгийн хуулийн суурь болгосон.  Нарийндаа 1990 оноос өмнө мөрдөж байсан, 1962 оны Эрүүгийн хуулийн торгуулийг хатуу  тоогоор илэрхийлсэн механизмыг суулгаж өгсөн байсан. Одоо цаашдаа мөнгөний ханшийн өөрчлөлтийг Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бодлогод харгалзан үзэх ямар ч бололцоогүй болж байгаа юм. Энэ мэт илт зүйл байж байхад Зөрчлийн хуулийг хүчээр батлаад араас нь Эрүүгийн хуулийг хүчээр батлах оролдлого хийж байна. Үүний дараа Эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль гаргаад нуусан дарагдуулсан хөрөнгөө ил тод болгоод, хөрөнгө хураах ялын заалтгүй болгох нь.  Хэрэг дээрээ мөнгөтэй хүмүүст үйлчилдэг эрүүгийн тусгай дэглэм Монголд бий болгох гэж байна. Жирийн ардын хүүхэд хэрэг хийвэл хорих газар ял эдлүүлдэг.  Мөнгөтэй хүний хүүхэд хэрэг хийвэл гэрийн хорио гэдэгт цайгаа уугаад сууж байх зүйл хийж байна. Ийм зүйл байж болохгүй. Шүүх, хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Энэ үндсэн тэгш байдлын эрх алдагдаж байгаа учир бид цаашдаа энэ байнгын хороонд ажиллах бололцоогүй. Цаг хугацаа үүнийг харуулна. Монголын хуулийн байгууллагыг 3 жил самарлаа. Тэгш бусын нөхцөлд Монгол хүн амьдрах зүйлийг Эрүүгийн хуульд хийж байгаа учир бид эсэргүүцэж байгаа юм гэлээ.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар тус гишүүд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд цаашид ажиллаж боломжгүй гэдгээ мэдэгдэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.91.103)
    jagsaaliig zoxion baiguulsan turxirsan iveen tetgesen oroltson bol 12-20 jil. AH oorsodoo jagsaj temtsej bgaagui yum shig .ard tumnii jagsaj temtsex erxiig xuuliaar xoriglood duraaraa avirlax bolomjoo burduulj bna.
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    Одоо мөрдөгдөж байгаа 3 доржийн нямдорж шаравдорж бямбадорж эрүүгийн хууль бол монгл улсыг шорогийн орон болгосон хууль юм. Энэ алдааг нь засах гээд дорлигжав гэгч тэнэг нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байх шив дээ. Тэр нөхөр хүнийг 18 сараас ч дээш баривчлан хорьж болдог юм хэмээн уих дээр цор цор хуцаад сууж байх юм. Юун ардчилагч юун ардчилсан улс вэ бид чинь
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.155)
    БОЛОВСРОЛГҮЙ НИЙГМИЙН ШААРНУУД РЕКЕТЧИН ЗАНГАА ХУУЛИНД ХҮРТЭЛ СУУЛГАХ ГЭЖ ОРОЛДОХ ЮМ ДАА БИД ОДОО АФРИКИЙН ТАРЗАУУД ЮМУУ ХААШАА ЮМ БЭ
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
    • Зочин
      энэ бөгс долоодог гөлөг үү чи
      2015 оны 07 сарын 04
  • ОДоржпурэв (112.72.11.122)
    Та бухэнд амжилт хусэе.МУыг Хуйлгуй,Засаггуй,Тергуй болгон АРДтумнээ дарамталж,Эрхшээлдээ оруулж,Дээрэмддэг ЗБтай гэмт булэглэлуудийн уйлдсэн этгээдуудтэй угсэн хуйвалдаж 5жил гаруй хэлмэгдуулж бгаа ДДорлигжаваа буруугаа хулээ!!!Бусдийг гэмт хэрэгт татан оролцуулхаа зогсоо!!! Давхар хэл мэгдэгсэд болон намайг нэн даруй цагаатга!!!
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.123)
    bolildoo ard tvmend urshuul heregtei bn.hurdan batalj uguuch
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      solior.Шар хадны нөхрөө.
      2015 оны 07 сарын 03
  • Зочин (185.64.196.204)
    Dandaa mergejiin huulichid ene asuudliig gargaj tabij baigaa ni ene huuli yamrhuu tubshind garch yaj hunii erh zurchigdih gej bgaa ni oilgomjtoi.demjij bn.Ard tumen min seremjtri baihgui bol uy ch hiij,yamr ch huuli batalj bidnii erhiig zurchih gej bgaa um bilee?!
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    19 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    20 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    23 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    1 цаг 6 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    1 цаг 14 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    1 цаг 20 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    2 цаг 8 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    2 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    2 цаг 54 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    2 цаг 58 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    3 цаг 7 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    3 цаг 15 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    15 цаг 35 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    19 цаг 5 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    19 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    19 цаг 19 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    19 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    20 цаг 42 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    20 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК